2022 оны Ром 6-р хичээл (10.30)

Түүний цусанд итгэх итгэлээр

Ром 3:21-31
Гол эшлэл 3:25

1. “Харин эдүгээ” (but now) гэсэн нь ямар утгатай вэ(21)? Хуулиас ангид илчлэгдсэн Бурханы зөв юу ба Бурханы зөвийг ямар хүн хүртэх вэ(22)?
2. Бүх хүн нүгэл үйлдсэнээр ямар байдалд орсон бэ (23, Эх 6:3)? Бурханы хүмүүсээс шаарддаг хэмжүүр нь юу вэ? (Эхлэл 1:31, Матай 5:48, Ром 8:29,)?
3. “Золилт” (Redemption) гэсэн үг хүмүүсийн бодит байдлыг хэрхэн харуулсан ба Бурхан хүмүүсийг золихын төлөө ямар төлөөсийг төлсөн бэ (24а)? Бид хэрхэн зөвтгөгдөж чадах вэ (24б)? “Зөвтгөгдөнө”, (being justified) гэсэн үгийн утга юу вэ?
4. “Эвлэрүүлэл” (peace offering) –ээр дамжуулан Бурхан ба хүн хоорондын харилцаа юу болсон бэ (Ефес 2:16)? Бурхан хүнтэй эвлэрэхэд яагаад заавал цусыг шаарддаг вэ (Левит 17:11, 14, Еврей 9:22)? Есүсийн цус ямар үүрэг гүйцэтгэх вэ (25, Еврей9:12-14, 1Петр1:18,19)?
5. Бурхан яагаад Есүсийг “Эвлэрүүлэл” болгосон бэ (26)? Цорын ганц хүүгээ золиос болгох хүртэл хүний гэмийн асуудлыг шийдэн сүнсний эмх цэгцийг тогтоож буй Бурханы тухай ярина уу?
6. Бид зөвтгөгдсөндөө яагаад сайрхах хэрэггүй вэ (27, 28)? Бурхан бүх хүнийг юунд үндэслэн зөвтгөх вэ (29, 30)? Энэ Бурхан хэн бэ? Итгэл нь аль талаар хуулийг бататгадаг вэ (31, Матай 5:17)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.17/
Дараагийн нийтлэл2022 оны Ром 5-р номлол (10.23) Эбэ Матай хн