Өдөр бүрийн хоол /2024.10.16/

Эхэнд явсан Эзэний гэрээний авдар

Тооллого 10:29-36

“Эзэний гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав” (33б)

1. Хобабыг урьсан Мосе (28-32)
Хобаб бол Мосегийн хадам эцэг Реуелийн хүү юм. Тэрээр говь цөлийн хаана буудаллахыг сайн мэддэг хүн байв. Харин Мосе энэ талаар мэдлэггүй байлаа. Иймээс Мосе Хобабаас “Биднийг бүү орхиоч. Биднийг говь цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно.” (31) гэж гуйв. Мосе авралын ажилд хамгийн хэрэгтэй хүнийг хамтран зүтгэгчээр олсон. Одоо танд юу дутагдаж байна вэ? Ямар хүн хэрэгтэй вэ? Хамгийн хэрэгтэй хүнийг хамтран зүтгэгчээр олоорой!

2. Гэрээний авдар тэдний өмнө явав (33-36)
Тэд хөдлөн явахад Эзэний гэрээний авдар тэдний урд талд яван, тэдэнд амрах газрыг олов. Гэрээний авдар хөдлөхөд Мосе “Эзэн босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид Таны өмнөөс зугтах болтугай” гэв.
Мосе болон израильчууд Бурханы амласан газар Канаан уруу явахад Эзэний гэрээний авдар тэдний урд явсан нь ямар утга учиртай вэ? Мосе ард түмний удирдагч гээд өөрөө түрүнд нь явж дайснуудтай тэмцэлдэхгүй. Тэр өөрийгөө ард түмний тэргүүнд байгаагаа мэдсэн боловч бас өөрийнхөө өмнө Бурхан байгааг мэджээ. Иймээс тэр санаа зовоогүй. Мосе Бурханд очин залбирч, асуудлуудыг Түүнд даатган дагасан билээ. Таны өмнө ямар хэцүү бэрхшээл тулгараад байна вэ? Санаа зовон толгойгоо гашилган бодохын оронд тэвчээртэйгээр Бурханы үгийг дагаарай.

Гуйлт: Эзэн минь! Надад хамгийн хэрэгтэй хамтран зүтгэгчийг өгөөч. Юуны өмнө Та миний урд явж Өөрөө байлдаж байгаа гэдэгт итгэж байна.

Нэг үг: Бурхан миний урд яван байлдаж байна.

өмнөх нийтлэл2024 оны Эхлэл 28-р номлол(10.13) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэл2024 оны НБК 1-р номлол (10.19) Ж. Мөнхтулга хн