Бурханы хургыг харагтун
Иохан 1:19-34
Чухал зүйл: 1:29
“Дараа өдөр нь Иохан, өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад,- Ертөнцийн нүглийг зхйлуулах Бурханы Хургыг харагтун!”
Өнгөрсөн долоон хоногт бид бүхэн. Бурханы хүүхэд болох эрхийн талаар суралцсан. Есүсийг хүлээн авсан хэн бүхэн, Бурханы хүүхэд юм. Бурханы хүүхэдээр амьдархад хэр байна вэ? Олон нийгүүсэл, ивээл дунд бүтэн долоон хоногийн турш амьдрал, тань ивээлтэй байсан уу? Өдөр бүр өөрийнхөө хэн бэ? гэдгийг санан амьдрах сайхан байсан уу?.
Өнөөдөр бид бүхэн бас нэгэн гэрчлэлийн талаар суралцах болно. Иохан 1-р бүлэг тэр чигтээ Есүсийг хэн болох талаар гэрчинсэн, гэрчлэл юм. Хамгийн эхэнд номыг бичиг ч Элч Иохан “ҮГ” гэж гэрчилсэн бол. Баптисч Иохан Есүсийг гурван янзаар гэрчилсэн.
1. Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хурга
2. Тэр бол Ариун Сүнсээр баптисм хүртээгч
3. Бурханы Хүү юм хэмээн гэрчилсэн гэрчлэлээс суралцах болно. Мөн Түүнийг гэрчилж байгаа Баптисч Иоханы талаар, үүрэгтэй амьдрал, даруу сэтгэлийн талаар суралцах болно. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг Бурханы үгийг ойлгон ухаар ч, гэмшихэд минь удирдаж өгөөч хэмээн гуйж байна. Амен!
1. Баптисч Иоханы гэрчлэл (1:19-28)
Баптисч Иохан гэж хэн вэ? Тэрээр тахилч Захариа, Елизабет нарын өтөл настайд нь гарсан. Залбиралын хариу буюу “Бурхан бэлэг” тэрээр эхийн хэвлийд байхдаал тусгаарлагдсан, Ариун Сүнсээр дүүрэн нэгэн. Эзэний замыг бэлдэхээр илгээгдсэн нэгэн билээ. Малахи зөнчөөс хойш 400 жилийн турш Израильд ямар нэгэн эш үзүүлэгч байгаагүй. Израилчуудын нүглээс болоод Бурхан чимээгүй байв. Үүнийг Израилчууд Бурхан өөрсдийг нь орхисон хэмээн үзэж, хожим ирхэн Мессиаг хүлээж байлаа. Израильчуудад тахилын систем байсан ч Амьд Бурханы Үг, тэдэнд ирэхгүй байсан учраас, Израильчууд сүнсний хувьд маш ихээр цангаж, байсан тэр л үед. Бурхан Месисагийн замыг бэлдүүлхээр Иоханыг илгээсэн байв. “Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглажб байлаа. 5 Бүх Иудей нутгийнхан, Йерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Йордан голд түүгээр баптисм хүртэж байв”(Марк 1:4-5) Иоханы тунхаглал олон хүний сэтгэлийг хөдөлгөн, зарим хүмүүс чин сэтгэлээсээ гэм нүглээ улайж байв. Зарим хүмүүс сонирхон очиж байсан бол. Зарим нэгэнд нь атаархалаас болоод түүний хийж байгаа үйлдэл, олон түмнийг өөр руугаа дуудаад байгаа байдалд дургуйцан очиж байлаа.
