Өдөр бүрийн хоол /2023.10.27/

Хэн бидний тэргүүнд явах вэ?

Шүүгчид 1:1-26

Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс –Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд ЭЗЭН –Иуда явах болно. Харагтун, Би уг газрыг түүний гарт өгсөн хэмээн айлдав. (1-2)

1. Иуда явах болно (1-18)

Израилийн овог бүр өөрийн эзэмшил газрыг хуваарилан авах хүртэл Иошуа тэднийг итгэл ба урам зоригтойгоор удирдсан. Харин одоо Иошуа нас барж, израильчууд тэр газар нутаг дээр байр сууриа алдаж эхэлсэн. Овог бүр өөрсдийн газар нутгийг байлдан дагуулах хариуцлагын сэтгэл байсан ч, хэн нь тэднийг тэргүүлэх вэ? Иуда овгийг тэргүүнд яван бусад овгуудаа зоригжуулахыг ЭЗЭН тушаасан. Иуда сайн тулалдсан төдийгүй газар нутаг ноогдоогүй Симеон овогт өөрийн овгийн газар нутгаасаа өгч, өгөөмөр хандсан (Иош 19:9).Аливаа зүйлийг анхдагч болж үйлдэх нь үнэхээр амаргүй. Энэ нь итгэл, урам зориг шаарддаг. Бусдыг дагуулах анхдагч байх нь маш чухал дуудлага юм. Заримдаа бид ч түрүүлж алхам хийх шаардлагатай болдог.

2. Газар нутаг дахь бэхлэлтүүд (19-26)

Зөрүүд байдлын хэлбэр, Бурханыг эсэргүүцэх цайз хэрэм газар нутаг дээр нь үлдсэний жишээ нь иубусчууд, канаанчууд байв. Израильчууд Бурханыг бүрэн дуулгавартай дагаагүй нь эзлэн авсан улсынхаа хаадыг л устгаснаар энэ нь харагдсан. Эдгээр нь эцэстээ Израильчуудад дөнгө болох юм.
Залбирал: ЭЗЭН минь, эргэн тойрон дахь хүмүүсийн урмыг хугалахгүйгээр түрүүлж алхам хийн Таны ажлыг урагшлуулах итгэл, урам зоригийг хайрлаач.
Нэг үг:  “Түрүүнд яв”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.10.26/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.10.28/