Өдөр бүрийн хоол /2026.10.20/

ШӨНӨ ДУНД БОЛТОЛ СУРГАСАН ПАУЛ

Үйлс 20:1-12

“Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.”(7)

Өөрийг нь дайснууд хүлээж байгаа Иерусалим уруу явж байсан Паулын сэтгэл түгшүүртэй байсан нь ойлгомжтой. Харин тэрээр очсон газар бүртээ хүмүүсийн санааг амраав.
1. Шавь нарыг урамшуулсаар явсан Паул (1-6)
Ефест үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулан цуглуулж урамшуулаад тэднээс салж явжээ.(1) Үүгээр ч зогсохгүй Паул Македоний олон газраар явж, очсон газар болгондоо дагалдагчдыг ятгаж сургасаар байв. Ялангуяа Грект гурван сарын турш байж, замбраагүй болсон Коринт цуглааныг цэгцэлж өгөв. Мөн тэнд байх хугацаандаа 2Тесалоник, Ром номуудыг бичиж, чуулгануудын зүг чигийг тогтоож өгчээ. Дараа нь Паул Македоний хавиар явж, Иерусалим цуглааныхаа төлөө хандив цуглуулав. (Ром 15:25) Энэ нь Ази ба Европыг Христийн хайраар нэгтгэх гэсэн учраас юм.
2. Шөнө дунд болтол сургасан Паул (7-12)
Паул болон түүний дагалдагчид Грект гурван сар байж байгаад Филиппойгоор дайрч Тройд иржээ.(6) Амралтын өдрийн маргаашийн цуглаанд элч Паул шөнө дөл болтол яриагаа үргэлжлүүлэв. Энэ үед Юутух гэгч нэгэн залуу нойрондоо дийлдэн гурван давхраас унаж үхэв. Гэвч Паул түүнийг амилуулав.(10) Тэгээд дахин дээш гарч ярилцсаар үүр цайлгав.(11) Элч Паул хоньчны сэтгэлээр дүүрэн хүн байсан учраас хоньдод өглөөнөөс шөнө дөл болтол, үүр цайтал үгийг дамжуулсан. Ийм түүнд үгийн хүч дүүрэн байсан тул үхсэн хүнийг ч амилуулжээ.
Залбирал: Эзэн минь! Таны амьд үг надад дүүрэн байхыг гуйж байна. Тэгээд Таны үгийг хоньдтой хичээнгүйлэн хуваалцдаг амьдралаар амьдрахад туслаач.
Нэг үг: “Эзэний амьд үгээр дүүрэн хүн”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.19/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.21/