2018 оны НБК-н 1-р номлол (10.05) Ц. Эрдэнэбулган

ЭХЭНД БУРХАН ТЭНГЭР ГАЗРЫГ БҮТЭЭЖЭ

Эхлэл 1:1-25

Гол эшлэл  1:1

”Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ”

Бурхан байдаг болов уу? Бурханы оршин буйг нотлох илэрхий шалтгаануудыг өнөөдөр хамтдаа сурцгаая. Бурханы оршин байгааг мэдэх хангалттай нотолгоог харсан ч бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг үл хүсэх хүмүүс байдаг гэж Библид хэлдэг. Нөгөөтэйгүүр Бурхан байдаг эсэхийг мэдэхийг үнэхээр хүсдэг хүмүүс ч бас байна. Энэ хүмүүст Тэрээр, “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би та нарт олдоно” гэж хэлсэн. Бурханыг тойрсон олон баримтуудыг үзэхээсээ өмнө та, “Хэрэв Бурхан үнэхээр байдаг бол би Түүнийг мэдэхийг хүсэж байна уу?” гэж өөрөөсөө нэг асуугаарай.Өнөөдөр хүн төрөлхтөн бидний дунд Нобелийн болоод нэрт олон эрдэмтэд өөрийн шинжлэх  ухааны нээлтээрээ ч хариулж чадаагүй олон асуулт одоо ч байсаар л байна. Нээсээр ч байна. Тэдгээр асуултуудын зарим нь “Хэн дэлхий ертөнцийг бүтээсэн бэ? Хүн гэгч хэн бэ? Би хэн бэ? Миний энэ дэлхий дээр оршин байгаагийн утга учир  юу вэ?” Эдгээр асуултын хариулт нь энгийн хариулахад хялбар мэт харагдах ч философи болоод шинжлэх ухаан үүнийг тодорхой тайлбарлаж чадаагүй л байна. Тэгвэл тэнгэр газрыг бүтээсэн Бурхан хэн бэ? Яагаад тэр орчлон ертөнцийг бүтээсэн бэ? Орчлон хорвоо юуны тулд оршин тогтносоор байна вэ? Бид бүгдээрээ хамт эдгээр асуултын хариултыг хамтдаа Бүтээгч Эзэний туйлын үнэн болоод амь Өгөгч Түүний үгнээс суралцаж чадахын төлөө гуйж байна.1. Бурхан тэнгэр газрыг бүтээсэнОдоо Эхлэл 1:1 буюу Библийн анхдугаар бүлгийн анхдугаар зүйлийг үзье. “Эхэнд Бурхан тэнгэр, газрыг бүтээжээ”. Энэ хэдхэн үгнээс Библийн бүх үнэн эхэлдэг. Энэ эшлэл нь бүх зүйлийн үндэс, угсаа билээ. Хэрэв Бурхан тэнгэр, газрыг бүтээгээгүй байсан бол бид энд байх болов уу? Энэ орчлон ертөнц дэх амьдрал, агаар, ус, цаашлаад хүн, байгалийн хоорондох уялдаа, бүр цаашлаад хүн төрөлхтөн, түүний хоорондох харилцаа гээд бүх зүйл байхгүй байх байсан биз. Гэхдээ хэн энэ орчлон ертөнцийг бүтээсэн бэ? Эхлэл 1:1-д Бурхан гэдэг өгүүлэгдэхүүн тэнгэр, газар гэдэг өгүүлэхүүнүүдийг бүтээсэн гэж өгүүлж байна. Тэгэхээр хамгийн гол дүр нь Бурхан Өөрөө гэсэн үг. Бурхан хэн бэ?Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн. Эхэнд гэх энэ цаг хугацаа нь хамгийн анхны цаг хугацааны хэмжүүр байсан мэт санагдаж байна. Яагаад гэвэл эхэнд бүх зүйлийн эхлэл тавигдсан учир хэн бүхэнд тийнхүү санагдах нь ойлгомжтой. Гэвч библийн өөр номонд хэлэгдээ “Эхэнд Үг байсан ба Үг нь Бурхантай байсан” гэж Эхлэл 1:1-с ч өмнөх үеийг хэлсэн байдаг. Тийм ээ, Үг буюу Есүс Христ нь Бурхантай хамт байж, орчлон ертөнц, түүн дээр оршигч бүгдийг бүтээсэн юм. Тиймээс эхэнд бүтээгдсэн орчлон ертөнцөөс өмнө Бурхан байсан буюу Бурхан үүрд мөнхөд оршигч гэдэг ойлголт гарч ирж байна. Тийм ээ, Бурхан бол мөнхөд оршигч Нэгэн. Энэ дэлхийд хүмүүс ирсээр, буцсаар амьдралын хүрд үргэлжилдэг. Мөн техник технологи өдрөөс өдөрт шинэчлэгдэж, бас хуучирсаар байна. Өөрөөр хэлбэл мөнхийн зүйл гэж үгүй. Хэдий мөнхөд амьдрахыг хүсэвч хэн ч мөнхийн гэх тодорхойлолтод үл хамрагдах аж.