БУРХАНЫ АГУУ ХАЙР
Исаиа 48:1-22
“Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, …” (9а)
1.Зөрүүд Израиль (1-9)
Израиль бол Бурханы сонгосон ариун ард түмэн юм. Тэд Бурханд сонгогдсон ариун тахилч улс болох үүргийг авсан. Мөн сүү, балаар бялхсан Канаан нутагт амьдрах ивээлийг ч авсан. Гэвч тэд өөрсдийгөө ариун Бурханы ард түмэн, түмэн цэргийн Эзэнийг түшиглэдэг гэдэг боловч Бурханы өмнө итгэмжтэй биш байсан бөгөөд Бурханы үнэн зөв дотор яваагүй. Үүгээр ч барахгүй тэд зөрүүд зан гарган Бурханы үгийг сонсохоос татгалзсан. Тэдний хүзүү нь төмөр булчин, магнай нь хүрэл байв.
2.Удаан тэвчдэг Бурхан (9-22)
Өөрөөс нь урвадаг, ийм зөрүүд Израилийг Бурхан устгах нь зохистой байв. Гэвч Бурхан “Өөрийнхөө нэрийн төлөө” тэднийг тэвчин Вавилоноос аврах гэж байна.(9, 10) Бурхан тэднийг тэвчих аргаа бараад эцэст нь “Өөрийнхөө нэрийн төлөө” байна. Энэ хайр нь үнэхээр сэтгэл өвдмөөр, үгээр илэрхийлж боломгүй, агуу, гүн, үнэнч хайр юм. Израиль энэ Бурхаы хайрыг ухааран, Түүн уруу буцан ирэх хэрэгтэй. Тэгээд өөрсдөд нь хэрэгтэй зүйлээр сургадаг Бурханы үгийг дуулгавартай дагаж амьдрах хэрэгтэй. Тэгэхэд тэдний энх амгалан байдал нь гол мэт, үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно. Мөн тэдний үр удам нь элс мэт олширч, тэдний нэр хэзээ ч тасдагдахгүй болно.(18, 19)
Залбирал: Эзэн минь, Устгагдаж таслагдвал зохистой намайг удаан тэвчиж, Өөрийнхөө нэр ба өчүүхэн миний төлөө авралын ажлыг биелүүлж байдаг Таны агуу хайрыг магтаж байна. Би таныг сонсож, дуулгавартай амьдрах болно.
Нэг үг: Бурханы агуу хайр