Иоханы үйлчлэлийг улс даяараа мэдэж. Бараг үндэстний баатар мэт харж, хүмүүс Христ мөн үү хэмээн эргэлзэж эхэлсэн. (Иох 1:19)-ийг хамтдаа уншицгаая “Иудейчүүд “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар тахилч нар болон левичүүдийг Йерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа”
Түүний үйлчлэл олны анхааралын төвд очсон тул Иудейн удирдагчидын анхаарлыг татсан. Иудейчүүдийг илгээсэн гэдэг нь хамгийн дээд байгуулах болох Санхедринаас хууль болно, шашин шүтгэлийн талаас хүмүүсийг тандуулхаар илгээсэн байна. Тиймээс тэд түүнийг хэн болохийг асуулгахаар тахилч нар болон левичүүдийг илгээв. Иудейчүүд Христ буюу Мессиаг хүлээж байсан учраас Иоханоос мөн эсэхийг нь асуухад. Тэрээр үгүй гэлээ. Иудейчүүдийн хувьд Мессиа буюу Христ нь ирж тэднийг хаанчлаад, тухайн үеийн колон улсыг нь сэргээн мандуулна гэж боддог байсан. Улс төрийн хувьд ирэх “Аврагч” гэж харж байлаа. Гэвч Иохан үгүй гэлээ.
“Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юу?” гэж асуув. Эзэний өдөр ирэхээс өмнө Елиа ирж Израилийг алдар сууд нь сэргээнэ гэж тэд бодож байв (Малахи 4:5). Баптист Иохан амьдралын хэв маяг, сүнс болон хүч чадлынхаа хувьд Елиатай төстэй байв. Есүс ч Баптист Иоханыг Елиа мөн гэдгийг баталсан (Матай 17:12). Гэвч Иохан “Би биш” гэж хариулсан (21а). Энэ нь “Би та бүхний хүлээж байсан орон зай дахь нэгэн биш” гэсэн утгатай байв.
Тэгэхэд тэд: “Та өнөөх Эш үзүүлэгч үү?” гэж асуулаа (21б). “Өнөөх Эш үзүүлэгч” гэдэг нь Мосе шиг ирэх ёстой нэгэнг (Дэд хууль 18:15), буюу Түүгээр дамжуулан Хууль өгөгдсөн Нэгэнийг хэлж байв (1:17). Иохан “Үгүй” гэж хариулсан (21в). Эндээс бид нэгэн зарчмыг харж болно. Асуулт асуух бүрд Иохан өөрийнхөө тухай бага ярьж байлаа. Иохан тэдний асуултан “ТИЙМ” гэж хариулхад л бүх хүмүүс түүнийг өргөмжлөхөд бэлэн байсан. Учир нь түүний үг үйлдэл нь үнэн бөгөөд олны сэтгэлийг татаж байлаа.
Гэсэн ч нь тэр өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж байсан юм. Тэрээр Бурханы өмнө нүгэлтнээс өөр юу ч биш байв. Хүмүүс түүнийг магтахад тэрээр, Сатаны чихэнд нь шивнэх чихэрлэг үгсэд хууртагдаагүй. Иоханы адил элч Паул ч бас Бурханы агуу үйлсийн дунд даруу чанараа хадгалж үлдсэн. Тэрээр: “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн… би тэдний эхнийх нь байна” гэж хэлсэн (1Тимот 1:15б). Эдгээр итгэлийн баатрууд хамгийн агуу нь байсан хэрнээ. Есүсийн өмнө өөрийгөө яагаад дорд үзсэн юм болоо? Хариут нь ойлгомжтой юм. Бурханы ариун мөн чанарын өмнө, өөрийгөө олж харах нь өөрийн үүрэг юу вэ? гэдгээ ухаарах ухаарал юм.
Иоханыг хэн гэдгийг тандан мэдхээр ирсэн хэд, өөрсдийг нь явуулсан хүмүүст хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу гэх вэ? Хэмээн асуусан. (Иох 1:23-ийг хамтдаа уншицгаая 23 Иохан – Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун хэмээн цөлд хашхирах дуу” бол би билээ гэж хэлэв”
Эндээс Эзэний замыг шулуун болгон гэдэг нь: Эрт дээр үед хаан эзэн ямар нэгэн газар руу аялан очиход хүмүүс замыг нь цэвэрлэж, засаж, саад бартааг нь арилган шулуун тэгш болгодог заншил байжээ. Түүнчлэн, Баптисч Иохан хүмүүсийн сэтгэл зүрхэн дэх бардам зан, нүгэл, эргэлзээ зэрэг саад бартааг « гэмшил » ба « баптисм »-аар дамжуулан цэвэрлэж, Бурханы Илгээгч (Аврагч буюу Есүс Христ)-ийг хүлээж авахад сүнслэг байдлаар бэлтгэж буйг илэрхийлж байна.
