Жинлүүр дээр хэмжсэн ба хэмжээнд хүрсэнгүй
Даниел 5:22-31
“Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй”. (23б)
- Мэдсэн хэрнээ Бурханыг алдаршуулсангүй(22-23)
Белшазар хаанд ямар ч гэмшлийн сэтгэл үгүй байв. Түүний эцэгт бардам байдлаас нь болж юу тохиолдсон жишээг мэдэж байсан боловч тэр өөрийгөө даруу болгосонгүй. Хүний амь амьсгал ба замуудыг мутартаа атгаж барьдаг эрх мэдэл бүхий Нэгэн хэмээн Бурханыг алдаршуулсангүй. Харин ч тэрээр зугаа цэнгэл хайгч ялзран доройтсон элбэг хангалуун залуугаар амьдарсан. Тэрээр амьгүй зүйлс болох алт, мөнгөн бурхдыг магтаж, Бүтээгч ба өөрийн амийн Эзэнийг доромжилсон.
- Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан (24-31)
Гарыг илгээж ханан дээр бичүүлсэн нь бүхнийг захирагч Бурхан байлаа. Бичигдсэн үгс нь шийтгэлийн тухай байв. Белшазар Вавилон улсын хаан байсан боловч Бурханы шударга шүүлтийн хэмжүүрийн жишгээр хэмжигдсэн ба хэмжээнд хүрээгүй. Ханан дээрх бичээс хаан болон түүний хаанчлалд өгч буй Бурханы шийтгэл ба энэ нь түүний хаанчлал төгсөж, амьдралынх нь өдөр хоногууд тоологдсон гэсэн үг байв. Бурхан нь энэ ертөнцийн шүүгч юм. Бурхан хэмжээлшгүй эрх мэдлээрээ тэр шөнө Дариусыг Меду улсын хаан болгож хаанчлалыг шилжүүлсэн.
Залбирал: Эзэн минь! Таныг миний хийж чадах бүх зүйлээр, амьдралынхаа Хаан, Эзэнээр өргөмжлөхөд туслаач.
Нэг үг: “Бурханыг алдаршуул”