Ийм Бурханыг хүмүүс гүн ухаан болон шинжлэх ухааны үүднээс гэрчлэн батлахыг оролддог. Харин Библийг бичигч нь Бурханы оршин байх тухай хэлэлцэх юм уу, эсвэл гэрчлэн батлах гэж оролдоогүй. Яагаад гэвэл Бурхан нь бидний төсөөлж ч чадахгүй байгаа тэрхүү эхэнд гэдэг үеэс өмнө байсан болохоор юу ч ярьж чадахгүй юм. Эхлэл номыг бичсэн Мосе “Тэд надаас Бурханы нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хариулах вэ? гэж асуусан удаа бий. Тэгэхэд Бурхан “Би бол Би” (I am that I am) гэсэн байдаг. (Гэтлэл 3:14). Бурхан бол хүн бидний баталж чадвал оршин байдаг, баталж чадахгүй бол оршин байдаггүй зохиомжийн Бурхан биш юм. Энэ Бурхан нь үүрд мөнх үеэс Өөрөө оршин байгч юм. Харин одоо Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн гэдгийг нь бодож үзэцгээе. Энд бүтээжээ гэдэг үгийг еврейгээр оргүй хоосноос бүтээсэн гэдэг үгийг ашигласан. Хүн бид оргүй хоосноос юу бүтээж чадах вэ?Орчлон ертөнцөд байгаа бүтээлүүдийг харвал зөвхөн Бурханы л бүтээж чадах, чадсан зүйлүүд байгаа. Чулууг бүтээж чадах хүн байна уу? Өвсийг ургуулж чадах ч оргүй хоосноос бүтээж чадах нэгэн байна уу? Тийм ээ, Бурхан бүхнийг бүтээсэн. Хүний харж чадах болон хараа нь үл хүрэх тэр орон зайг ч Бурхан бүтээсэн. Тиймээс харагдаж буй зүйлд л итгэж байвал тэр нь итгэл биш. Харин бүтээгдсэн бүтээлийг хараад тэр бүгдийг Бүтээгч Нэгэн л бүтээсэн гэдгийг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч байвал тэр нь итгэл билээ. Еврей 11:1-д “…” гэж хэлсэнчлэн бид хэдийгээр орчлон ертөнц бүтээгдэж байгааг нүдээр үзэж, чихээр сонсоогүй ч бүтээгдсэн зүйлсийг харвал зайлшгүй бүтээгч байгаа нь мэдэгддэг. Ийм илэрхий зүйлд итгэхгүй байхын аргагүй билээ.Бурхан бол төгс хүчит, зөвхөн Өөрөөрөө, хэнээс ч, юунаас ч үл хамааран, мөн бүх цаг үед, бүх орон зайд оршин байгч билээ. Яагаад гэвэл тэр тэнгэр, газрыг бүтээсэн тул хаана ч оршин байх чадвартай, төгс хүчтэй Нэгэн. Тэр орчлон ертөнцийг бүтээхдээ ч, бүх хүн төрөлхтнийг, таныг эхийн хэвлийгээс мэндлэхэд ч оршин байсан. Цаашид ч мөнхөд оршин байх болно. Бүх түүх Түүний мэдээллийн санд байгаа. Агуу хүчит, мөнхөд оршигч Түүнийг магтацгааяТиймээс Бурхан нь юу ч байхгүй оргүй хоосноос энэ дэлхийг бүтээсэн цорын ганц үнэн Бурхан юм.Бурхан оршин байгч бүгдийг эзэмшдэг. Бид санамсаргүй байдлаар бүтээгдсэн биш, ямар нэгэн амьтны үр удам ч биш. Хэрэв бид сармагчин болоод ямар нэг загасны төрөл зүйлээс үүссэн бол өнөөдөр байгаа загас, сармагчингууд яагаад хүн болж хувирахгүй байна вэ? Эхлэл 1:27-д хэлэхдээ “Тэгээд Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” гэсэн байдаг. Тиймээс хүн бол Бурханы мөн чанараар бий болгогдсон төгс бүтээл. Тэмцээн уралдааныг зохион байгуулагч нь