Түрээслэгчдийн сургаалт зүйрлэл
Номлол Лук 20:1-19
Гол эшлэл Лук 20:13
“Тэгээд усан үзмийн талбайн эзэн Би яах вэ?Би Өөрийн хайртай Хүүг явуулая. Тэд Түүнийг минь хүндлэх байх гэв”
Сайн байцгаана уу? Өмнөх зарлиг дээр Есүс сүмийг цэвэрлэсэн тухай үзсэн. Харин өнөөдрийн үг бол өөрсдийгөө хэрхэн цэвэр байлгах тухай юм. Та өөрийгөө Бурханы өмнө ямар байгаагаа олж харсан уу? Хэрэв та харж амжаагүй байгаа бол өөрийнхөө дотоод хүнрүүгээ хараарай. Тэгээд би ямар байсан, ямар байгаа, ямар болох талаар бодож үзээрэй. Бас танд ямар боломж байгааг олж хараарай. Энэ зарлигаар хуулийн багш нар болон фарисайчууд яагаад Бурханы сайнмэдээг хүлээн авахгүй байгаа талаар суралцах болно. 1. Есүсийн эрх мэдэл (1-8)Есүс урьдын адил сүмд сургаал зааж байлаа. Энэ үед хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүнрүү ирж Түүнд – Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн танд энэ эрх мэдлийг өгөв гэсэнд. Яагаад эдгээр удирдагчид Есүсээс ингэж асуух болов. Тэд Түүнээс асуусан шалтгаан нь Түүнийг сорилтонд унагах зорилготой байлаа. Есүсийг унагах болсон шалгаан бол Түүнийг баривчилж цаазлах байлаа. Есүсийн айлдаж байсан сургаалууд үнэхээрийн эрх мэдэлтэй, Ариун Сүнсээр дүүрэн гайхамшигтай байсан. Үй олон хүн Түүнийг дагаж сургаалыг нь шимтэн сонсож байсан. Малахи зөнчөөс хойш 300 гаруй жилийн турш ямар ч эш үзүүлэгч, зөнч Израилд өгөгдөөгүй байлаа. Өөрөөр хэлбэл энэ ард түмэн орхигдсон байжээ. Энэ өнгөрсөн хугацаанд Израиль зөгнөгдсөн Месиаг хүлээж байлаа. Одоо зарлигийн 4-р зүйлийг үзээрэй. Есүс тэдний асуутанд шууд хариулалгүй, харин тэднээс асуулаа. “Иоханы баптисм тэнгэрээс үү эсвэл хүмүүсээс үү?” Есүс тэдний хорон санааг мэдэж байсан учир асуултаар тэдэнд хариулт өглөө.Тэд хоорондоо шивнэлдэж байгаад Тэнгэрээс гэвэл бид буруутна, хүнээс гэвэл ард олон биднийг чулуугаар чиднэ гэж хэлэлцээд “хаанаас ирснийг нь мэдэхгүй ” гэж хариулаа. Есүс хариуд нь би ямар эрх мэдлээр үйлддэгээ та нарт хэлэхгүй гэлээ. Бурханы эрх мэдлийг хэлэхийг хүсээгүй. Энэ маш зөв хариулт байсан бөгөөд нөгөө талдаа ахлах тахилч, хуулийн багш нарт гэмших боломжийг олгож өгсөн. Бидний хувьд эрх мэдэл гэж юу вэ? Эрх мэдэл гэдэг бол бидний үүрэг юм. Есүс тэдгээр хүмүүст эрх мэдлийг биш үүргийг илүү доторхой зааж өгөхийг хүссэн. Ахлах тахилч, хуулийн багш нарын үүрэг нь юу байсан бэ? Тэд уг нь ард түмнийг хоньчилж Бурхан уруу удирдах ёстой байсан. Гэвч тэд энэ үндсэн үүргээсээ гажиж, эрх мэдлээ хэтрүүлсэн байгааг олж харж болно. Үүргийг дагаж эрх мэдэл өгөгддөг. Энэ нь Бурханаас тогтоогдсон бидэнд өгөгдсөн ивээл. Хүн төрөлхтөнд Бурхан ямар үүрэг өгсөн бэ? Энэ дэлхий ерөнцийг захирах, хайрлан хамгаалах, үржин олшрох, хөршөө өөрийн адил хайрлах зэрэг үүргүүдийг өгсөн. Та энэ үүргээ гүйцэлдүүлж амьдарч чадаж байна уу? Хүн төрөлхтөн бид эрх мэдлийн тухай хамгийн их ярьдаг хэрнээ үүргийн