Өдөр бүрийн хоол /2024.04.15/

РОМ УРУУ ЯВАХ ОНГОЦОНД СУУСАН ПАУЛ

Үйлс 27:1-12

“Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.”(1)

Паул Кайсарын шүүхээр шүүлгэхийг хүссэн тул Ром уруу илгээгджээ. Энэ үйл явдлаар дамжуулан Иерусалимаас эхэлсэн сайн мэдээ нь Иудей болон Самарид төдийгүй тухайн үед хамгийн их хөгжсөн дэлхийн төв Ромд ч дэлгэрэх боломжтой болжээ.
1. Ялтан болж Ром уруу явах болсон Паул (1-8)
Хаан, захирагч болон тэдний хамт суугсад бүгд Паулыг ямар хэрэг зөрчил үйлдсэнийг шалгасан боловч юу ч олж чадаагүй байв. Тиймээс Паул гэмгүйд тооцогдож, суллагдах боломжтой байв. Гэвч тэрээр Кайсарын шүүхээр шүүлгэхийг хүссэн тул Ром уруу илгээгдэх болжээ. Тиймээс Паулыг хэдэн ялтнуудтай хамт Августын зуутын дарга Иулид хариуцуулав. Паултай хамт явж буй эдгээр ялтнууд нь бүгд хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байв. Паул тэдэнтэй адилд тооцогдон онгоцонд суух болжээ. Тэрээр Бурханы тааллыг биелүүлэхийн тулд өөрөө ямар ч хохирол амсахад бэлэн байсан билээ.
2. Онгоцны ахмадын үгэнд итгэсэн зуутын дарга (9-12)
Паулын суусан онгоц нь төлөвлөсөн өдрөөсөө цөөнгүй хоног удаан хөвсөөр Үзэсгэлэнт боомт гэдэг газарт хүрч ирэв. Харин энэ үед цаг агаар муу байсан учраас аялал хийхэд аюултай байв. Паул гурван удаагийн усан онгоцны аяллын туршлага болон хоньчны сэтгэлдээ үндэслэн амь насанд нь ч аюул учрахыг зөгнөж, цааш явуулахыг болиулах гэсэн. Харин зуутын дарга Паулын үгээс илүү онгоцны ахмад болон залуурчны үгэнд итгэж явахаар шийджээ. Ингэснээрээ эцэст нь том гамшигтай учрах болжээ. Бид дэлхийн хүмүүсийн үгээс илүү Бурханы зарцын үгэнд итгэх хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь ээ! Би ямар ч үед сайн мэдээг дэлхийн бүх улсад дэлгэрүүлэх гэсэн Эзэний хүслийг биелүүлж чадахыг гуйж байна.
Нэг үг: “Сайн мэдээг ямар ч үед дэлгэрүүлье.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.13/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.16/