ЗАХИРАГЧИД САЙН МЭДЭЭГ ГЭРЧИЛСЭН ПАУЛ
Үйлс 24:1-27
“Тэдний найддагийн адилаар зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.”(15)
Захирагч Фелик уруу шилжсэн Паул түүнд зоригтойгоор сайн мэдээг гэрчлэв.
1. Амилалтыг гэрчилсэн Паул (1-23)
Тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон өмгөөлөгчийн хамт ирж Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв.(1) Тэдгээр хүмүүс Паулыг заан “Энэ хүн бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч, сүмийг бузарлагч” гэж гүтгэв.(5-6) Энэ үед Паул өөрийнхөө тухай зөвөөр өмгөөлөв. Ялангуяа бүх израильчуудын горьдлого болсон үхэгсдийн амилалтын тухай гэрчилжээ. Паул Феликийг Есүс Христийн амилалтад итгэж аврагдахыг чин сэтгэлээсээ хүссэн билээ.
2. Хожмын шүүлтийн тухай ярьж өгсөн Паул (24-27)
Хэдэн өдрийн дараа Фелик эхнэртэйгээ хамт Паулыг дуудуулаад Есүс Христэд итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов.(24) Паул захирагчийн өмнө байна гээд түүнд аятайхан сонсогдох үгийг хэлээгүй. Мөн өөрийгөө шоронгоос суллаж өгөхийг ч гуйгаагүй. Харин Бурханы талд бат зогсон захирагчийн журамгүй гэмт амьдралыг нь гэмшүүлэхийн тулд зөв шударга байдал, биеэ захирах, хожмын шүүлтийн тухай ярьж өгсөн. Тиймээс Фелик айх болжээ. Гэвч тэрээр гэмээ гэмшилгүй, Паулаас хахууль авахын тулд түүнийг ойр ойрхон дуудаж байв. Эцэст нь тэрээр иудейчүүдэд тал засаж Паулыг хорьсон чигээр үлдээв.
Залбирал: Эзэн минь ээ! Би хэнд ч амилалт ба шүүлтийн сайн мэдээг зоригтойгоор гэрчлэхэд туслаач!
Нэг үг: “Захирагч хүн ч аврагдах ёстой хонь мөн билээ.”