ЭХЭНД БАЙСАН БУРХАН
Иохан 1:1-18
“1 Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан, Үг Өөрөө Бурхан байсан..”(1)
Есүс 2000 жилийн өмнө бидний адил бие махбодийг өмсөж, амьдарсан ажээ. Тиймээс хүмүүс Есүсийг хүн гэж бодох тал байдаг. Есүс угтаа ямар хүн бэ? Есүст итгэдэг хүн ямар хайр ивээлийг хүртэх вэ?
1. Эхэнд байсан үг (1-5)
Есүс эхэнд байсан. Тэрээр Бурхантай хамт байсан бөгөөд түүний уг дүр нь Бурхан юм. Бүх юм түүгээр бий болсон, түүнгүйгээр бүтээгдсэн юм нэгээхэн ч үгүй билээ. Тэр бол бүтээгч Эзэн бөгөөд бүх амийн үндэс юм. Энэ амь бол гэм ба үхлийн сүүдэрт байгчдад амьдралын үнэн утга учир, зорилго, хүсэл найдварыг өгдөг гэрэл болно. Энэхүү амийн гэрлийг авсан хүмүүсийн сүнс сэргэж, гэрэлтэй амьдралаар амьдарна.
2. Бурханы хүүхэд болох эрх (6-13)
Баптисм хүртээгч Иохан бол гэрэл биш, харин гэрлийг гэрчлэгч юм. Жинхэнэ гэрэл бол Есүс билээ. Есүс дэлхийд ирсэн боловч хүмүүс сүнсний мэдлэггүйн улмаас, бас бардам ба үл итгэх сэтгэлээр түүнийг эсэргүүцжээ. Харин Есүсийг хүлээн зөвшөөрсөн хүнд бол Бурханы хүүхэд болох эрх өгөгдсөн байдаг. Хүний хүч болон хүслээр Бурханы хүүхэд болж чадахгүй юм. Энэ бол Есүст итгэдэг хүнд л өгдөг Бурханы хайр ивээл юм.
3. Үг махан бие болж (14-18)
Эхэнд байсан зарлиг махан бие болж бидний дунд ирээд хамт амьдарсан. Есүс тэнгэрийн эрх мэдэл, алдрыг орхиж, хоосон ядуу дорд болсон. Энэ Есүст хайр ивээл, үнэн дүүрэн байна.
Гуйлт: Эзэн минь ээ! Уг дүр нь Бурхан болох Есүс гэмтэй биднийг аврахаар махбодыг өмсөж, энэ дэлхийд ирсэнд талархаж байна. Миний сэтгэлд гэрлээ тусгаж, Бурханы хүүхэд болох эрхийг надад өгөөч!
Нэг үг: Түүний нэрэнд итгэгчдэд өгөх эрх