Цөлд хашхирах дуу гэдэг: Иохан өөрийгөө зүгээр л Үгийг гэрчлэгч нэгэн зэмсэг буюу. Мэдээг дамуулах багж төдий зүйл хэмээн зүйрлэн хэлсэн юм. Түүний дуудлаг бол Эзэнийхээ замыг засах л үүрэгтэй байлаа. Өөрийн үүргийг ухамсарлан амьдарвал. Замд ирэх саад бэрхшээлийг даван гарах нь хялбархан.Тэрээр цөлд амьдарч бусад библийн баатруудын адилаар цөлд дасгалжуулагдсан. Цөлд Бурханы дуудлаг үүргийг хүлээн авч байна. Тэрээр цөлд тусгаарлагдан Бурхантай уулзсан. Өнөөдөр бидэнд ч Бурхантай уулзах цөл хэрэгтэй. Иоханы үүрэг нь замыг бэлдэн, ард олныг гэмшилд зүрх сэтгэлийг нь бэлдэх үүрэгтэй байсан бол. Бидний үүрэг ч мөн адил оюутан залуучуудад гэмшлийг тунхаглан, сайн мэдээг дамжуулах үүрэгтэй. Үүргээ умартвал, ямар ч зорилгогүй нэгэн болох учир, өдөр бүр үүрэгтэй нэгэн оршин байгч гэдгээ санан амьдарцгаая! Амен.
Иудейн шашины хамгийн хатуу бүлэг бол Фарисайчуудын бүлэг байлаа. Тэд Иоханоор дамжуулан Бурхан ажиллаа хийж байгаад анхаарал хандуулсангүй ээ. Хэн ч биш байж яагаад, хэний зөвшөөрлөөр баптисм хүртээн вэ? хэмээн асууж байна.
Баптисм бол усаар угаах буюу “ гэмэшсэн хүний итгэлийн өчил юм” харь үндэстнүүд иудейн хуулийг дагдагүй байсан учир иудейчүүд тэднийг “нүгэлтнүүд” гэж үздэг байлаа. Иудейн шашиныг дагахыг хүссэн харь үндэстнүүдэд баптисм хүртээх нь иудейчүүдийн хувьд жирийн хэрэг байсан.
Тиймээс Йзраилчууд баптисмыг харь үнтэстэн хүн өөрийн амьдралын хэв маяг, амьдралын зарчим, гэх мэт зүлээсээ эргээд Иудейн шашинд орохдоо үйлддэг ариуслын зан үйлийн, гэж хардаг байсан. Харин йзраилчууд өөрсдийгөө сонгодсон угсаа учраас ямар нэгэн байдлаар, угаалгах нь зан үйл нь ёс зүйд нь нийцэх зүйл биш байлаа. Өөрсдийгөө харь үндэстэнтэй харьциулах нүгэлтнүүд биш гэж боддог байжээ. Иоханы хийж байгаа үйлдлүүд шинэ зүйл учраас тэдэнд таалагдахгүй байсан. Мөн нөгөө талаараа ард олны сэтгэлийг хуулийн багш, фарисайчуудаас илүүгээр өөртөө татаад байгаад тэд дургүйцэж байна. Ийм тэдэн Иохан өөрийн үйчлэлийг танилцуулаж байна.
26Иохан – Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. 27 Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв.
Иудейн эртний соёлд болон ойрхи Дорнодод хүний шаахайг тайлах, хөлийг нь угаах нь зарц, боолуудын дундаас хамгийн доогуур тушаалын бөгөөд хамгийн бохир заваан гэгддэг ажил байжээ. Рабби буюу багшийг дагаж буй шавь нар нь багшийнхаа төлөө бараг бүх төрлийн үйлчлэлийг хийдэг байсан ч шаахайн үдээсийг тайлах ажилд хүрвэл ъэнэ нь зөвхөн хамгийн доод зарцын хийх ажилъ гэж үзэн шавь нараас шаарддаггүй байв.