ямар нэг зорилго байгаа учраас тэмцээнийг зохион байгуулдаг. Үүний адилаар Бурхан хүн бүрийг өөр өөрийн зорилгоор бүтээсэн. Тэр намайг бүтээхдээ ч гэсэн нэгэн зорилгын төлөө бүтээсэн.2. Бурханы бүтээлүүдОдоо 2-р эшлэлийг хараарай. Анхлан бүтээгдсэн дэлхийн байдал нь хоосон, бас харанхуй байсан. Ёроолгүй гүн усны мандал дээгүүр Бурханы Сүнс буюу Ариун Сүнс элин хальж байсан гэж байна. Бурхан Өөрийн бүтээл дээгүүрээ элин хальж байлаа. Дараа нь бүтээлүүдээ дэс дараагаар нь бүтээж эхэлсэн. Эхний гурван өдөр гэрлийг харанхуйгаас салгаж өдөр, шөнийг бий болгосон. Тэнгэрийг газраас салгаж, дэлхийн агаар мандлыг бий болгосон. Хуурай газрыг уснаас салгаж, ургамал моддыг бүтээжээ. Энэ гурван өдөр нь орчин ахуй, ургамал амьтад бүтээгдэх эх суурь нь болж өгсөн байна. Дараагийн гурван өдөр нь нар, сар, одод, далай тэнгисийн аварга том амьтад, шувууд мөн хуурай газрын амьтад хийгээд хүнийг бүтээжээ. Энд гарч байгаа өдөр гэдэг хэмжигдэхүүн нь 24 цагийн хэмжигдэхүүн байсан уу, эсвэл үүнээс ч урт хэмжигдэхүүн байсан уу, бид сайн мэдэхгүй. Ямартай ч “Таны хувьд нэг өдөр нь мянган жил мэт” гэж Дуулал 90:4-т өгүүлдэгчлэн зургаан мянган жилийн хугацаанд өдөр өдрөөр бүтээлээ туурвисан байж ч мэднэ. Ямар ямар бүтээлүүд бүтээгдсэнийг бид сайн харж болно. Харин тэдний хоорондох уялдаа холбоо, эмх цэгцийг шинжлэх ухаан бидэнд нотлоод өгсөн билээ. Манай гаригийн нарийн зүй тогтол нь үүнийг хэн нэгэн Дизайнер зориудаар зохион бүтээгээд, үүгээр ч зогсохгүй өнөөг хүртэл тогтоон барьсаар буйг харуулдаг.Бурханы дизайныг маш олон жишээгээр харуулах боломжтой юм. Бүгдийг нь тоочъё гэвэл хэзээ ч эцэс төгсгөлгүй болох байх. Гэхдээ энд цөөн хэдийг нь л дурдъя.Дэлхий… төгс хэмжээтэй. Дэлхий, хэмжээ ба жигд татах хүчээрээ газрын гадаргаас дээш 80 орчим километрийн зузаантай, дийлэнх нь азот ба хүчилтөрөгчийн хийнээс бүрдсэн нимгэн давхаргыг тогтоон барьж байдаг. Хэрэв дэлхий арай бага хэмжээтэй эсвэл арай том хэмжээтэй байсан бол ямар ч амьдрал тогтнох аргаггүй байх байлаа.Дэлхий нарнаас хамгийн зохистой зайд оршдог. Дэлхийн агаарын температур ойролцоогоор -34 хэмээс +49 хэмийн хооронд хэлбэлздэг гэж бодъё. Хэрэв дэлхий, нарнаас арай хол байсан бол бид хөлдөх байсан. Тодорхой хэмжээгээр ойр байсан бол бид шатах байлаа. Дэлхийгээс нар хүртэлх зайн яльгүй өөрчлөлт л дэлхий дээрх амьдралыг боломжгүй болгоно. Дэлхий энэхүү зохистой зайгаа хадгалан, цагт 107 826 км хурдтайгаар нарыг тойрдог. Мөн тэнхлэгээ тойрон эргэснээр өдөр бүр дэлхийн гадаргуу бүхлээрээ зохих хэмжээгээр халж, хөрөх боломжтой болдог.