2018 оны Христмасын 1-р хичээл (12.16)
Амар тайвны Хаан
Исаиа 9:1-7
Гол эшлэл: 9:6
1. Эзэн Зебулун болон Нафталийн нутагт хэрхэн хандаж байсан бэ (1a) ? Яагаад жигшүүрээр хандсан бэ (2Хаад 15:27-29)? Харин хожим яах вэ (1б)?
2. Харанхуй ба үхлийн сүүдэрт амьдарч байсан хүмүүс юуг харах вэ (2)? Агуу их гэрэл нь хэнийг заах ба тэгэхэд хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ (Мт 4:14-17)?
3. Эзэн үндэстнийг олшруулахад тэдний баяр хөөр нь хэр их болох вэ (4, Шүү 7:19-25)? Цэрэг хүний өмссөн гутал, хувцас бүхнийг шатаана гэдэг нь юу гэсэн үг вэ (5)?
4. Энэ бүх ивээл хэрхэн өгөгдөх вэ (6a)? Засаглал Түүний мөрөн дээр байна гэсэн нь ямар утгатай вэ (6б)? Хүүгийн нэрүүд нь юу вэ (6в)?
5. Тэр хаанчлалаа хэрхэн захирах ба Түүний засаглал ба энх амгалан цаашид юу болох вэ (7)? Энэ нь заавал биелэгдэнэ гэдгийг хэрхэн баталж чадах вэ (7б)?