Иохан нь олон нийтэд асар их нэр хүндтэй, олон дагалдагчтай эш үзүүлэгч байсан ч Есүс Христийн өмнө өөрийгөө хамгийн доод зарцын хэмжээнд ч хүрэхгүй гэж тодорхойлсон. Энэ нь Есүсийн агуу алдар суу, Бурханлаг мөн чанарын өмнө хүн хичнээн агуу байлаа ч юу ч биш гэдгийг харуулж байна. Үүргээ ухамсарласан хүн, дуудагдсан дуудлагаа, мэдэж байгаа хүн л төлөв даруу нэгнээр амьдардаг. Үүрэг нь түүнийг Бурханы алдаршуулахын төлөө амьдруулсан. Үүрэгтэй амьдар нь хүнийг төлөв даруу болгодог. Үүргээ ухамсарласан хүн л даруу нэгнээр үйлчлэн амьдардаг.Тэр Есүсийг хэн вэ? гэдгийг мэдхэд өөрийгөө зохисгүй зарц гэдгээ харж чадсан. Бурханыг харан, өөрийгөө харцгаая!
2. Бурханы Хурга (1:29-34)
29 Дараа өдөр нь Иохан, өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад, – Ертөнцийн нүглийг зайлуулах Бурханы Хургыг харагтун! Есүс баптисм хүртэхээр Иохан руу ирсэн бололтой. Иохан Есүсийг хармагцаа: “ Ертөнцийн нүглийг зайлуулах Бурханы Хургыг харагтун!” гэж хашхирсан. Энэ нь Мессиагийн ажлын гол цөмийг дүрсэлсэн үг байв.
“Бурханы Хурга” гэдэг нэр томъёо нь Иудей хүн бүрийн хамгийн сайн мэддэн зүйл байсан. Энэ нь Бурханд өргөх тахил гэсэн үг юм. Иудейн тахил өргөх тогтолцоонд гүн гүнзгий үндэстэй юм. Израильчууд Египетийн хаан Фараоны дарамтан дор зовж байв. Тэдэнд асар хэрцгийгээр хандаж байсан ч тэд оргон зайлах чадалгүй байлаа. Нөхцөл байдал цөхрөнгөө барсан үед тэд, Бурханд хандан хашгирч байв. Тэрээр тэдний залибарлыг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санасан. Бурхан Мосег аврагчаар илгээв. Мосе Бурханаас ирсэн гамшгуудаар дамжуулан Фараоны эрх мэдэлд сорилт тавьсан. Гэвч Фараон зүрхээ хатууруулж, улс орон нь гамшигт сүйрч байхад ч Израильчуудыг явуулаагүй.
Эцэст нь Бурхан Египетийн анхны төрөгсөд дээр үхлийн гамшгийг илгээв. Энэ нь толгой дээр нь буусан сүйрэл байв. Энэхүү шүүх ажиллагааны дунд Бурхан Израильчуудад аврагдах замыг бэлтгэж өгсөн. Бурхан тэднийг хамгаалахын тулд тэнгэр элч нарыг илгээсэн үү? Үгүй.
Зөвхөн нэг настай, ямар ч согоггүй хургыг бэлтгэсэн. Бурхан тэдэнд хургыг нядлаад , цусыг нь гэрийнхээ хаалганы тотгонд түрхэхийг тушаасан. Аймшигт шөнө ирэв. Египетийн хааны хүүгээс авахуулаад хамгийн доод боолын хүү хүртэлх анхны төрөгсдийг Эзэн цохисон. Тэр шөнө Египетэд асар их уйлаан болов. Гэвч үхэл хаалганы тотгон дээрх цусыг харах болгонд тэр айлыг алгасан өнгөрч байв. Дотор нь байсан хүмүүс аврагдсан. Тэр шөнө өөр юу ч тэднийг аварч чадаагүй — зөвхөн хурганы цус л аварсан.