Бас сарны хэмжээ ба түүний дэлхийгээс алслагдсан зай нь дэлхийн татах хүчний хувьд яг тохирсон байдаг. Сар нь далайн татлага ба түрлэг, мөн шилжих хөдөлгөөнийг үүсгэдэг. Иймд далайн тэнгисийн ус зогсонги байдаггүй, бас тивүүд дээгүүр хальж асгаралгүй тогтож байдаг байна. Ус…өнгө, үнэр, амтгүй. Гэвч ямар ч амьд зүйл үүнгүйгээр амьдарч чадахгүй. Ургамал амьтан, хүний биеийн ихэнх хэсэг уснаас тогтсон байдаг (ойролцоогоор хүний биеийн гуравны хоёр нь ус байдаг). Яагаад усны шинж чанарууд амьдралд хосгүй ихээр зохицдог болохыг та одоо харна. Усны хөлдөх хэм 0 байдаг нь гайхалтай. Мөн ердийн нөхцлөөс их өндөр хэмд буцалдаг. Энэ чанар нь хүний биеийн дулааныг цельсийн 37 хэмийн хэвийн хэмжээнд тогтвортой барьж байдаг учраас бид халуун хүйтэн температурын хэлбэлзэлтэй орчинд амьдарч чаддаг.Усны гадаргуу нь онцгой харимхай чанартай. Тийм учраас ургамал дахь ус нь дэлхийн татах хүчний эсрэг дээш урсан, шим тэжээлийг хамгийн өндөр модны оройд ч хүргэж чаддаг.Ус хөлдөхдөө дээрээсээ доош хөлддөг. Ингэхдээ хөлдсөн хэсэг нь хөвж, доод хэсгийн усыг хүйтнээс тусгаарладаг учраас загас өвөлжиж чаддаг.Дэлхийн усны 97 хувийг далай тэнгис эзэлдэг. Гэвч усыг давснаас нь салган авч дэлхийн бөмбөрцөг даяар түгээх гайхалтай тогтолцоо бий. Ууршилт нь далайн усыг давснаас ангижруулж, салхиар амархан туугдах чанартай үүл болгон хувиргадаг. Ингэж ус нь дэлхийн газар нутаг даяар ургамал, амьтан ба хүмүүст хүргэгддэг. Энэ бол манай гаригийн амьдралыг тэтгэхийн тулд усыг эргэлтэд оруулж дахин хэрэглэгдэхүйц болгодог цэвэршүүлэн хангах тогтолцоо юм.Хүний тархи… тоймгүй олон мэдээллийг нэгэн зэрэг боловсруулдаг. Таны тархи бүх өнгөнүүд, таны харж буй юмс, орчны температур, шалан дээр тулж буй хөлийн даралт, дуу чимээ, амны цангаа, тэр ч бүү хэл таны компьютерийн товчлууруудын байрлалын мэдээллийг хүлээн авч байна. Тархи нь таны сэтгэл хөдлөл, бодол, дурсамжуудыг хадгалж бас боловсруулдаг. Мөн яг одоо идэвхтэй явагдаж буй таны бие махбодын үйл ажиллагаа болох амьсгалын хэмнэл, зовхины анивчаа, өлсөх мэдрэмж, гарын булчингийн хөдөлгөөн гэх мэтийг нэг мөчид тус тусад нь удирдаж байна.Хүний тархи секундэд нэг саяас олон мэдээг боловсруулдаг. Таны тархи эдгээр бүх өгөгдлийг шүүж, харьцангуй чухал бишийг нь орхих замаар ач холбогдлыг нь үнэлдэг. Энэхүү шигших үйлдэл нь таныг орчиндоо төвлөрч үр дүнтэйгээр харилцан үйлчлэх боломж олгодог юм. Секунд бүрд мэдээллийн саяас олон тооны хэсгүүдийг үнэлж, танд хамгийн тохиромжтой үйлдлийг хийх боломж олгон ажилладаг… гэхдээ энэ нь тохиолдлоор бий болчихсон юм гэж үү? Зүгээр л биологийн үйл явцын үр дүнд хоорондоо яг зохицолдсон эд эс, цусны эргэлт, мэдрэлийн эсүүд, бүтэц зэрэг нь бий болсон байж таарах уу? Тархины үйл ажиллагаа бусад эрхтнүүдээс өөрөөр явагддаг. Тархинд тунгаан бодох, мэдрэмж төрүүлэх, мөрөөдөх ба төлөвлөх, үйлдэл хийх болон бусад хүмүүстэй харилцах чадвар байдаг.Нүд… долоон сая орчим өгийг ялгах чадвартай. Мөн автоматаар фокусаа таруулахын зэрэгцээ 1.5 сая мэдээг зэрэг боловсруулдаг. Орчин үеийн технологиор 120-140фиксел гэж тооцоолдог. Эволюцийн онол нь аливаа эд эрхтнийг мутаци болон байгалийн шалгарлын үр дүнд өмнөхөөсөө сайжирч ирсэн гэдгийг нотлоход гол ач холбогдол өгдөг. Гэвч нүд болон тархи мэтийн эд эрхтний туйлын анхдагч эх сурвалж чухам юу байсныг дангаараа бүрэн тайлбарлаж чадахгүй. Учир нь бүхний эхлэл амьгүй матераас үүдэлтэй гэдгээс цаашихыг тодорхой тайлбарлаж чаддаггүй.