Эзэн амилсан
Лук 24:1-53
Гол эшлэл 24:6
1. Ямар эмэгтэйчүүд яагаад булшин дээр ирсэн бэ (1, 10, 8:2-3)? Тэд юуг олж харсан ба сэтгэл нь ямар байсан бол (2,3) Мөн тэд ямар үзэгдлийг харсан ба хоёр тэнгэрэлч тэдэнд юуг гэрчлэн, юуг санахад нь тусалсан бэ (4-8, 9:22,18:32, 33)? Есүсийн амилал нь бидэнд ямар ач холбогдол өгч байна вэ?
2. Тэд Есүсийн үгийг санан итгэхэд үүнийг хэнд гэрчилсэн бэ (9, 10б)? Гэвч элч нар болон Петр ямар хандлага гаргасан бэ (11, 12)?
3. Тэр өдөр хоёр шавь нь Еммау тосгон уруу явахад юуны тухай ярьж байсан бэ (13, 14)? Тэгтэл хэн тэдэнтэй хамт алхсан ба тэд яагаад Түүнийг таниагүй вэ (15, 16)? Тэд Есүсийг хэн гэж бодож, Түүнд ямар хүсэл найдвар тавьж байсан бэ (17-21)? Тэд эмэгтэйчүүдийн гэрчлэлийг сонссон ч яагаад нутаг уруу буцаж байсан бэ (22-24)?
4. Есүс тэднийг юу гэж зэмлэсэн бэ (25, 26)? Есүс тэдэнд бичвэрт Өөрийнх нь тухай хэлснийг хэрхэн тайлбарласан бэ (27, Исаиа 53:4-6, Дуулал 16:8-11)? Хэзээ тэд Түүнийг таньсан бэ (28-32)? Библи ба амиллын итгэл нь хэр чухал холбоотой вэ?
5. Есүсийн амилалд итгэсэн тэд хаашаа явж, хэнд үүнийг гэрчилсэн бэ (33-35)?
6. Есүс шавь нарын дунд Өөрийнхөө амиллыг хэрхэн батлан харуулсан бэ (36-43)? Тэгээд юунд бат итгэхэд тусалсан бэ (44-47)? Есүс тэдэнд ямар үүрэг ба амлалтыг өгсөн бэ (48, 49)? Есүс тэнгэрт хэрхэн өргөгдсөн ба тэд хэрхэн өөрчлөгдсөн бэ (50-53)?