2021 оны Филиппой 3-р хичээл (07.11)
Өөрсдийн авралыг гүйцээ
Филиппой 2:12-30
Гол эшлэл 2:20
I.Өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ (12-18)
- Филиппой итгэгчдийн хичээн зүтгэх ёстой зүйл нь юу вэ(12)? “Авралыг гүйцээнэ” гэдэг нь ямар утгатай вэ(Ефес 4:13, 15, 1 Тимот 6:11,12, 2 Петр 1:3-12)? Ямар сэтгэлээр авралыг гүйцээх ёстой вэ(12)? Бид хэрхэн авралыг гүйцээж чадах вэ(13)?
- Бид яагаад бүхнийг годмол маргаангүйгээр хийх ёстой вэ(14,1Коринт 10:10)? Энэ бүхний зорилго нь юу вэ(15,16, )?
- Паул юуний төлөө амиа ч дуртайяа золиослох гэж байна вэ(17-18)? Ийм Паулаас юу сурч болох вэ?
II. Тийм хүмүүсийг хүндлээрэй (19-30)
- Паул яагаад Тимотыг Филиппой итгэгчид уруу илгээх гэсэн бэ(19-24)? Тимот нь хэн бэ(Үйлс 16:11-18)?
- Епафродит гэж хэн бөгөөд Паул яагаад түүнийг яаран илгээж байна вэ(25-28)?
- Паул яагаад тийм хүмүүсийг хүндлээрэй гэсэн бөгөөд яагаад тэднийг хүндлэх хэрэгтэй вэ(29-30, Даниел 12:3)?