2018 оны НБК-н 2-р номлол (10.06) Б.Гал-Эрдэнэ

АЛДАГДСАНЫГ ХАЙЖ, АВАРХААР ИРСЭН ЕСҮС

Лук 19:1-10

Гол эшлэл: Лук 19:10

“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.”

Сайн байцгаана уу? Бид өмнөх номлолоор Орчлон ертөнцийг Бүтээгч Бурханы тухай сурсан билээ. Харин одоо бидний үзэх үг бол Лук номын хамгийн чухал хэсэг болох “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн” талаар юм. Алдагдсан гэдэг нь юу гэсэн үг үү, Закхай ямар талаараа алдагдсан хүн бэ? Аврал гэж юу бэ? Хэн АВРАЛыг өгч чадах бэ? Есүс гэж хэн бэ? Эдгээрийн тухай суралцах болно.1. Татвар хураагч Закхай. /1-4/Есүс Самари аймгийг хөндлөн гараад Загалмай дээр амиа өгөхөөр Иерусалим хот руу явж байгаа тухай гарч байна. Тэрээр Иерихо гэдэг хотоор дайран өнгөрөв. Есүс Самари аймгаар яваад шууд Иерусалим оролгүй замаасаа хазайн, Иерихо хотод ирсний учир гэвэл Тэрээр төөрсөндөө бус харин энэ хотод гэм нүглээсээ болж шаналан зовж бус хүмүүст Есүсийн туслалцаа хэрэгтэй байсан учраас юм. Иерихо хот нь худалдаа наймаа хөгжсөн том хот байлаа. 2-р эшлэлийг үзээрэй: “Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ.” Энд Закхай гэгч хүн нь татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн байжээ. Тухайн үед татвар хураагч гэвэл Ромын гар хөл болж үндэс угсаа, нутаг ус нэгт ард түмнээсээ татвар авч Ромд тушаадаг ажил хийдэг хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл урвагч, шулан мөлжигч, дарангуулагчийн ажил хийдэг хүн гэсэн үг. Израйлчууд татвар хураагч хүмүүсийг үзэн яддаг байсан. Закхайг аав ээж нь ийм хүн болно гэж бодоогүй байх, нэг л өдөр Закхай Ромчуудад өөрийгөө худалдахаар шийдэж татвар хураагч болсон байна. Улмаар татварыг ард иргэдээс илүү авч баян чинээлэг, юугаар ч дутагдаж гачигдахгүй хосгүй сайхан амьдарна гэж бодсон байх. Закхай ажилдаа маш шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд Ромчуудад үнэлэгдэн татвар хураагчдын ахлагч болон дэвшсэн. Түүний бодлоор душаал дэвшиж, их мөнгөтэй болбол олон найз нөхөд, нэр хүнтэй болж сайхан амьдарна гэж бодсон боловч бүх зүйл түүний бодсоноос эсрэгээрээ байлаа. Улмаар энэ дэлхийн бүх л зүйлсийг мөнгөөр хэмжиж, мөнгө л байвал бүх зүйлсийг авч болно хэмээн эндүүрэв. Хүмүүс Закхай шиг мөнгө л байвал хүний зүрх сэтгэл, сүнс, сэтгэл санааны асуудлыг шийдэж болно гэж андуурдаг. Израйлчуудын хувьд албан ёсны 2 гэмтэн гэж байдаг. Нэг нь биеэ үнэлэгч янхан, нөгөө нь татвар хураагч хоёр байлаа. Бүх хүмүүс тэднийг үзэн ядна. Тэдний амьдралд эд баялаг, мөнгө маш их байвч, зүрх сэтгэлд нь тайтгарал, баяр хөөр, амар тайван, аз жаргал үгүй байлаа. 