Өдөр бүрийн хоол /2026.10.06/

ҮХЛЭЭС АЙГААГҮЙ ПАУЛЫН ИТГЭЛ

Үйлс 14:19-28

“Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.”(20)

Паулын нэг дэх удаагийн сайн мэдээ дэлгэрүүлэх аялал нь зовлон ба хавчлагын үргэлжлэл байсан. Харин Паул зовлон бэрхшээлээс өчүүхэн ч айлгүй сайн мэдээг үргэлжлүүлэн тууштай дэлгэрүүлэв. Тэгээд Антиохт буцан ирж илтгэл тавьжээ.

1. Дахиад хот уруу очсон Паул (19-22)

Энэ үед Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паулыг чулуугаар шидэцгээв. Тэгээд Паулыг үхсэн гэж бодоод хотоос гарган хаяжээ.(19) Гэвч сэхээ орсон Паул босоод хот уруу орж, сайн мэдээг дэлгэрүүлэв. Мөн хавчлагаас болж итгэл нь сульдсан дагалдагчдыг урамшуулж, итгэлийг нь бэхжүүлэв.(22) Паулын энэхүү мөхөшгүй хүч тэнхээ нь юунаас гарсан бол оо? 22-р зүйлийг үзвэл “Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой” гэж байна. Паулд амилалтын итгэл байсан юм. Мөн Бурханы хаанчлалд орох хүртэл маш их зовлон туулах ёстойг сайн мэдэж байсан. Иймээс зовлон хавчлага тохиолдсон гээд гайхаж хачирхах хэрэггүй юм. Итгэгч бидэнд “үхсэн ч амьдарна” гэсэн амилалтын итгэл байгаа учир амилсан Эзэн биднийг үхсэн ч амилуулна.
2. Илтгэл тавьж буй Паул (23-28)Паул өөрийн үүсгэн байгуулсан цуглаан бүртээ ахлагчдыг томилж, мацаг барин залбирав.(23) Тэрбээр залбирлаар хоньдыг Эзэнд даатгаж, Антиох цуглаан уруу буцан ирэв. Тэгээд өөрийнхөө төлөө гуйж өгч байсан итгэгчдийг цуглуулж, Бурхан өөртэй нь хамт байж юу хийсэн болон Харь үндэстнүүдэд Тэр итгэлийн үүдийг хэрхэн нээсэн тухай илтгэл тавьжээ. Тэрбээр өөрийн туулсан зовлон буюу өөрийн байгуулсан гавьяагаараа бахархахаас илүү Бурханы бүтээсэн үйлсийг илтгэжээ.
Залбирал: Эзэн минь ээ! Паулын бодит амилалтын итгэлээс зааж өгсөнд баярлалаа. Би хавчлага зовлонгоос айж байсандаа гэмшиж байна. Би дахин босоод сайн мэдээг дэлгэрүүлнэ.
Нэг үг: “Амилалтын итгэл”

өмнөх нийтлэл2026 оны Иохан 4-р номлол (10.04) Ж.Мөнхтулга
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.07/