ДНХ-ийн код…Аливаа удирдамж, хичээл, сургалт санаа зорилготой байдаг. Хэн нэгэн нь гарын авлагыг тодорхой зорилготойгоор бичдэг. Тэгвэл бидний биеийн эс бүхэнд компьютерийн жижиг програмынх шиг код байдаг гэдгийг та мэдэх үү? Та магадгүй компьютерийн програм 110010101011000 гэсэн нэг ба тэгийн тоонуудаас бүрддэгийг мэдэх байх. Эдгээрийн дарааллаас хамааран компьютерт юу хийхийг нь заадаг. Эсийн ДНХ код үүнтэй маш адилхан. Энэ нь эрдэмтдийн нэрлэдэгээр A, T, G, C хэмээх химийн нэгдлүүдээс бүрддэг. Тэдгээр нь хүний эсэд CGTGTGACTCGCTCCTGAT… гэх мэт байдлаар жагссан байдаг. Хүн бүрийн эсэд эдгээр үсгүүд 3 тэр бум байдаг гээд боддоо!!! Та өөрийнхөө утасны хонхыг яаж дуугарахыг нь тохируулдаг шиг ДНХнь эсэд яахыг нь зааварчилдаг юм. ДНХ бол 3 тэр бум үсэг бүхий кодоос бүрдсэн эсийг тодорхой байдлаар ажиллахыг нь хэлж өгдөг програм юм. Энэ бол иж бүрэн гарын авлага юм.Яагаад ийм гайхалтай юм бэ? Хэн нэгэн нь… яаж ийм мэдээлэл хүний эсэд хийсээд ороод ирсэн юм бол гэж асуух байх. Эдгээр нь зүгээр химийн нэгдлүүд биш, хүний бие тодорхой замаар өсөж хөгжихийг нь нарийн зааварчилдаг химийн нэгдэл юм. Програмчлагдсан мэдээллийн хувьд байгалийн болон биологийн хүчин зүйлсээр тайлбарлах нь учир дутагдалтай. Бид хэн нэгэнээр зориуд бичигдээгүй гарын авлага болон мэдээллийг ханаас ч олж чадахгүй.Ийм маягаар би бүх эмх цэгц бүхий нотолгоо баримтуудыг та нарт өгч дуусахгүй, цаг ч хүрэлцэхгүй. Харин та өөрөө үргэлжлүүлэн судалж таньж мэдээрэй гэдэг даалгавар өгмөөр байна. Бидний амьдарч байгаа энэ дэлхий ертөнц үнэхээр гайхамшигтай зүй тогтол, эмх цэгцтэй билээ.Тэгвэл энэ орчлон ертөнцийг Бурхан үгээрээ л бүтээсэн гэдгийг библи бидэнд хэлж байна. Бурханы үг байтугай хүний үг хүртэл хүчтэй шүү дээ. Өдөр бүр л нэг нэгнийгээ гомдоох, баярлуулах, босгон байгуулах, нураан сүйрүүлэх үгс бидний эргэн тойронд хэлэгддэг. Бид өөрсдөө ч хэлдэг. Гэвч Бурханы үг оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн агуу хүч чадал агуулжээ. Та нэг өдөр хичээлийнхээ лекц эсвэл ажлынхаа тэмдэглэлийг бичиж байтал бал чинь дууслаа гэж бодъё. Оргүй хоосноос бал бий бол хэмээн хэлтэл бал гараад ирэх болов уу? Бид бусдыг үгээрээ босгох, нураах хүчтэй боловч бодит зүйлийг шууд бий болгож чадахгүй. Бурханы үг төгс бүрэн хүчтэй учраас орчлон дэлхий бий болсон билээ. Түүний үгэнд агуу, бүр бүрэн төгс хүч чадал бий. Хэн энэ орчлонд Түүнтэй эн зэрэгцэх вэ? Ямар ч агуу бүтээл туурвисан байлаа ч Түүнтэй эн зэрэгцэх байтугай Түүний өлмийд ч ойртох нэгэн байхгүй.