талаар огт ярьдаггүй. Надад байгаа үүрэг бол өрхийн тэргүүн, смоллын чиглүүлэгч, айлын бага хүү, ахын дүү, хамтран зүтгэгч гэх мэт олон үүрэг байна. Есүсийн үүрэг бол маш ойлгомжтой ганцхан үүрэг. Энэ нь загалмайд цовдлогдож, хүн төрөлхтөнийг гэмээс аврах. Есүс ямар эрх мэдэлтэй гэдгээ хэлээгүй. Есүс би Бурханы Хүү байна та нарыг бүгдийг чинь шийтгэнэ гэж хэлээгүй. Бүх эрх мэдэл бол Бурханд байгаа. Есүсийн үйлдэж байгаа зүйлийг ажиглан харвал хүмүүст боломж олгож, тэднийг яллахыг хүсдэггүй.8-р зүйлийг харвал Есүст Бурханы эрх мэдэл байгааг олж хараарай. Өөрөөр хэлбэл Есүс ахлагчид болон фарисайчуудад дахин гэмших боломжийг олгосон. Энэ зүйлээр дамжуулан Бурханы илгээсэн Нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн. Есүс Бурханы хүслийн дагуу энэ дэлхийд ирэн сайнмэдээг дамжуулж, Мессиагийн ажлыг хийж эхэлсэн. Есүс Христийн сайн мэдээг сонсож үй олон хүн сэтгэлийн болон бие мах бодийн эдгэрлийг авч баяр хөөртэйгээр амьдарч байгаа. Бид энэ дэлхийд амьдарч байгаа утга учраа ойлгож байна уу? Та энэ дэлхийд ямар зорилгоор ирсэн гэж бодож байна. Энэ асуултыг танд үлдээе.2. Түрээслэгчдийн сургаалт зүйрлэл 9-19 зүйлБүгдээрээ 9-р зүйлийг хамт уншъя. “Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь – Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслүүлээд, удаан хугацаагаар явав гэнэ”Зарлигт гарч байгаа нэгэн хүн гэдэг нь Бурханыг зааж байна. Тэр хүн ямар зүйлийг хийсэн бэ? Тэр усан үзмийн тариалангийн талбай байгуулжээ. Тэр тэнд усан сан, ус урсах суваг, сайн чанарын усан үзмийн мод мөн хамгийн чухал сайн хөрсийг бэлдсэн. Тэр бүү хэл харуулын цамхаг барьсан. Үүнийг харвал маш олон зүйлсийг зарцуулсан. Мөнгө төгрөг эд хөрөнгө, хөдөлмөр гээд үнэлэж баршгүй олон зүйлсийг. Тэр хүн маш их сэтгэл гаргаж энэхүү тариалангийн талбайг бэлдээд тариаланчдад удаан хугацаагаар түрээслээд явсан байна. Ингээд тариаланчид ургац хураах цаг болох үед арвин их ургац хураан авсан. Яагаад гэвэл тариалангын талбайг маш сайн бэлдэж өгсөн. Сайн хөрс усалгааны систем хортон шавж зэргээс хамгаалсан учраас арвин ургац авсан. Энэ зарлигт гарч байгаа түрээслэгчид талбай байхгүйг харвал тэд ядуу байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд баян болж эд хөрөнгөтэй болж өмнө нь ямар байснаа мартаж эхэлсэн. Энэ сургаалт зүйрлэлийн эзэн нь Бурхан юм. Тэр усан үзмийн талбай нь Израилыг илэрхийлж байна. Мөн өргөн утгаараа Бурхан дэлхийг бүтээгээд хүмүүст хариуцуулан үлдээсэн гэдгийг харж болно. 10 зүйлийг үзээрэй. Ургац хураах цаг болох үед эзэн боолоо явуулж усан үзэм авчруулах гэсэн боловч тэд боолыг зодоод гар хоосон буцаав. Мөн адил 11-р зүйлийг харвал тэр дахиад өөр боолоо явуулсанд мөн адил хандаж доромжлоод буцаалаа. 12-р зүйлд мөн адил зодож шархдуулаад хөөн явуулжээ. Израилийн түүхийг харвал Бурхан ард түмэнд Өөрийн хүмүүс буюу зөнч нарыг илгээсэн боловч тэд хүлээж аваагүй тэднийг доромжлон буцаасан, заримыг нь алсан. 