ПАУЛ АФИН ХОТОД САЙН МЭДЭЭГ ДЭЛГЭРҮҮЛСЭН НЬ
Үйлс 17:16-34
“Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.”(23)
Афин хот бол эртний Грекийн гүн ухаан үүссэн хот юм. Энэ Афин хотод Паул бүх зүтгэлээ гаргаж сайн мэдээг дэлгэрүүлжээ.
1. Сүнсээр эгдүүцсэн Паул (16-18)Афин хот нь шүтээнээр дүүрэн байжээ. Тэнд “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй өргөлийн ширээ ч байв.(23) Паул хотыг шүтээнээр дүүрэн байгааг хараад сүнсээр эгдүүцэв.(16) Тиймээс тэрээр Синагогт болон зах зээлийн газар тааралдсан хүн бүхэнтэй ярилцаж, Есүс болон амилалтын тухай гэрчлэв. Эпикур, Стойкийн гүн ухаантнуудтай ч уулзаад сайн мэдээг дамжуулжээ.(18) Бурханы зарц нар нь Бурханы тухай мэдлэггүй байдал, шүтээн шүтэх, хүнийг Бурханаас илүүд тавьдаг үзэл гэх мэт зүйлийг хараад сүнсээр эгдүүцэх хэрэгтэй.
2. Сайн мэдээг дэлгэрүүлсэн Паул (19-34)Афинчууд шинэ мэдлэгийг л сонирхож байсан.(21) Паул тэдэнд Грек хэлээр сайн мэдээг дэлгэрүүлжээ. Тэр Афин хотынхны шүтлэг ихтэй гэдгийг зөвшөөрч, Бүтээгч Бурханыг дэс дараатайгаар гэрчлэв.(24-27) Мөн Грекийн яруу найрагчийн үгээс иш татаж, Бурханы шийтгэл болон Есүсийн амилалтыг гэрчлэв.(31) Түүний гэрчилсэнчлэн Бурхан бол орчлон ертөнцийн Эзэн буюу амь амьсгал хийгээд бүгдийг бүтээсэн Бүтээгч юм. Харин түүний гэрчлэлийн үр дүн нь тийм ч сайн биш байв.(32-33) Үүний учир нь тэрээр Есүсийн загалмай ба амилалтаас илүү уран яруу үгээр сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн учраас юм. Үүний дараа Паул зөвхөн Есүсийн загалмайг л дэлгэрүүлэхээр шийджээ. (1Коринт 2:2) Гоё уран үгээс илүү загалмайн үнэн л хүнийг өөрчлөх хүчтэй билээ. Хүний үг болон үзэл бодлоос илүүтэйгээр Бурханы ганцхан үгэнд л хүний амийг аврах хүч байдаг.
Залбирал: Эзэн минь ээ! Надад ч сүнсээр эгдүүцэх уур хилэнг өгөхийг гуйж байна. Уран сайхан үгээс илүү Есүсийн загалмайн сайн мэдээг дэлгэрүүлэхийг гуйж байна.
Нэг үг: “Загалмайн сайн мэдээг л дэлгэрүүлье.”