Үнэндээ Бурханы үг хүч чадалтайгаас гадна эрх мэдэлтэй гэдгийг харуулж байна. Бүх төрлөөр нь бүтээсэн амьтад, шувууд, далайн амьтад, мөн бүх төрлийн ургамлууд. “Бурхан…” гэж айлдангуут бүх зүйлс бүтээгдсэн. Тийм учир Бурхан бүх бүтээлийнхээ талаар бүрэн мэдээлэлтэй, хэн, хаана юу хийж явна вэ гэдгийг бүрэн мэддэг. Бурхан бол бүх бүтээлийн Эзэн нь юм. Түүний хараанаас, Түүний мэлмийнээс нуугдах нэг ч бүтээл байхгүй. Тэр бүх бүтээлдээ санаа тавьж, халамжилдаг. Бидний харж үл чадах, халамжилж үл чадах, хайрлаж үл чадах бүхнийг Тэр харж, халамжилж, хайрлаж байдаг. Бидний үл тоох бүхнийг ч Тэр харж хамгаалж байдаг. Бид халамжилъя гэж бодсон ч, мөрөөдсөн ч үл чадах бүтээлүүдийг Тэр харж, халамжилж байдаг. Түүнийг магтацгаая.Агуу хүчит Бурханд тоож сонгогдсондоо талархацгаая. Хэн ч намайг харахгүй байна, халамжлахгүй байна, тоохгүй байна гэж гомдоллож байгаа хүн байна уу? Тийм байж болох ч Бурхан Өөрийн бүтээлээ хэзээ ч орхихгүй, сонгосон нэгнээ хэзээ ч хөсөрдүүлэхгүй. Та бол Түүний хамгийн нандин бүтээл.Ийм учираас түүний мөн чанаруудыг тодорхойлж хэлвэл? Тэрээр:1. Эхэнд байсан Бурхан2. Төгс хүч чадалтай Бурхан3. Эмх цэгц ба зохицлын Бурхан4. Бүтээгч Бурхан хэмээх түүний мөн чанаруудыг суралцаж болно.Миний гэрчлэл: Тэр бидний араас хөөцөлддөг учраас Бурхан байдгийг бид мэднэ. Тэр биднийг өөртөө ирүүлэх боломжийг санаачилсаар байдаг.Миний бие 1983 онд Булган аймагт жирийн нэгэн айлын дунд хүү болон мэндэлсэн бөгөөд багаасаа туниа муутай бие сул хүүхэд байснаа санадаг. Цэцэрлэг, 10 жилийн замнал тийм ч таатай сайхан байгаагүй. Сар болгон 7 хоног нь хөл өвдөж гэртээ нулимастай сууна.. Учир битүүлэг байдлаар өвдөж янз бүрийн таамаг дэвшүүлэн аймаг сумдын эмнэлэгийг дуусгасан. Зах зээлийн үе эхэлж байсныг ч хэлэхүү бас л амьдралын шуурганд өртөж гэр бүл маань сэгсрэгдэн аав маань архинд орж, ээж маань сэтгэл санаа гэж авах юмгүй ааштай болж байсан үе. Бусдын л адил сурлагадаа хичээж аль болох ээж аавдаа дараатай байхгүй юмсан гэсэн бодол маань аминчхан, бусдаар өрөвдүүлэх дургүй юунд ч үл итгэх хүн болход хүргэсэн. Аавын архины  асуудал даамжирч сүүлдээ орон гэргүй болж түрээсийн амбаар, гэр, байранд дамжин өнгөрүүлсэн үе бий. Өдрийн хоол байхгүй хонох өдрүүд ч элбэг.Тухайн амьдарч байсан газар маань оросын цэргийн анги байсан болоод ч тэрүү хог новш ихтэй тоосго, төмөр цуглуулан тушааж өдөр хоногыг аргацаах аав, ээжийг хараад заримдаа өрөвдөнө. Өөрөө ч сүүлдээ хамт яван хог түүлцэж тушаан өдрийн хоолоо заримдаа 3-4 өдрийн хоолоо олчихвол баярлах үе олон байлаа. Архи гэдэг зүйл миний амьдралд бараан дурсамж, гунигийг дагуулсаар ирсэн. Аав маань ээжид гар хүрэх нь олон тохиолдох болж  би ч гэртээ орхоос халширдаг  байлаа. Хурдхан шиг том хүн болоод аавыгаа нэг чадах юмсан л гэсэн мунхаг бодол тээж ирсэн. Ийм нэг сонин гунигтай амьдрал дунд явсаар оюутан болж хотруу аав ээжийгээ дагуулан ганц шуудай самарнаас өөр юучгүй ирсэнээ одоо бодоход ээж, аав маань их л зориг гаргаж надад найдвар тавин ирждээ гэж боддог. Ах, дүүгээ аймагтай айлд үлдээцэн их хотын амьдралд дасан зохицохын тулд шанаг халбага, аяга гээд бүгдийг авч шинээр амьдрал эхэлж байгаа юм шиг санагдав. Хотод ирсэн