Өдөр бүрийн хоол /2026.05.07/

БИ БОЛ ТЭР МӨН

Иохан 4:16-30

“Есүс түүнд -Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав. “(26)

Есүс сүнсээр цангасан Самари эмэгтэйг мөнхийн аминд хүртэл оргилох булаг руу урьжээ. Эмэгтэй “Эзэн минь, энэ усаа надад өгөөч! Тэгвэл би цангахгүй нь. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно” гэв.

1. Чи нөхрөө дуудаад ир (16-19)
Мөнхийн амийн усыг хүсэж буй эмэгтэйд Есүс “Чи явж нөхрөө дуудаад ир” гэж тушаав. Эдүгээ хүртэл энэ эмэгтэй сүнсний цангалтыг сайн нөхөртэй гэрлэснээр тайлах гэжээ. Энэ нь түүний хувьд илэрхийлмээргүй, ичгүүртэй зүйл байв. Өөрөөр хэлбэл гэмийн асуудал байжээ. Гэхдээ түүний хувьд гэмийн энэ асуудлаа гэрлийн дунд илэрхийлэн гэмшихгүй бол Есүсийн өгдөг мөнхийн амийн уснаас уух боломжгүй билээ. Хэрэв тэр мөнхийн амийн уснаас ууя гэвэл эхлээд нөхрөө дуудаж ирэх ёстой. Илэрхийлмээргүй, ичгүүртэй гэмийн асуудлаа гэрлийн дунд илэрхийлэн гэмших хэрэгтэй юм. “Чи явж нөхрөө дуудаад ир”

2. Би бол Тэр мөн (20-30)
Эмэгтэй өөрийнх нь өнгөрсөн бүх амьдралыг мэдэж буй Есүсээс мөргөлийн тухай асууж эхлэв. Тэр чин сэтгэлийн хайр, байгаа бүхнээ зөвхөн нөхөртөө зориулж мөргөдөг байжээ. Харин нөхрүүд нь түүний сүнсний цангалтыг тайлж чадахгүй байв. Бүгд түүнд сэтгэлийн хүнд шарх үлдээгээд л яваад өгчээ. Тэр Есүстэй уулзсанаараа сүнснийхээ цангааг тайлж чадах мөнхийн амин усыг өгдөг хүнд мөргөхийг хүсэх болжээ. Ийм түүнд Есүс Бурханд мөргөх ёстой болон Түүнд сүнс болон үнэнээр мөргөх учиртайг зааж өгөв. Тэгээд эмэгтэйн ихэд хүсэж байсан Аврагч Мэссиа нь байна гэж хэлэв. “Би бол Тэр мөн.”
Аврагчтай уулзсан эмэгтэй сэтгэлийн хөдлөлөө тэвчиж чадахгүй байв. Тэр усныхаа савыг орхин хот уруу гүйж баяртайгаар дуудан “Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн! Тэр Христ биш үү!” гэж хашгирчээ.
Гуйлт: Эзэн минь ээ! Миний үнэн нөхөр бол зөвхөн Есүс бөгөөд хүндэтгэл ба магтаалыг авах зохистой хүн гэдэгт итгэж байна. Нөхрийг эрэн тэнэж явсан намайг өрөвдөн хайрлаж, одооноос зөвхөн Танд л мөргөхөд туслаач!

Нэг үг: Би бол Тэр мөн

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.06/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.08/