ИЕРУСАЛИМ ДАХЬ ЧУУЛГАН
Үйлс 15:1-29
“Харин бид Эзэн Есүсийн нэрээр нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.”(11)
Итгэдэг иудейчүүдээс хэсэг хүн Антиох цуглаанд хүрэлцэн ирж, Харь үндэстнүүд аврагдахын тулд хөвч хөндүүлэх хэрэгтэй гэж сургажээ. Тиймээс Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөв. Тэгээд ширүүн маргалдсаны эцэст Иерусалим цуглаан уруу очиж энэ асуудлыг шийдвэрлэхээр болов.
1. Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг. (6-11)
Маргалдсаны эцэст Петр Бурхан бол Харь үндэстнүүд ч сайн мэдээнд итгэвэл Ариун Сүнсийг өгч, тэдний сэтгэлийг ариусгах зэргээр иудейчүүдтэй адилхан хандана гэж гэрчлэв. Ийм байхад Харь үндэстэнд авралын болзлоор хөвч хөндүүлэх нь тэднийг аварсан Бурханыг сорьсон гэм бөгөөд хоньдын хүзүүнд буулгыг зүүхтэй адил гэв. Тэрээр Харь үндэстэн ч бай, Иудей хүн ч бай зөвхөн Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдаж чадна гэдэгт бат итгэлтэй байв.(11)
2. Бурхан уруу эргэж буй хүмүүсийг зовоохгүй. (12-29)
Иаков Хуучин гэрээний Амос зөнчийн номоор дамжуулан сайн мэдээ Харь үндэстнүүдэд дэлгэрэх нь угаасаа Бурханы таалал байсныг гэрчлэв. Тиймээс Харь үндэстэнд хуулийн хүнд буулгыг зүүлгэх нь Бурхан уруу эргэж буй хүмүүсийг зовоох явдал болно гэв.(19) Зөвхөн Иудей хүн ба Харь үндэстнүүдийн эв найрамдалтай харилцааны төлөө Иудей итгэгчдийн зэвүү төрүүлэх зүйлийг л цээрлэе гэж дүгнэв.(20) Энэ шийдвэрээр дамжуулан итгэлээр л аврагдана гэсэн сайн мэдээний үнэн нь тодорхой болжээ. Мөн соёл ба ёс заншлыг давж, сайн мэдээ өргөнөөр дэлгэрэхэд чухал хувь нэмэр болжээ.
Залбирал: Эзэн минь ээ! Зөвхөн Эзэн Есүсийн ивээлээр л аврал хүртэж чадна гэдэгтээ итгэж байна. Би энэ сайн мэдээг хичээнгүйлэн дэлгэрүүлнэ.
Нэг үг: “Зөвхөн Эзэн Есүсийн ивээлээр”