бүр л чанга амьдрал биднийг угтсан. Гэр хороололд хэзээ нурах нь мэдэгдэхгүй айлын жижиг шавран байшинд амьдарч, шонхор захаас цувдай аван өдрийн хоол ундаа залгуулна. Ээж хятад оёдлын үйлдвэрт бөгсөө цэврүүттэл ажиллаж, аав маань өглөө 6 цагт босож гудман дундуур архины шил цуглуулан тушаадаг байв. Би аль болох уралдаан тэмцээнд оролцож аз нь таараад шалгаравал шагналын мөнгөөрөө хоол хүнсний юм авах гээд бөмбөг зах руу чавхддаг байлаа. Автобусанд өглөө болгон туулайчлана. Яг үнэндээ надад ямар ч ирээдүй харагдахгүй байсан. Зүгээр л би өнөөдрөөрөө амьдарч байсан. Оюутан болж ирээд хотод байнга өвддөг шалтгаанаа үзүүлтэл цусны өвчин болж таарсан. Тэр нь бүр удамшдаг болж таарав. За ингээд миний амьдрал зүгээр л харанхуй хонгил руу зүгээр шулуун давхисан. Цусны нэг эс нь дутмаг байдаг учираас бүлэгнэл удаан явагдаж үе мөчүүдэд харвалт өгөн хавдаж өвддөг байсан учир нь тайлагдсан. Хэзээ ч эдгэрэхгүй нэг өвчинтэй болно гэдэг ямар хэцүү тамын бодолууд дагуулдагыг төсөөлхөд ч бэрх. Газарт унасан шалдаа буусан намайг л одоо л над дээр ир гэсэн шиг тэр л үед Бурхан өөр дээрээ дуудаж тэнхэрүүлсэн. Тэр бол Бурхан өөрийгөө байдаг гэдэгийг харуулах тэр мөчүүд байсан юм. Би нэгэн цагт бурхангүй үзэлтэн байсан. Ихэнх бурхангүй үзэлтнүүдийн адил Бурханы талаарх итгэл үнэмшил намайг залхаадаг байлаа. Байдаг байсан ч итгэхгүй гэсэн хандлагатай байсан ч итгэгч хүмүүс, хоньчид маш их цаг зав, халамж анхаарал, хүч хөдөлмөрөө надад зарцуулсан.Надад ойлгуулахын тулд итгэгч, хоньчдыг чухам юу ингэж их зүтгэхэд нь хүргэдэгийг би хараад гайхдаг байлаа. Гэхдээ намайг нэг итгэгч Бурханд итгүүлэхээр ятгахад нь үнэмшүүлж чадах нь уу үгүй юу гэж дотроо их сонирхож байлаа. Би Бурханы тухай асуултуудаас салж, санаа амрах юмсан гэж хүсдэг байсан хэрэг. Минийхээр бол хэрэв итгэгчдийн буруу болохыг бүрэн нотлох юм бол асуудал нэг тийш болж, би өөрийн дураар чөлөөтэй амьдрах боломжтой болох байлаа.Хариулахгүй байхын аргагүй асуултыг Бурхан надад тулгаж байсан болохоор Түүний тухай асуудал миний сэтгэлд тийм хүнд жин дарж байсныг би тэгэхэд ухаараагүй явсан юм. Эцэстээ энэ байдал нь Бурхан надад Өөрийгөө таниулахыг хүсдэг болохыг ойлгоход хүргэсэн юм. Тэр биднийг Өөрийг нь таньж мэдэх гэсэн сонирхол бүхий төрөлхийн чанартайгаар бүтээсэн. Тэр Өөрийг нь байгаа болохыг мэдэж болох нотолгоонуудаар биднийг хүрээлж, Өөрийн оршин тогтнож буй талаарх асуултыг бидний бодолд зугтахын аргагүйгээр тавьсаар байсан. Би Бурханы тухай бодлоос мултарч чадаагүйн учир энэ. Тийнхүү Бурханы оршин буйг хүлээн зөвшөөрөх сонголтыг хийх тэр өдөр миний залбирал “За за, Та яллаа…” гэж эхэлсэн юм.