Өдөр бүрийн хоол /2026.08.06/

Энэхүү ЭЗЭНд найддаг тул

Дуулал 21:1-13 (7)

Дуулал 20-р бүлэг нь дайнд мордох үеийн ёслол байсан бол, 21-р бүлэг нь дайнд ялалт байгуулсныхаа дараа дуулсан Давидын талархлын дуулал юм. Давид хүч тэнцвэргүй, туйлын ашиггүй нөхцөл байдлаас гайхамшигт драмын ялалтыг байгуулсан байна. Тэрхүү ялалтын цагт ялалтандаа согтож, өөрийгөө магтан сайшаахад амархан байсан ч, Давид энэхүү ялалт нь Эзэний хүч чадлаас ирсэн бөгөөд Эзэний аврал байсныг мэдэж байв (1). Тийм учраас ялалтын дараа Бурханд алдар сууг өргөн, бүжиглэж, Эзэний хүч, Эзэний аврал, Эзэний сүр хүчийг магтан дуулсан юм (1, 13). Анх дайнд мордохдоо залбирч байсан зүрх сэтгэлийнх нь халуун хүсэл найдварыг Бурхан сонсож (2), уруулынх нь гуйлтыг татгалзалгүйгээр Эзэний үзэсгэлэнт ерөөлийг хайрласанд тэрээр талархсан билээ (3). ЭЗЭН тулааны талбарт түүний амийг аварч, урт наслуулсан бөгөөд Эзэний аврал түүний алдар сууг агуу болгож, хүндэтгэл ба цог жавхланг өмсгөсөнд талархсан юм (4, 5). Бурхан түүнийг мөнхөд ерөөлийг хүртэгч болгосонд талархлаа өргөсөн (6).
Энэхүү бүхий л ялалт хаанаас ирсэн бэ? Энэ нь ЭЗЭНд найдсан итгэл болон ЭЗЭНий энэрэнгүй (Хэсэд) гэрээний хайраас ирсэн юм. Давид ирээдүйн дайн тулаануудад ч Бурхан хамт байж, ялалтыг өгнө гэдэгт итгэж байв (8-13). Тийм учраас түгшүүртэй ирээдүйн өмнө ганхаж хөдлөхгүй хэмээн өчдөг (7б). Элч Паул ч мөн адил Эзэн доторх ялалтын бат итгэлийг хашхиран ийнхүү хэлсэн байдаг. “Түүнчлэн хайрт ах дүү нар минь, тууштай бай, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж зүтгэлтэй бай. Учир нь Эзэн доторх та нарын зүтгэл чинь хоосон зүйл биш гэдгийг та нар мэддэг.” (1 Коринт 15:58)

Амьдралд хэрэгжүүлэх нь: Таны сэтгэл ганхаж байна уу?
Нэг үг: ЭЗЭНий энэрэл хайранд найдагтун

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.05/