3-р эшлэлийг үзээрэй: Закхай өөрийн амьдралдаа гутарч, яах гэж би татвар хураагч болов доо гэж харамсах болсон. Гэсэн хэдий ч одоо бүх зүйл оройтсон, түүнд буцах зам байсангүй. Тэр үнэхээрийн алдагдсан нэгэн болсон байв. Тиймээс түүнд өршөөл, уучлал, хайр халамж хэрэгтэй байгааг тэр мэдэж хайж байлаа. Яг ийм үедээ тэр Есүсийн талаар гайхалтай зүйлс сонсох болсон. Сохрыг хараатай, хэлгүй нь хэлтэй, хөлгүй нь хөлтэй, тэр ч бүү хэл янхан эмэгтэйг уучилж, тусалж, үхсэн хүнийг ч амилуулж байсан. Есүсийг Иериход ирснийг мэдээд, Түүнийг харах гэж хичээсэн боловч маш их саад бэрхшээлтэй байлаа. Дээрээс нь намхан нуруутайг ч хэлэх үү, олон хүмүүсээс болж, мөн татвар хураагчдын ахлагч учраас гадуурхагдах гэх мэт олон бэрхшээл байлаа. Закхай хувь тавьлантайгаа эвлэрэн шантарсангүй, Есүсийг ямар ч байсан уулзаж гар барьдаггүй юм аа гэхэд ойроос харна гэсэн чин эрмэлзлэлтэйгээр хичээж байгааг харж болно. Иерусалим орох замыг нь отон Инжир модон дээр авиран гарав. 2. Хүний хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ /5-10/Одоо 5-р эшлэлийг үзээрэй “Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд –Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.” Есүс Закхай хоёр урьд өмнө нь уулзаж байгаагүй, Гэсэн хэдий ч Есүс Закхайг таньж байсан. Учир нь Тэр бол Орчлон ертөнцийг бүтээгч цорын ганц амьд Бурхан учраас, Тэр бас та биднийг хүн нэг бүрийг сайн мэддэг юм. Ямар амьдралтай, юу хийдэг, тэр ч бүү хэл бидний бодол санааг ч мэддэг /Еврей 4:12/. Тиймээс Есүс Закхай дээр ирж дуудаж байгаа нь санаандгүй тохиол огтхон ч биш юм. Закхайн зүрх сэтгэлд буй гэмийн айдас, ичгүүр зовлон, ганцаардал, сүнсний хүслийг харж түүнд туслахыг хүссэн. –Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэж дуудаж буй дуудлага нь Бурханы агуу хайрын дуудлага юм. Библийн Ром 3:1 “Зөвт хүн алга, ганц ч алга” гэж хэлсэн байдаг. Бүгд нүгэлтэй, буруу, болохгүй гэдгийг нь мэдсээр байж үйлдэж амьдардаг.Гэм нүгэл гэдэг бол: Бурханы стандартаас ангид амьдрах явдал юм. Өөрөөр хэлбэл юу нь зөв юу нь буруу бэ гэдгийг мэдэж байгаа хэрнээ бурууг сонгох алхам юм. /Иаков 4:17/Гэм нүглийн хамгийн том үр дагавар юу бэ гэвэл СҮНСЭЭР үхэж, сүнсний хувьд Бурханаас мөнхөд тусгаарлагдах явдал юм. /Ром 6:23/Бидний амьдралд янз бүрийн дуудлага ирдэг. Ихэнх нь биднийг наанаа гоё сайхан мэт боловч эцэст нь мөхөл рүү, шийтгэл рүү уруу татан дуудаж байдаг. Гайгүй нь хичээлээ хамт хийе, дэлгүүр хэсье, кино үзье, сайн дурын үйлсэд оролцъё, цаашлаад Идье, ууя, зугаацъя, цэнгэн хөгжилдье, Хөдөө гаръя, жагсаал цуглаан хийе, залилан хийе, хүн муулъя, хов базъя гэх мэт. Манай ардын үгэнд “ Сайныг дагавал сарны гэрэл, Мууг дагавал могойн хорлол” гэдэг үг бий. /Сүргаалт үгс 21:2 “Хүний зам өөрийн нүдэнд зөв шударга ч Зүрхийг дэнслэгч нь ЭЗЭН.”/ Тэгэхээр Есүсийн Закхайг дуудаж байгаа дуудлага бол шал өөр, энэ бол энэ дэлхийн юугаар ч сольж чадахгүй гэм нүглийн уучлалын, сүнсний авралын, мөнх амийг өгөх дуудлага юм. Ямар ч гоё сайхан реклам байхгүй, яг л уншигдаж байгаа шиг ээ, харагдаж байгаа шиг ээ зүрх сэтгэлийн айдас, шантрал цөхрөл, ганцаардал, уйтгар гуниг, зовлон шаналал бүгдийг чинь Би Өөр дээрээ авъя, Би чамд амралтыг өгье гэж Есүс хэлж байгаа хайрын дуудлага юм. Иохан10:10-т “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” гэжээ. Одоо 6-р эшлэлийг үзээрэй. Закхай хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. Мэдээж Есүс та биднийг хүн нэг бүрт дуудлага ирүүлдэг, түүнийг нь хүлээн авахгүй бол, Есүс хэзээ ч хүчилдэггүй. Та бидэнд тэрхүү хайрын дуудлагад хариу үйлдэл гаргах сонголтыг өгдөг. Закхайн хариу үйлдэл нь хурдан, баяр хөөрөөр дүүрэн байв. Үүн шиг энд суугаа хүн бүр Есүсийн дуудлагад хурдан, баяр хөөртэйгөөр хариу үйлдэл гарган Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авахыг хүсэн гуйж байна. Тэгвэл таны зүрх сэтгэлд гэм нүглийн уучлал, жинхэнэ мөнхийн баяр хөөр, амар тайвныг Тэр танд бэлэглэх болно.  7Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. Таныг Есүстэй уулзахад хөндлөнгийн дургуйцах хүмүүс нэлээдгүй байх болно. Харин Закхайн хувьд тэднийг огтхон ч тоосонгүй, Түүний зүрх сэтгэлд Есүсийн өгөх өршөөл, хайр юу юунаас ч илүү чухал байсан. Үүний дараа Закхайн өөрчлөлтийг 8-р эшлэлээс харж байна. Тэр мөнгө, эд баялагийн боолчлолоос чөлөөлөгдсөн, тэр урьд нь шударга бусаар хүмүүсийг мэхлэн илүү татвар авч байснаа гэмшсэн, одоо мөнгийг ард түмэнд харамгүй сэтгэлээр буцаан өгч байна. Энэ бол Есүсийн хайрын дуудлагын үр дүн, үр жимс юм. Ямар ч албадлага байхгүй Закхай өөрийн сайн дураар үйлдэж байгаа нь түүний зүрх сэтгэлд гарсан өөрчлөлтийг харуулж байна. Мөнгө эд баялаг бол хүний амьдралын хэрэглээ болохоос биш, туулийн зорилго болон утга учир биш юм. Харин Эзэн Есүсийн бидэнд өгдөг Аврал л хамгийн чухал болохыг Закхай сая нэг ухаарсан. Ийм хэн ч тоохгүй, хэнд ч хэрэггүй мэт Закхайг Эзэн Есүс хайрлан, Өөр рүүгээ дуудсан юм. Энэ Есүс одоо бид бүгдийг Өөр рүүгээ дуудаж байна. Та Есүст хариулахад бэлэн үү?
Түүнд зүрх сэтгэлээ нээхэд, уудалхад бэлэн үү? Тэр танд энэ дэлхийн хэн ч өгч чадахгүй гэм нүглийн уучлал, АВРАЛын баяр хөөр, амар тайвныг өгөх болно. Харин та Есүст хариу үйлдэл хийх хэрэгтэй юм.Тийм ээ Хүний Хүү алдагдсаныг хайж, авархаар ирсэн билээ. Амен.
Миний бие 1984 онд Хөвсгөл аймагт айлын 4 дэх хүү болон мэндэлсэн, 2 охин дүүтэй. Бага нас маань бусдын л нэгэн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжиж өссөн. Бага байхын л дуулгавартай, ажилсаг, даруухан, дуу цөөнтэй хүүхэд байлаа. Ах болон дүүтэйгээ дэрсгэн өссөн учир, юм болгонд барьцалдаж, маргалдаж өдөр хоногийг өнгөрүүлдэг байв. Ээжийн хэлсэн үг бол үг биш харин ааваасаа бол үхтэлээ айдаг байв. Учир нь аав маань биднийг шууд л “нэг гэрт багтахгүй байна уу та нар” гээд зоддог байлаа. Хэн нь яасан, хэний буруу байсан гэж нэг ч асуудагүй байсан. Би гэдэг хүн аливаа зүйлийг хичээнгүйлэн хийдэг ч тэр бүхэн маань ээждээ магтуулахын тулд л байдаг байв. Аажимдаа сайн хүүхдийн дүр эсгэн гэмгүй цариалж, бусаддаа бурууг тохохдоо мэргэжлийн болов. 6 настайдаа тамхинд орж 13 нас хүртлээ татаж байгаад нэг өдөр аавдаа баригдаад үхтэлээ айж, тэр цагаас хойш шууд гарсан. Зун болгон хөдөө өвөө, эмээгийнд мал дээр гарч, ус, түлээ, хонь мал хариулж,  сааж хадлан, жимсэнд явах, эмнэг сургах, хурдан морь унах гээд бүгдийг хийдэг байв. Аав маань архи их уудаг, тиймээс би архи гээчийг жигшиж, хэзээ ч  уухгүй гэж боддог байсан ч 8-р ангиа төгсөх жил ангийн найзуудтайгаа гуйвж дайвж яваад уучихав. Зун нь хөдөө ахынхаа эхнэртэй завхайрлыг