Хувирсан Есүс
Лук 9:28-43а
Гол эшлэл 9:29
1. Есүс гурван шавьтайгаа хамт яагаад уул өөд гарсан ба тэр үед Есүс хэрхэн өөрчлөгдсөн бэ?(28, 29, Матай 17:2) Есүс яагаад Өөрийн сүр жавхлантай дүр төрхийг харуулсан бол?
2. Энэ үед Мосе, Елиа нар харагдсан нь ямар ач холбогдолтой бөгөөд тэд юуны тухай ярьсан бэ (30, 31)? Мосе Елиа нар сүр жавхлангийн дунд харагдсан нь бидэнд ямар хүсэл найдварыг өгч байна вэ?
3. Энэ сүр жавхлантай байдлыг харсан Петр юуг санал болгосон бэ (32, 33)? Ийнхүү хэлж буй Петрийн зүрхний хүсэл нь юу вэ? Түүнийг ийнхүү хэлэхэд үүлэн дотор ямар дуу сонсогдсон бэ (34-36)? “Түүнийг сонсогтун” гэсэн үгийн утга учир нь юу вэ?
4. Тэд уулнаас буун ирэхэд ямар асуудалтай хүн ирсэн бэ (37-39)? Уулын дор үлдсэн шавь нар нь яагаад энэ асуудлыг шийдэж чадахгүй байсан бол (40)?
5. Есүс тэднийг хэрхэн зэмлэсэн ба үүнээс харахад тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь юу байсан бэ (41, Матай 17:20, 21 Марк 9:29)? Есүс чөтгөр шүглэсэн хүүг хэрхэн эдгээсэн бэ (42, 43а)?