ТЭР МИНИЙ СОНГОСОН САВ МӨН
Үйлс 9:10-25
“Харин Эзэн түүнд -Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд” (15)
Өнөөдрийн зарлиг нь хавчигч Саул гэмшсэнийхээ дараа Христийн зарц болж, сайн мэдээг дэлгэрүүлж байгаад их хавчлага авсан тухай юм.
1. Сонгосон сав (10-19)Есүс Саулыг баривчилсныхаа дараа түүний төлөө Дамаскт байгаа Ананиаг бэлтгэсэн. Есүс үзэгдлийн дунд Ананиаг дуудаж, Саулыг олоод тусал гэв. Гэвч Ананиа Саулыг ямар хүн болохыг сайн мэдэх тул түүн дээр очих дургүй байв. Энэ үед Есүс хэлэв. “Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд”(15) Есүс Саулд агуу их хүсэл тааллыг тавьжээ. Эзэн Саулд ямар агуу их хүсэл найдварыг тавьсныг мэдсэн Ананиа явж, гэрт ороод түүн дээр гараа тавьж ерөөв. Тэгтэл Саулын нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов.(18) Эзэн хавчигчийг сонгож, сайн мэдээ дэлгэрүүлэгч болгосон. Энэ бол Эзэний сонголт юм. Иймээс бид хавчигч, эсэргүүцэгч хүний талаар хүсэл найдвартай байх хэрэгтэй.
2. Эзэний сайн мэдээг дэлгэрүүлж буй Саул (20-25)Дахин төрсөн Саул даруй Есүс бол Бурханы Хүү Христ гэдгийг хүчтэй гэрчлилсэнд дайснууд гарч ирэв.(20) Улмаар иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаав.(23) Тэд Саулыг алахын тулд өдөр шөнөгүй хотын хаалгануудын дэргэд отож байв. Харин Саул шавь нарын тусламжтайгаар хотоос гарч чадав. Ийнхүү Саул сайн мэдээний төлөө хавчигдах болжээ.
Залбирал: Эзэн минь ээ! Дэлхийн бүх хүмүүсийг аврахын тулд намайг сонгосонд тань баярлалаа. Би Саул шиг Эзэний сайн мэдээг зоригтой дэлгэрүүлдэг хүн болохыг гуйж байна.
Нэг үг: “Бурханы сонгосон хүн”