13 зүйлийг хамт уншна уу. Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ?” Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх гэв.Эзэн түрээслэгч нарт найдан өөрийн хүмүүсийг илгээсээр байгаа хайр бас найдвар байгааг харж болно. Үүний дараа эзэн мэргэн санаа төрсөн нь хүүг маань хүндлэх байх гэж найдан Өөрийн Хүүгээ явуулахаар шийдсэн. Энэ шийдвэр нь үнэхээр эрсэлтэй байсан. Яагаад гэвэл түрээслэгчид зарц нарт муугаар ханд шигээ хүүд адилхан хандах магадлал өндөр байсан. Гэвч эзэн түрээслэгчдэд хайртай учраас хүүгээ явуулсан. Энэ үйл явдалыг харвал эзэн ямар их хайр болон найдварыг гаргаж байгааг харж болно. Бидний Эзэн Бурханы хайр бас үүнтэй адил. Бурхан бол хайр ба найдварын үндэс юм. Тэд энэ хайрыг хүлээн авч хүүдээ сайнаар хандах ёстой байлаа.Харин тариаланчид хүүг хараад “энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэв. Тэд түүнийг алаад усан үзмийн талбайгаас гаргаж хаяжээ.Талбайн эзэн арга ядан хүүгээ илгээсэн боловч тэд үл хүндэтгэн хүүг нь хороожээ. Ингээд эзэн ирээд өөрийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно. Тэдний ийм гэмт үйлдэл хийх болсон шалтгаан юу вэ? 1-рт, Эзэнээс эмээн хүндэтгэх сэтгэлгүй сэхүүн болсон. Талбайн түрээслэгч нар өөрсдийн байр сууриа зөв ухамсарлаж, эзэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байсан. Гэвч тэд талбайг түрээслэх хугацаандаа байр сууриа мартаж, талбайг өөрсдийн юм шиг санаж аашласан. Гэрээний дагуу бол тэд ургацаас доторхой хувийг өргөх хэрэгтэй байсан. Тэд гэрээний дагуу хүлээн үүргээ ухамсарлаж түрээсийн төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Энэ нь шударга зүйл мөн үү? Харин үүний ормонд талархаж эзэнд хүндэтгэлтэй хандах байсан.2-рт, Эд хөрөнгө, материалаг зүйлсийн шуналд автсан. Түрээслэгч нар өөрсдийн хичээл зүтгэлийн дүнд арвин их жимс хураан авсан байв. Урьд өмнө харж байгаагүй их жимсийг хараад тариаланчдад хармын сэтгэл төрсөн. Ийм учир эзэнд өгөх хувийг өгөөгүй. Тэгээд эзэнд өгөх хувиас татгалзсан. Тэд эд хөрөнгөндөө харам болж, Бурханаас өгсөн хайр ивээлийг умартсан.“Ийнхүү хүний хүсэл шунал улам их болж нүглийг төрүүлдэг. Тэгээд тачаал нь үр тогтон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоор үхлийг гаргадаг ажээ.”(Иаков1:15)3-рт, Эзэний ивээлийг мартсан. Тариаланчдийн амьдрал нь өрөвдөлтэй хоосон ядуу байсан. Тэдэнд газар байхгүй учраас тэд юу ч ургуулж чадахгүй зүгээр л бие биенээ хараад сууж байсан байх. Эзэн тэдний энэ өрөвдөлтэй байдлыг хараад тариалангийн талбайг бий болгож тэнд хариуцуулан үлдээсэн. Энэ нь эзэн тэднийг ивээсэн үйл явдал байлаа. Харин тэд ивээлийг мартсан. Өөрөөр хэлбэл тэд өмнө хэн байсан ямар байснаа мартсан. Эзэнд өгөх зүйлс их юм шиг санагдаж, эзэнд өгсөнөөр хохирол амсах юм шиг санагдаж эхэлдэг. 