Цуглаандаа тогтмол явж хүмүүст сайн мэдээ тунхаглана, түүний төлөө тууштай амьдарна хэмээн хоньчиноор босов. Энэ мөчөөс эхлэн миний амьдралд ялалтууд ирсэн байдаг. Аавыгаа архинаас болж алдсан ч түүнийг уучилж чадаагүй зүрх сэтгэл маань хожимдсон ч гэсэн түүнийг уучилж аавдаа ямар их хайртаа байснаа мэдрэх тэр мөч, гэр оронгүй айлаас айлд, түрээсээс түрээсэнд байсан айл өөрийн гэсэн байшин хашаатай болох тэр боломж, ганцаардмал зорилгоггүй байсан намайг сайн ажилууд, хүмүүсийн хүрээлэл бүчих үед миний амьдралд гэрэл тусаж байгааг анзаарсан. Хэсэг хугацааны дараа тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр цуглаанаа шүүмжлэн хэсэг хүмүүсийн хамт хаяад явсан үе ч байдаг. Гэмээ ухаараад хаан ч гэмтэй, сул дорой хүмүүс байдагыг ойлгоод буцаад ирсэн цаг ч байна. Өвчнөөсөө болоод ч тэрүү гэр бүл болохгүй гэсэн бодол тээсэн надад сайн ханийг Бурхан зөвшөөрөн өгсөн. Яг л надад Бурханаас зориулан өгсөн төгс бэлэг. Хурим хийгээд тун удалгүй Англи явж сурна, нүд тайлна гэж яваад хүүхэдтэй болоод буцаад ирэв. Бурхан гайхалтай нь бидний амьдралд дандаа хүү зөвшөөрөн өгсөн. 4 хүүхэдтэй болоход шүүдээ. Учир нь охин хүүхэд байсан бол миний өвчин удамших байлаа. Энэ зүйл дээр би үнэхээр талархаад барашгүй. Гэрчилхээс өөр замгүй юм. Хорвоотой танилцсан залуугын амьдрал ингээд ялалтаар дүүрсэнээ хожим л анзаарч талархаж билээ. Бурхан миний амьдралд, мөн энэ дэлхийд олон нээлт, баримтуудаас илүү өөрийгөө илэрхийлэх  хамгийн онцгой илэрэл нь Есүс байсан юм.
Дүгнэлт:Бурхан орчлон ертөнцийг бүтээснээр бүх амьдрал бий болсон юм. Бид өөрчилж, янз бүрийн дүрэм журам гаргаж, өөр өөрийнхөөрөө ч амьдарч болно, ихэнх нь тийнхүү амьдарсаар ирсэн. Бид ээж, аавдаа намайг ийм хүн болгон өсгөж, төрүүлсэнд баярлалаа гэж хэлдэг бил үү? Ихэнхдээ мартсан л явж байдаг. Өөрөө энэ хэмжээнд өөрийн хүчээр ирсэн юм шиг боддог.Яг үүнчлэн ертөнц, дэлхийг бүтээсэн Бурхан бидэнд амь, амьдрал, амьдрах орчин нөхцөл, эх үүсвэр бүгдийг хайрласан юм. Түүнээс өөр Бүтээгч, хайрын Эзэн үгүй. Тэгвэл энэ мөчөөс эхлэн биднийг эцэс хүртэл хайрлаж, гайхамшигтай амьдрал өгсөн Түүнд талархаж амьдарцгаая. Бурхан агуу ч гэлээ таныг Өөрт нь итгэхийг албадахгүй. Харин оронд нь, биднийг сайн дурын үүднээс Өөрт нь хандаасай гэсэндээ Тэр Өөрийнхөө оршин байгаагийн баталгааг бидэнд хүрэлцэхүйцээр хангаж өгсөн. Нар ба дэлхийн хоорондох төгс зай, усны дахин давтагдашгүй химийн шинж чанарууд, хүний тархи, ДНХ, Бурханыг гэрчилж буй хүмүүсийн тоо, Бурхан байгаа эсэхийг мэдэх гэсэн оюун санаа ба зүрх сэтгэлийн зовуурь, Есүс Христээр дамжин Өөрийгөө илэрхийлэх гэсэн Бурханы хүсэлийг хамтдаа таньж мэдэцгээе..Ваарчин ваар бүтээсэн адил бид Бурханы ваар билээ. Тиймээс Түүнд алдрыг өргөцгөөе. Мөн Түүний орчлон ертөнцийг бүтээсэн хүчит үгийг амьдралдаа оруулснаар бидний амьдрал ерөөлийн үндэс, хайрын оршихуй болтлоо өөрчлөгдөж чадахын төлөө залбирч байна. Бидний амьдрал дахь эмх цэгцгүй, гэрэл гэгээгүй хэсгүүд Түүний үгээр дамжуулан эмх цэгцэндээ орж, гэрэл гэгээгээр дүүрч, энэ цаг үеийн гэрэл ба давсаар амьдарч чадахын төлөө залбирч байна. Амен.

өмнөх нийтлэл2018 оны Лук 36-р хичээл (10.14)
Дараагийн нийтлэл2018 оны НБК-н 2-р номлол (10.06) Б.Гал-Эрдэнэ