Даниелын залбирлын амьдрал
Даниел 6:1-15
“Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа”. (10)
- Итгэмжит даамал (1-5)
Даниел нь Дариус хааны онцгой зарц, үлгэр жишээ удирдагч байв. Тэрээр хаанд тийнхүү танигдсан бөгөөд хаан Даниелаар бүх хаанчлалыг захируулахаар шийдсэн. Сайд нар, аймгийн захирагчид Даниелд атаархаж, түүнийг буруутгах үйлдлийг хайж байлаа. Гэвч тэд гэм зэмгүй бөгөөд шударгаар ажиллаж байсан Даниелээс ямар нэг өө сэв олсонгүй. Бүхнээс илүүгээр тэр Бурханы үгэнд итгэмжит үнэнч байсан.
- Даниелын залбирал (6-15)
Эцэст нь тэд хаанаас өөр ямар ч бурхдад залбирч мөргөсөн хэнд ч болов алах ял оноох зарлигт хаанаар гарын үсэг зуруулсан. Гэвч энэ тушаал Даниелын амьдралыг өөрчилсөнгүй, өмнө нь залбирч байсан адил залбирсаар байв. Тэрээр нөхцөл байдлаас үл хамаарах залбирлын хүн байв. Үүссэн нөхцөл байдалд Даниелын итгэмжит залбирал нь арслангийн нүхэнд хаягдах эрсдлийг үүсгэх байсан ч залбирсаар байсан. Болсон явдлыг мэдээд хаан Даниелыг аврахыг хүссэн ч гаргасан зарлигтаа үнэнч байх хэрэгтэй байсан.
Залбирал: Эзэн минь! Таны үг болон залбиралд итгэмжит байхад туслаач.
Нэг үг: “Залбир”