Өдөр бүрийн хоол /2026.10.22/

Нулимсаар хүн бүрийг сэнхрүүлсэн Паул

Үйлс 20:28-38

“Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.” (31)

Элч Паул Ефес цуглаанаас салан явахдаа ахлагчдад хоньдыг даалгажээ.
1. Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдан авсан хоньдыг хариул. (28-31)
Цуглааны удирдагчид үргэлж сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь Сатан байнга цуглааныг сөнөөх гэж оролдож байдаг. Сатан нь дэлхийн хүмүүнлэг энэрэнгүй үзэл ба янз бүрийн үзэл санаагаар цуглааныг довтолж, хүмүүсийг үймүүлж, эмх журамгүй болгодог. Тиймээс цуглааны удирдагчид үргэлж сэрэмжилж, Сатаны тэрхүү муу нөлөөнөөс цуглааныг хамгаалах хэрэгтэй. Элч Паул Эзэний цусаар худалдан авсан Бурханы чуулганыг гурван жилийн турш өдөр шөнөгүй нулимс унаган тасралтгүй сэнхрүүлснээр хамгаалж байсныг санан, түүн шиг үйлчилж, хоньдыг сургах хэрэгтэй.
2. Бурханы зарлигийг бат барих хэрэгтэй. (32)
Элч Паул Ефес цуглааны хоньдыг Бурхан болон Түүний ивээлийн үгэнд даатгажээ. Энэ нь тэрээр Бурханы зарлиг тэдэнд туслана гэдэгт бүрэн итгэсэн учраас юм. Ер нь цуглааныхан дэлхийн хүмүүсийн муу нөлөөнөөс өөрийн цуглаанаа хамгаалах гэвэл Бурханы зарлигаас сайн суралцаж, түүнийг бат сахих хэрэгтэй.
3. Өгөгчийн амьдралаар амьдрах хэрэгтэй. (33-38)
Цуглааны хүмүүс өгөгчийн амьдралаар идэвхитэй амьдрах хэрэгтэй. Паул Бурханд үйлчилдэг хүний хувьд цуглаанаасаа санхүүжилт авч болох байсан. Гэвч тэрээр өөрөө ажлаа хийж тусламж хэрэгтэй хүмүүст тусалсан. Авахаас өгөх нь илүү ерөөлтэй бөгөөд өгөгчийн амьдралаар амьдрахад Сатаны заль мэхэнд орохгүй байж чадна. Паул Ефес чуулганыг Эзэний үгэнд итгэж, үргэлж өгдөг чуулган болохыг зөвлөсөн.
Гуйлт: Эзэн минь! Сэрэмж алдсанаасаа болоод Эзэний хоньдыг чононуудад булаалгасандаа гэмшиж байна. Би нулимс унаган хүн бүрийг тасралтгүй сэнхрүүлэн үйлчилдэг амийн даамал болохыг гуйж байна
Нэг үг: “нулимсаар хүн бүрийг сэнхрүүл!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.23/