Даниел хааны зүүдийг тайлав
Даниел 4:19-27
“Модны хожуулыг үндэстэй нь үлдээ гэсэн зарлиг үүнтэй холбоотой бөгөөд захирдаг нь Тэнгэр гэдгийг та ухаарсны дараа таны хаанчлал бат тогтох болно”. (26)
- Хаан минь тэр мод бол та өөрөө мөн (19-23)
Хааны зүүдийг сонсонгуут Даниел цочирдон, бодол нь түүнийг түгшээв. Хаан түүнийг тайвшруулсны дараа Даниел үнэнийг өчив. Ингэхдээ, зүүдэндээ үзсэн маш хүчирхэг болсон тэр мод бол Небухаднезар хаан өөрөө бөгөөд хожуулаараа тайрагдана. Тэгээд үүний дараа хаан долоон үеийг өнгөртөл хээрийн зэрлэг араатан адил амьдарна гэж тодорхой хэлэв.
- Зүүдний тайлал ба зарлиг (24-27)
Хаанд Даниел зүүдийг нь тайлж өгсөн боловч энэ нь үнэндээ Хамгийн Дээд Нэгэнээс ирсэн юм. Даниел нь хаан ба Бурханы аль алиных нь итгэмжит сайн зарц байлаа. Тэрээр Небухаднезар хаанд Бурханыг Хамгийн Дээд Нэгэн, мөнхийн удирдагч гэдгийг ухаарах үедээ хаанчлал нь сэргээгдэнэ гэв. Хэдийгээр Даниел хааны зарц төдий байсан боловч хаанд түүний гэм ба бардам байдлыг нь орхиж, ядууст энэрэл үзүүлэхийг ухаалгаар зөвлөсөн.
Залбирал: Эзэн минь! Та бол Хамгийн Дээд Нэгэн. Бардам байдлаа гэмшиж, Таны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөд туслаач. Таны эрх мэдлийг бусдад тунхаглах урам зоригыг өгөөч.
Нэг үг: “Хамгийн Дээд Нэгэний зарлигийг хүлээн зөвшөөр”