үйлдэж, маш их айж, ичиж байсан ч өөрийн эрхгүй дахиж үйлдэж байсан. Закхай анх ард түмнээсээ нүүр бууруулан Ромын гар хөл болоод, татварыг илүүгээр хүчлэн авчихаад зүрх сэтгэл нь маш их шаналж, ичиж байсан бол оо, гэсэн ч дахин дахин үйлдсээр ичих, айх булчирхайгүй болж, гэмийн боол болж эхэлсэн. Яг үүн шиг бузар гэм нүгэл нь намайг гэм, буруугаас ирэх мэдрэмжийг маань аажим аажимаар дасгаж, нууж, өөрөө өөрийгөө хуурч амьдархад сургасаар л. 2002 онд 10 жилээ төгсөөд ХААИС-ийн ЭЗБСд хувиар авч анх хотод оюутан болоод хөл тавив. Би ангидаа сайн оюутан байх гэж хичээж, багш нар ч намайг магтдаг байлаа, үнэн хэрэгтээ бол миний дотор хүн маань сайн хүн болж дүр эсгэсэн, бусадтай өөрийгөө харьцуулан үргэлж өөрийгөө голдог, ялгаварлан гадуурхах, үзэн ядах, хувиа хичээсэн, завхайрал, айдас, санаа зовиурын үүр уурхай, хуурамч, хүний өмнө амьдарсан нэгэн байв. Надад өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго, баяр хөөр гэж огт үгүй яг л “Салхи хаашаа, хамхуулт тийшээ” гэдэг шиг амьдарч байсан. Энэ утга учиргүй амьдрал хэзээ хүртэл үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй, заримдаа бүх зүйл үнэхээр утгагүй санагдаж үхээд өгөх юмсан гэж ч бодогдох үе байдаг байлаа.ЕР БУСЫН ДУУДЛАГА:   Ийм алдагдсан намайг Бурхан анх 2002 онд дуудав.Оюутны хотхон орчихоод зайсан руу дотуур байр руугаа алхаж байтал багшийн дээд дээр нэгэн эгчтэй тааралдаж, тэр намайг “Та оюутан уу?” гэж асуухад нь тийм би оюутан байна хэмээн бахархалтай хэлэв. Тэгээд гуйлгаж гуйлгаж 5минутын хугацаатай ярилцахаар анх сентад орж ирэв. Тэгээд анхан шатны  1-р хичээлийг ярилцаж урьд өмнө нь бодож ч байгаагүй Орчлон ертөнцийн анхын үүсэл гарал, утга учрын тухай ярилцаж, мөн дээрээс нь хүмүүсийн надтай харилцаж байгааг, сентагийн уур амьсгалыг харсан ер бусын өөр ертөнцөд ороод ирсэн мэт сайхан санагдаж байв. Нэлээд хугацаанд явлаа, өдөр ирэх бүр Бурханы үг Ром 3:1 намайг хичнээн бузах болохыг ухааруулж байв. Би өөрийн бузар гэм нүглүүдтэйгээ улайхад бэлэн биш байв. Дээрээс нь цуглаанд явснаар найз нөхөдгүй болох гээд, найз нөхөд тохуурхан дооглох нь бас хэцүү санагдаж эхэлсэн. Өрөөний найзууд, ангийнхан дооглоход мөн л эмзэглэж эхлэв. Улмаар Библид итгэсэн ч цуглаанд явахгүйгээр шийдэв. Тэгтэл нэг өдөр хичээлээ тараад явж байтал манай хоньчин маань манай сургууль дээр намайг хайгаад хүрээд ирсэн. Би маш их санаа зовоод “Танаас гуйя, дахиж битгий ирээрэй, би Есүст итгэсэн, гэхдээ цуглаанд явахгүй” гээд л том толгой, бухан хүзүүлэхээр шидсэн байв. Гэтэл хоньчин маань сүүлийн нэг удаа ирээч гэхэд нь урмыг нь бодож очсон. Намайг их л ятгаад юм яриад л байсан би юу ч ойлгоогүй. Миний зүрх сэтгэл нэгэнтээ үнэнийг бус худал хуурмаг, гэмт амьдралаа сонгосон байв. Тэгээд буцаад бахь байдаг амьдрал маань миний бодсон шиг, зөв, хялбар, сайхан байсангүй. Би зүрх сэтгэлдээ нууцхан буцаад цуглаандаа явахыг хүсэвч, айж, ичсээр очиж чаддаггүй байв. Ингэж явсаар дараа жилийн 12 сар гачихав. Христмас баяр удахгүй болох байх очих юмсан гэж бодож байсан ч хэзээ аль