Өдөр бүрийн хоол /2026.07.24/

Суурь нь нурвал зөвт хүн юу хийх вэ

Дуулал 11:1-7 (3, 4)

  Дуулалч хүн амьдралынхаа хямралын үед Бурханд хоргодсон байна. Учир нь гагцхүү Бурхан л цорын ганц хоргодох газар мөн гэдэгт тэр бат итгэж байсанд юм. Гэтэл хүмүүс түүнд ангуучаас дайжих шувуу уул руу дутаадаг шиг Бурханаас илүү хүний арга ухааны хоргодох газрыг хайж, амиа зогоох хэрэгтэй хэмээн хэлж байв. Бузар муу хүн зөвт нэгнийг хөнөөхөөр нумаа татаж, сумаа онилж байсан туйлын тулгамдсан хямрал байсан тул энэ нь маш хүчтэй уруу татлага байлаа. Мөн дуулалчийн тулгарсан нөхцөл байдал нь хорвоо ертөнцийн суурь ба бааз болох үнэн ба шударга ёс, хууль ба журам нь бузар муу хүмүүсийн гарт ямар ч үрэлгэгүйгээр нуран унаж байсан үе юм. Ийм цаг үед ганцаараа зөвт хүн шиг амьдрах нь мөхөх юм шиг санагдаж, бузар муу хорвоо ертөнцтэй зохих ёсоор эвлэрч зохицохыг хүсэх сэтгэл төрөхөд туйлын амархан байлаа.

  Гэвч дуулалч хүн ганхсангүй. Үүний учир нь тэрээр Бурханыг харж байсанд оршино. Түүний харсан Бурхан Өөрийн ариун сүмд байлаа. Бурхан тэнгэрийн сэнтийдээ залран хорвоо ертөнцийг захирч байв. Хорвоо ертөнцөд бузар муу хүн мөртлөө ажил үйлс нь бүтэмжтэй хөгжиж байгаа хүмүүс олон байдаг. Тэд бузар үйлийг харанхуй далд газарт үйлдэхдээ “Хэн биднийг харах вэ? Хэн биднийг мэдэх вэ?” хэмээн боддог (Исаиа 29:15). Гэвч Бурхан Өөрийн мэлмийгээр хүний амьдралыг нэвт шувт харж, шалган тунгааж байдаг юм. Бурхан бузар муу болон хүчирхийлэлд дурлагчдыг зүрх сэтгэлдээ үзэн яддаг. Үүгээр ч зогсохгүй цаг нь болохоор хилэнгийн тороо шидэж, мөнхийн гал болон хүхэрт нууранд шүүх болно. Харин Бурхан шударга зөвт Нэгэн тул гагцхүү Бурханд найдаж, цэх шулуунаар үйлдэгчдийг аварч, мөнхөд Эзэний нүүр царайг харан амьдрах боломжтой хязгааргүй их нигүүлслийг хайрладаг билээ.

Амьдралд хэрэгжүүлэх нь: Хямралын цаг үед юу хийх ёстой вэ?

Нэг үг: Бурханд хоргодогтун

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.23/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07. 27/