Хурганы цус хүмүүсийг шүүлтээс аврах хүчтэй байв. Хурганы цус нь Бурханы Хурга болох Есүсийн цусыг зөгнөж байсан юм. Фараон нь, нүгэл болон Сатаны хүчийг төлөөлдөг. Энэ нь маш хүчтэй байсан тул хэн ч түүнээс мултарч чадахгүй байв. Биднийг нүгэл ба Сатанаас чөлөөлөхийн тулд бидэнд хурганы цусны хүч хэрэгтэй.
Мөн иудейчүүд өөрсдийн нүглийг цагаатгуулахын тулд Бурханд амьтнаар тахил өргөдөг байв. Тэрхүү амьтан нь нүглийн төлөөх ЭВЛЭРҮҮЛЭЛИЙН тахил болдог байсан. Амьтнаар өргөдөг тахилаар дамжуулан, хүмүүсийн гэм нүгэл уучлагдан Бурханаас уучлалыг хүлээн авдаг байсан. Нүгэлт хүний дээр буух ёстой байсан шийтгэл нь тахилын амьтан дээр буудаг. Тиймээс тахилын амьтан нь хүний нүглийг зайлуулагч гэж хэлж болно. Энэ мөнхөд хүчинтэй зүйл биш байлаа. Гэм хийх болгондоо амьтанд гэм нүглээ тохоод тахилд байнга өргөх ёстой байсан. Үүний адил Христ ч мөн энэ ертөнцийн нүглийг буюу Өөрт нь итгэсэн бүх хүмүүсийн гэм нүглийг “зайлуулахын” тулд тахил болсон юм. Иохан Есүсийг иудейчүүдийн нүглийг үүрэгч гэж хэлээгүй. Харин Ертөнцийн нүглийг үүрэг ч гэсэн нь та харь үндэстэн байна уу? Иудей хүн байна уу? хамаагүй. Есүс Христэд итгэн, Түүнийг хүлээн зөвшөөрсөн л бол таны үүрэх ёстой гэмийн шүүлтийг Бурхан Есүс дээр тохон тахилын хурга болгон аль хэдийн өрөснөөр.
Есүс Бурханы бэлтгэсэн Алгасах Баярын Хурга болсон юм (1Коринт 5:7) Дэлхий дээрх юу ч, хэн ч — ямар ч үзэл бодол, эрх мэдэл, мөнгө, эм тариа биднийг нүгэл болон үхлийн хүчнээс аварч чадахгүй. Зөвхөн Есүсийн цус л үүнийг хийж чадна. 1Петр 1:18-19-д: “Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн” гэж хэлдэг.
Хүн төрлөгтөн гэмийн хүлээс дор амьдарч байна. Гэсэн ч тэднийг аврахаар Бурхан Өөрийн Хүү Есүсийг аль хэдийн энэ дэлхий руу илгээдээд. Гэмийн бүхий л шийтгэлийг Түүн дээр тохсон, Түүрээр үүрүүлсэн. Христ нь таны болон миний, бид бүгдийн өнгөрсөн, одоо, идээдүйд. Бүхий л гэмийн төлөөсийг загалмай дээр бүрэн үүрсэн. Түүнд итгэвэл аврагдох болно. Түүнд итгэвэл гэмийн шийтгэлээс чөлөөлөгдөх болно. Есүс нь нэг л удаа мөнхөд үргэлжлэх тахил болсоноор бид бүхэн их ивээлийг эдлэж байгаа билээ.
Энэхүү ивээлийг бид хэрхэн хүлээн авах вэ? Бид үүнийг мөнгөөр худалдаж авч чадах уу? Эсвэл ямар нэгэн хичээл зүтгэлээр хийх боломжтой юу?