бүтэнсайнд болохыг нь мэдэхгүй юм чин гэж бодоод өнгөрч байв. Тэгтэл нэг бүтэнсайны өглөө унтаж байтал жижүүр “дор хүн уулзая гэж дуудуулж байна” гэхийг сонсоод яг хоньчин маань байх гэж бодоод буутал үнэхээр хоньчин маань зогсож байв. Явах уу гэхэд би за гэхээс өөр үг хэлсэнгүй. Тэр Христмас баярын хөтөлбөрүүд намтар сэтгэгдэл, жүжиг, номлол гээд л бүгд зөвхөн надад зориулагдсан юм шиг л санагдаж байв. Би гэж хүн Бурханы өмнө очиж чин сэтгэлээсээ талархаж баярлан цаашид юу ч болж байсан би дахиж Танаас хэзээ ч холдохгүй хэмээн шийдвэр гаргасан. Эзэн Бурхан яг л Закхайг дуудсан шиг намайг дахин дахин дуудаж байсан юм. Зун нь Лук 9:20 “Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? Гэхэд Петр “Бурханы Христ” гэж хариулав. Уг зарилгаар зүрхнээсээ Эзэн Бурханыг гэмт бузар миний АВРАГЧ Эзэн хэмээн зүрхэндээ Аврагчаар хүлээн авсан, тэгээд Бурханы өмнө бүх бузар гэм нүглээ улайхад Иохан 8:11 “тэр – Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс – Би ч чамайг шийтгэхгүй. Яв үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.” Уг зарилгаар Эзэн Бурханы уучлалыг бялхам дүүрэн хүлээн авч, Орчлон Ертөнцийг бүтээгч Эзэн Бурханы өмнө  нүлимс урссаар л … баярлалаа гэхээс өөр хэлэх үг байсангүй. Мөн Иохан 21:17 “Иоханы хүү Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? Гэж асуухад тэр – Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд – Хургануудыг минь тэжээ гэлээ” зарилгаар Аврагч Эзэн Бурханы ивээлтэй, утга учиртай амьдралын насан туршдаа хийх гол нандин үүргийг хүлээн авсан. Тэр цагаас хойш миний итгэлийн амьдрал баяр хөөртэй, амар тайван, жинхэнэ амьдралыг амсаж, амьдарч эхэлсэн. Махан биеийн хүслээ аажим аажмаар хойш тавин тэмцэлтэй амьдарлаар одоо хийнэ суралцсаар л байна. Байнга найрал дуу, хоньдын цуглааны дуун зэрэгт үйлчилж, фишин хийж, хоньд тэжээж, заримдаа долоо хоногт хамгийн олон 1:1-ийн библийн хичээл хийж хонь фишиндэж цуглаанаас бэлэг авдаг байв. ДҮГНЭЛТ:   Энэ бүхэн БЭЛЭГ байсан юм. Та лекцийн танхимд найзтайгаа байж байтал найз чинь танд “Май энэ бэлгийг чамд” гээд бэлэг өгчээ гэж бодъё. Харин та тэр бэлгийг авахаас татгалзвал тэр бэлэг таных болох уу? Мэдээж Үгүй ээ, Хэрвээ та тэр бэлгийг ширээн дээр үлдээгээд явбал бэлэг таных болоогүй гэсэн үг. Үүний адил аврал ч бас БЭЛЭГ юм. Хэрвээ та хүлээж авбал таных болно. Харин хүлээж авах хүртэл энэ таных биш байна.Өчүүхэн мөхөс, бузар гэм нүгэлийн боол байсан би ӨНӨӨДӨР Орчлон ертөнцийг БҮТЭЭГЧ цорын ганц АМЬД Агуу Бурханы өмнө хаана ч, хэзээ ч, юу ч хийж байсан Талархаад, гэмшээд, даатган залбираад очиж байгаа минь энэ дэлхийн юугаар ч /алт эрдэнэс, эд баялаг гээд юугаар ч сольж авч чадахгүй тэр ивээлийг эдлэж байгаа минь үнэхээр ТОМ ивээл юм. Энэ агуу ивээлийг би өөрийн сайндаа биш харин Түүний дуудлага, Түүний хайрын урилга өчүүхэн надад ивээл болж ирснийх юм. Амен ЭЗЭН Бурхандаа талархал магтаалийн дээдийн дээдийг өргөе.

өмнөх нийтлэл2018 оны НБК-н 1-р номлол (10.05) Ц. Эрдэнэбулган
Дараагийн нийтлэл2018 оны НБК 4-р номлол Ариунболд (10.07)