Зөв шударга Мөчир ургуулна
Иеремиа 23:1-8
“Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна.”(5)
1. Хонин сүргийнхээ үлдсэнийг буцааж авчрах болно (1-4)
Бурхан хашаан дахь хоньдыг нь тарааж бутрааж, сүйтгэж байгаа хоньчдод гай зовлон учирна гэж байна. Тэд бол Израилийн хаад буюу шашны удирдагчид юм. Тэд Бурханы хонин сүргийг халамжлах ёстой байсан. Харин ч халамжилсангүй, эсрэгээр хонин сүргийг тарааж, хөөж зайлуулжээ.
Бурхан ийм тэдний бузар муу үйлсийг шийтгэнэ гэв. Мөн үлдсэн хонин сүргийг цуглуулж дахиад хашаан дотор нь буцааж авчирна гэж байна. Дэлхийн хаад нь жинхэнэ хоньчин болж чадахгүй, зөвхөн Бурхан л бидний жинхэнэ хоньчин юм. Зөвхөн Тэр л биднийг айж түгшихгүй, үржиж хөгжүүлэх болно.
2. Тэр өдөр Иуда аврагдана (5-8)
Цаг нь болоход Бурхан Давидын үр удмаас нэгэн зөв шударга Мөчрийг ургуулна. Тэрээр хүмүүсийн хаан болж, мэргэн ухаанаар үйлдэж, энэ газар нутагт зөв шударгыг тогтооно. Зөв шударгаар захирдаг энэ Хаанаар Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдрах болно.(6) Тэр өдөр Түүний нэрийг “Эзэн бол бидний зөв шударга” гэх болно. Мөн хөөгдсөн бүх орнуудаас Израилийн үр удам буцан ирж шинэ чөлөөлөгдөх үйлс биелэгдэнэ.
Улс орон бууран доройтож, ард түмэн зовлон амсдаг нь удирдагчид нь зөв шударгаар захирдаггүйн улмаас гардаг. Бурхан зовлонгийн дунд буй хүмүүсийг өрөвдөн зөв шударгын хаан Есүсийг энэ газарт Мессиагаар зөвшөөрсөн билээ.
Залбирал: Эзэн минь! Муухай хаадаар дүүрэн энэ дэлхийд Та миний Хаан болж зөв шударгаар захирч өгдөгт талархаж байна.
Нэг үг: Зөв шударга хаан.