Иохан хэлэхдээ“Харахтун” гэж хэлсэн. Энэ нь хамаг анхаарлаа хандуулах гэсэн утгатай. Бид нүдээ дэлхийгээс салгаж Есүс рүү, өөрөөсөө салгаж Есүс рүү чиглүүлэх хэрэгтэй. Мөн харсанаар итгэнэ гэсэн утгатай юм. Бидний гэмийн асуудлыг шийдэхийн төлөө бидний нүглийг үүрсэн Есүсийг харах хэрэгтэй. Миний буруу алдаанаас болж ташуурдуулж, миний дуулгаваргүй бардам, тачаалын гэмээс болж загалмайд цовдлогдож цусаа асгаруулсан Есүсийг харах хэрэгтэй. Есүсийг харахад Түүний загалмайн цус нь биднийг чанга хүлэж байсан гэмийн гинжийг таслан биднийг гэмээс чөлөөлж өгнө.
Загалмай дээр Есүсийн хажууд байсан дээрэмчин загалмайд өлгөгдсөн Есүсийг харсан тэр мөчөөс гэмийн өршөөлийг аван Бурханы хаанчлалд орсон. Есүс загалмай дээр бидний бүх гэмийн асуудлыг шийдсэн юм. Тиймээс бид Бурханы хурга Есүсийг харцгаая хэмээн уриалаж байна.
Одоо та юуг анхааран харж байна вэ? Хэцүү нөхцөл байдал, шударга бусаар дүүрэн улс төр, өдөр бүр нэмэгдэж байгаа юмны үнэ, эргэн тойронд байгаа хүмүүсийн сул дорой байдал, бүрхэг ирээдүүгүй гэх мэт зүйлсийг харахад бидний сэтгэл бухимдаж шантарч уур уцаар үзэн ядалтаар дүүрэн болдог. Харин бидний гэм нүглийн асуудлыг үүрсэн Есүсийг харвал бид эдгэрч, шинэ амьтай болдог. Бид их дээд сургуулиуд руу очоод Бурханы хурга Есүсийг харагтун гэж гэрчлэж чадахын төлөө гуйж байна.
Хараснаар итгэж, итгэснээр Есүсийг таньж мэдэн. Түүний нүглийн уучлалыг авсанаар жинхэн баяр хөөрөөр дүүрэн амьдарна. Итгэлийн амьдрал нь Есүсийг таньж мэдэх тусам Түүний гэрчлэгчээр чөлөөтэй амьдруулдаг.
30-34р эшлэлий үзээрэй. Баптисм Иохан Есүсийг түүнээс урьд байсан Бүтээгч Бурхан учраас өөрөөс нь илүү гэдгийг гэрчилж байна. Иохан ч гэсэн анх Есүсийг таниагүй боловч, Ариун Сүнсний ажлаар дамжуулан Есүсийг сүнсээр баптисм хүртээдэг Бурханы Хүү гэдгийг ухааран гэрчлэх болсон.
Иохан нь зөвхөн усаар баптисм хүртээж чадах юм. Усаар гэдэг нь цэвэршүүлэлтийн тэмдэг бөгөөд баптисмыг хэлж байна. Баптисм нь нүгэл угаагдсан тэмдэг юм. Аливаа хүн нүглээ угаалгахын тулд эхлээд гэмших хэрэгтэй. Иохан баптисм нь гэмших хэрэгтэйг ухааруулан сэтгэлийг бэтгэдэг, гэмших шийдвэрийг гаргуулдаг. Гэмшил нь нүглийнхээ төлөө харамсах биш харин нүглээсээ бүрэн эргэхийг хэлдэг. Гэмшисний дараах алхам бол Аврагч Есүст итгэхэд бэлэн болгодог. Итгэл нь Есүсийг өөрийн амьдралын Эзэн болгон хүлээн зөвшөөрөх процесс юм. Есүсийг Эзэн болгосон л бол Түүнийг дуулгавартай дагах хэрэгэтэй.
