ҮНЭНИЙГ ДАГААГҮЙ ПИЛАТ
Лук 23:1-25
“Тийнхүү Пилат тэдний шаардлагыг биелүүлэхээр шийджээ.”(24)
Тэргүүн тахилч нар Есүст үхэх ял оноохын тулд Ромоос томилогдсон захирагч Пилат уруу хүргүүлэн Есүсийг буруутгав. Тэд Есүсийг ард түмнийг төөрөлдүүлж, Цезарьт татвар төлөхийг нь хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэснээр Ромоос эсэргүүцэж байна гэж худал мэдүүлэг өгсөн.(1-2) Есүсийн хувьд “Надад тэгсэн удаа байхгүй, Өөрийгөө Хаан, Христ гэсэн нь улс төрийн утгаар хэлээгүй” гэж өмөөрч болох байсан. Харин Есүс Өөрийгөө Христ мөн гэдгийг бат гэрчлэхийн тулд “Та иудейчүүдийн Хаан юм уу?” гэж Пилатыг асуухад “Та ч хэлж байна” гэж хариулав. Харин тоглоом болгон асууж буй Херод хаанд юу ч дуугараагүй.(9-11)
Есүс Өөрийгөө иудейчүүдийн Хаан гэж хариулсан ч гэсэн Пилат Есүсийг ямар ч гэм буруугүй гэдгийг мэдсэн. Тэгсэн ч гэсэн иудейчүүдийн сэтгэлийг тайвшруулахын тулд Есүсийг ташуурдан цээрлүүлээд суллах гэв.(14-16) Гэвч иудейчүүд Есүсийг “Загалмайд цовдол!” гэж чанга чанга орилцгоосон. Эцэст нь тэдний дуу хоолой дийлэв.(23) Пилат Есүсийг суллахын тулд гурван ч удаа хичээсэн боловч эцэст нь иудейчүүдийн хүсэл шаардлагад бууж өгөн Есүст загалмайн ялыг буулгасан.(26) Пилат хууль ба мөс чанарын дагуу зоригтой шүүлгүй иудейчүүдийн шахалт шаардлагад дийлэгдэн гэмгүй Бурханы Хүүг загалмайд цовдлуулан үхэлд хүргэсэн. Тэрээр иудейчүүд бослого гарган өөрийнх нь ахиц дэвшилд саад учруулна гэдгээс айсан. Пилат өөрийн шунаг сэтгэлээс болж үнэнийг дагаагүй билээ.
Гуйлт: Эзэн минь! Бодит ашгаас болж үнэнийг мэдсэн ч дагаж чадаагүй тохиолдол надад байдаг. Есүс шиг үхлийн аюул, хохирол тулгарсан ч үнэнийг дагаж чадах итгэлийг надад зөвшөөрөөч.
Нэг үг: Бодит ашгаас илүү үнэнийг дагая.