4-р, Тэд ядуу байсан үе ээ мартаж бардам болсон. Өмнө нь ямар байснаа мартана гэдэг бардам байгаагын илрэл юм. Тэд яагаад бардам болсон бэ? Тэд эзэний ивээл ерөөлийг мартсан, талархахгүй байнга авах бодолтой болсон. Бид бүхэн өөртөө тохиолдож байгаа зүйлсдээ талархахгүй бол амьдралын үнэ цэнийг ойлгохгүй үнэ цэнэгүй зүйлсийн хойноос хөөцөлдөн амьдардаг. Өөрөөр хэлбэл устаж үгүй болох зүйлсийн төлөө амьдардаг. Ямар ч Бурханы үггүй, гэмших сэтгэлгүй болно. Бид Эзэний өгсөн хайр ивээлийг үргэлж санаж талархаж амьдрахгүй бол эдгээр хүмүүстэй адил болох болно. Улмаар бидэнд байгаа зүйл маань ч авагдах болно.Усан үзмийн талбайн зүйрлэлээр бид хэдэн зүйлийг сурах болно.1-рт, Бурхан бидэнд үзмийн талбайтай адил амьдралыг бэлэглэсэн. Ганц удаагийн амь нас, эрүүл мэнд, өдөрт 24 цаг гэх мэт. Тиймээс Бурханы өгсөн энэ амьдралд арвин жимс боловсруулж Эзэн Бурханд талархаж Түүнд зохих хувийг өргөх ёстой. Эд хөрөнгөний аравны нэг, 24 цагийн аравны нэг, өөрт байгаа билэг авъяасын аравны нэг. Тэгвэл Бурхан баярлаж биднийг улам илүү ерөөх болно.2-рт, Бурхан манай чуулганд их дээд сургууль гэсэн усан үзмийн талбайг ч өгсөн. Тиймээс бид их дээд сургууль уруу явж идэвхтэй фишин хийж оюутнуудыг дагалдагч болгож Бурханд өргөх ёстой. Миний хувьд өнгөрсөн хугацаанд зөвхөн аравны нэгээ өргөж амьдарч байсандаа гэмшиж байна. Мөнгөний аравны нэгээс илүү надад байгаа зүйлсийг Бурханд өргөж амьдрах нь чухал гэдгийг ойлгосон. Өнгөрсөн хугацаанд Австралид очихдоо байрны мөнгө хийгээл ирнэ гэсэн бодолтой очсон боловч Бурхан надад байрнаас илүү үнэ цэнэтэй үйлчлэлийн баяр хөөрийн талаар зааж өгсөн. Тэнд байх хугацаандаа миссионер хоньчдын амьдралаас их олон зүйлийг сурсан. Тэдний үйлчлэл, итгэмжтэйгээр үйлчилж байгаа зэргийг хараад би бас ийм даруу болж Бурханд илүү их үйлчлэх юмсан гэсэн бодол төрдөг болсон. Тэдний хичээл хийсэн хүмүүс цуглаанд ирэхгүй байсан ч гэсэн хоньчид библийн хичээлээ тасралтгүй хийдэг. Бурхан тэдгээр хоньчдын үйлчлэлийг ивээж олон үр жимсийг өгнө гэдэг итгэдэг. Би хувьд энэ зүйлийг харахдаа улам сайн үйлчлэх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтонд хүрсэн. Бурханаас бидэнд өгөгдсөн хайр ивээл найдварыг үргэлж санаж, талархаж амьдрах хичнээн чухал гэдгийг ойлгосон. Өөрт байгаа зүйлээ харамгүйгээр өргөх нь сэтгэлийн гүнээс гарч байгаа аравны нэг юм. Дүгнэлт: Энэ зарлигийг дүгнэж харвал аваад аваад байдаг хэрнээ хандаггүй. Идээд идээд байгаа хэрнээ цаддаггүй хүмүүсийг хэлж байна. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийгөө илэрхийлэх тусам хүмүүс улам бүр муйхарлаад цааш зүтгэж байгаа нь хүний угийн гэмт чанар харуулж байна. Бурханы бидэнд хэлэх гэж байгаа зүйл, хийлгэх гэж байгаа ажлыг олж харан тэр зүйлийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид энэ дэлхийд байх хугацаанд Бурхандаа таалагдаж амьдрахыг хүсэн гуйж байна.