ХАРААГАА ДЭЭШЛҮҮЛЖ ТАЛБАЙГ ХАРАГТУН
Иохан 4:31-38
“Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.”(35б)
Есүс Иаковын худгийн дэргэд сүнсээр цангаж байсан нэг хүнийг аврах гэж ядаргаа болон өлсгөлөнгөө огоорон, удаан ярилцсан билээ. Үүгээр дамжуулан тэр эмэгтэй аврал хүртэж, улмаар үнэнч хүн болон өөрчлөгджээ. Есүс нэг хүний өөрчлөлтөөр дамжуулан дэлхийн бүх хүмүүс аврагдах боломжийг харжээ.
1. Есүсийн идээ (31-34)
Хотоос хоол хүнс авчирсан шавь нар нь Есүсийг урив. Гэтэл нэг хүний сүнсийг аварсан Есүс үйлсээрээ бүх ядаргаа, өлсгөлөнгөө тайлжээ. Есүст шавь нарынх нь мэдэхгүй өөр нэг идээ байв. Тэр нь Бурханы хүслийг гүйцэлдүүлэх, ажлуудыг нь төгсгөх явдал байсан юм.
Бие махбодын хоол хүнс нь бидэнд үнэн хангалуун байдлыг өгч чадахгүй. Харин Бурханы хүслийг гүйцэлдүүлж, түүний даалгаж өгсөн ажлуудыг нь төгсгөхөд бидний сэтгэл үнэхээр ханах болно.
2. Есүсийн харсан үзэгдэл (35-38)
Самарийн эмэгтэйг аварсан Есүс түүгээр дамжуулан цайрч хураахад бэлэн болчихсон талбайг харсан билээ. Энэ талбай хадууртай ирэх ажилчдыг хүлээж байна. Харин ургац арвин ч ажилчид нь цөөхөн байна. Иймд Есүс биднийг “Хараагаа дээшлүүлж талбайг харагтун. Цайрч хураалтанд бэлэн болжээ” гэж уриалан дуудаж байна. Хараагаа дээшлүүлж хураалтанд бэлэн болсон их дээд сургуулиуд болоод дэлхийг харцгаая!
Гуйлт: Эзэн минь ээ! Өөрийн асуудал, байдлаа харсаар давчуухан болсон намайг өрөвдөөч! Хараагаа дээшлүүлж, цайрч хураалтанд бэлэн болсон дэлхийн их дээд сургуулиудыг харахад минь туслаач!
Нэг үг: Хараагаа дээшлүүлж талбайг харагтун!