БИЕИЙНХЭЭ ЭРХТНҮҮДИЙГ БУРХАНД ӨГ
Зарлиг Ром 6:1-14
Чухал зүйл 6:13
“Биеийнхээ эрхтнүүдийг Бурханд зөвийн зэвсэг болгон өөрсдийгөө Бурханд өг”
Паул: “Гэм нүгэл бялхсан байхад, хайр ивээл ч бас бялхана” гэв(5:20). Энэ нь хууль гэмийг илчилж буруутгаснаараа Христийн ивээл тодроно гэсэн утгатай юм. Зарим хүн нь энэ зарлигийг уншаад “Хайр ивээлийг улам илүү болгохын тулд гэм ихээр үйлдвэл зүгээр юм байна” гэж хошигнон ярьдаг. Харин итгэгч бид ийм байж болохгүй. Энэ нь бид Христтэй нэгдэн баптисм хүртсэн учраас юм. Баптисмын сүнсний утга учир нь Христтэй нэгдсэнд байдаг(3:4).
Итгэгч бид Христийн үхэлтэй нэгдсэнээрээ гэмд захирагдаж байсан хуучин хүн үхэж Христийн амилалтай нэгдсэн шинэ амьтай болсон юм. Иймээс бид хойшид өөрийгөө гэмийн боол болгож болохгүй. Бид өөрсдийн биеийнхээ эрхтнүүдийг зөвийн зэвсэг болгон Бурханд өргөх ёстой. (12,13)
Бидний бие нь зэвсэг юм. Биднийг хэн хэрэглэснээс шалтгаалан өөр өөр үр дүн гарна. Гэм бидний махан биеийг захирахад бид зөв бусын зэвсэг болно. Харин бид биеэ Бурханд өргөвөл зөвийн зэвсэг болж Бурханы алдрыг илэрхийлэн хүмүүсийг амилуулахад нандинаар хэрэглэгдэнэ. Иймээс үхээд амьдарсан хүн мэт өөрийн бие эрхтнийг Бурханд өргөн золиослох хэрэгтэй. Ингэхэд гэм биднийг захирч чадахгүй болж амийн сайхан үр жимс боловсруулдаг зөвийн зэвсэг болно.
Гуйлт: Эзэн минь! Энэ үхэх махан биеэ гэмд өргөлгүй намайг амилуулсан Бурханд өргөж байна. Зөвийн зэвсэг болгон нандинаар хэрэглээч!
Нэг үг: Миний бие эрхтнүүд бол зөвийн зэвсэг.