2019 оны Лук 46-р хичээлийн асуулт (01.13)

Амьдын Бурхан

Лук 20:20-47
Гол эшлэл 20:38

1. Шашны удирдагч нар яагаад Есүс уруу туршуулуудыг явуулсан бэ(20)? Тэд Есүст хэрхэн хандсан ба ямар асуултаар Есүсийг урхинд унагаах гэсэн бэ(21,22)?
2. Есүс ямар хариулт өгөн тэднийг дуугүй болгосон бэ(23-26)? “Цезарын юмыг Цезарт нь Бурханы юмыг Бурханд өг” гэсэн нь ямар утгатай вэ(Ром 13:1-7, 1Петр 2:13-17, Кол 3:23, Мк 19:29,30)?
3. Садукайчууд гэж ямар хүмүүс ба тэд ямар зорилгоор Есүс дээр ирсэн бэ(27, Үйлс 23:8)? Тэдний зохиосон гунигтай түүх юу ба үүнийг хэлж буй зорилго нь юу вэ(28-33)? Эндээс амиллыг үгүйсгэдэг хүмүүсийн үзэл бодлын талаар ярина уу?
4. Есүс энэ дэлхий болон тэнгэрийн улсын хоорондын ялгааг хэрхэн тайлбарласан бэ(34-36)? Есүс библийн аль номноос эш татан амиллын үнэнийг заасан бэ(37, Гэт 3:6)? Бурхан хэний Бурхан, ба үхэгсэд, амьд нь тус бүр ямар хүнийг зааж байна вэ(38)? Хэн Есүсийн үгэнд санаа нийлсэн бэ(39, 40)?
5. Хүмүүс Христийг хэн гэж ойлгож байсан бэ(41)? Харин Давид Христийг хэн гэж дуудсан бэ(42-44)? Үүгээр Есүс Өөрийнхөө тухай юуг гэрчилсэн бэ?
6. Есүс яагаад шавь нартаа хуулийн багш нарын амьдралаас сэрэмжлэгтүн гэсэн бэ(45-47)?

өмнөх нийтлэл2019 оны анхны тусгай номлолын хичээл (01.06)
Дараагийн нийтлэл2019 оны анхны тусгай номлол (01.06) Пастор Иаков Лий