Ариун Сүнсний баптисм: Иохан усаар баптисмт хүртээдэг бол Есүс Ариун Сүнсээр баптисм хүртээдэг. Ариун Сүнс бол Бурханы Өөрийнхөн Сүнс бөгөөд хүнийг Христэд итгэх үед дотор нь орж ирдэг. Мөн Ариун Сүнийг Есүсийн Сүнс гэж хэлж болно. Бурхан гурвал буюу Эцэг Хүү Ариун Сүнсээр оршин байдаг билээ.
Тиймээс хэн нэгэн хүн Есүсийг хүлээн авах үед Есүс тухайн хүний амьдралд Ариун Сүнс хэлбэрээр ирдэг. Ийнхүү хүн шинээр төрдөг, өөрчлөгдөн шинчлэгддэг. Хүн амьдралдаа Ариун Сүнсээр нэг л удаа Есүсийг хүлээн авах үедээ дахин төрдөг юм. Энэ бол гайхамшигтай ивээл юм.
Иоханы усан баптисм нь: ус угааж цэвэрлэж гадаад байдлыг өөрчилдөг бол. Есүсийн Ариун Сүнсний баптисм нь байнга дотоод зүрх сэтгэл, өөрчлөн шинчлэж шинэ сүнслэг амийг өгдөг юм. Ариун Сүнсний баптисм бол Бурханы өгдөг билэг билээ. Ариун Сүнсний баптисмыг хүртсэн бид үнэхээр ерөөлтэй хүмүүс билээ.
Ариун Сүнсний баптисм нь биднийг Бурханы хүүхэд болох эрхийг өгдөг, мөн Бурханы өв залгамжлагч болгох эрхийг өгсөн. Есүс бидэнд туслач болгон Ариун Сүнсийг өгсөн. Түүний тусламжаар бид Бурханы өмөн өмгөөлүүлэн амьдардаг. Ариун Сүнийг бид Есүст итгэсэн үедээ нэг удаа авах бөгөөд. Би түүгээр удирдуулан амьдарвал Бурханы хүслийн сонсон, дагаж амьдарч чадна. Хэрвээ Ариун Сүнсээр удирдуулахгүй бол, бас дүүрэхүй бол бид Бурханы хүслийг сонсож, дагаж амьдарч чадахгүй. Тиймээс бид бүхэн Ариун Сүнсээр дүүрэн амьдрахын төлөө, хүсэн гуйж дүүрхийн төлөө залбирах хэрэгтэй.
Ариан сүснсээр дүрэхийн тулд эхлээд хүсэх, дараа нь залбирах, гэмших хэрэгтэй. Мэдээж сүнслэг алхамуудыг хийг хэрэгтэй. Энэ нь хүндэтгэл мөргөл өгөх, хувийн болно хамтын мөргөлийн цаг, хамтдаа библи судлах цаг, хувийн залбиралын цаг, хувийн библий судлах цаг, библийн 1:1 хийчээл хийх цагуудаар дамжуулан Ариун Сүнсээр дүүрэх болно. Ариун Сүнсээр дүүрэн хүний хийдэг үйлдэл юу вэ? Хамгийн түрүүнд сайн мэдээг дамжуулдаг юм. Сайн мэдээг дамжуулхаас айдаггүй юм. Цагаа олсон ч олоогүй ч тунаглагчаар амьдардаг. Амен!
Есүсийг Бурханы Хүү: гэдгийг Иоханаас өмнө Бурхан Өөрөө Ариун Сүнсээр дамжуулан тунхагласан юм. Бурханы Хүүгийн хийх ажил бол Авралын ажил юм. Аврал Зөвхөн Бурханы Хүүгээр дамжин хийгдэх боломжтой юм.
Дүгнэлт: Аливаа хүн гэмшисэнээр Есүсийг аврагчаар хүлээн авч чадна. Гэмших үед Ариун Сүнс бууна ирж гэмээс чөлөөлөгдөн авралыг эдлэх болдог. Хүн гэл удаа гэмшээд болчих зүйл биш. Ариун Сүнсээр дүүрэн амьдрахыг хүсвэл гэмшин, Бурханы хүслээр А/С удирдуулан амьдрах хэрэгтэй.