Өдөр бүрийн хоол /2026.05.04/

БУРХАН ДЭЛХИЙГ ҮНЭХЭЭР ХАЙРЛАН

Иохан 3:16-21

“Бурхан Ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн.”(16)

Бурхан дэлхийг үнэхээр хайрласан билээ. Энэ ямар хайр вэ? Энэ хайранд итгэж хүлээн зөвшөөрдөг хүн, хүлээн зөвшөөрдөггүй хүн тус тусдаа ямар болох вэ?

1. Цорын ганц хүүгээ өгсөн Бурханы хайр (16)
“Хүүд итгэгч аливаа хүн мөхөхгүй, харин мөнх амьтай болохын тулд Бурхан дэлхийг үнэхээр хайрлан цорын ганц хүүгээ өгсөн.” Дэлхий хэдийгээр Бурханыг мэдэж байсан боловч түүнийг алдаршуулсангүй, түүнд талархахгүй байжээ. Бас Бурханаас урваж эсэргүүцжээ. Хүн төрөлхтөн Бурханы дайсан шиг болжээ. Иймд дэлхий нь Бурханаас уур хилэн, шийтгэлийг авбал зохистой байв.
Гэвч Бурхан энэхүү дэлхийг хайрлажээ. Тэр хэр зэрэг хайрласан бэ? Цорын ганц хүүгээ өгөх хүртлээ хайрласан. Цорын ганц, хамгийн нандин хүүгээ загалмайд цовдлох хүртэл биднийг хайрласан юм. Биднийг гэмээс аварч мөнхийн амийг өгөхийн тулд Бурхан биднийг үнэхээр хайрласан билээ.

2. Итгэдэг, итгэдэггүй хүн (17-21)
Бурханы энэ хайранд итгэдэг хүн мөнхийн амийг хүртэнэ. Харин үл итгэгч нь мөхнө. Бурханы хайранд үл итгэдэг хүмүүсийн үйлс бузар хорон, харанхуйг гэрлээс илүү хайрладгаас болсон юм. Үл итгэх нь мэдлэгийн асуудал бус, харин гэмийн асуудал юм. Тиймээс хүн зайлж чадахгүй байгаа юм. Хүн харанхуйгаас буцан эргэж, гэрэл рүү ирэх хэрэгтэй. Та Бурханы хайрыг хүлээн зөвшөөрч харанхуйгаас гараарай! Маргааш биш, өнөөдөр, яг одоо Бурхан руу буцаж очоорой!

Гуйлт: Эзэн минь ээ! Гэмтнүүдийг аврахын тулд цорын ганц хүүгээ илгээсэн Таны агуу их хайрыг магтъя. Би харанхуйн үйлсийг хаяж гэрлийн хүүхэд болно.

Нэг үг: Түүнд итгэдэг хүн мөхөхгүй, мөнхийн амийг авна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.02/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.11/