Өдөр бүрийн хоол /2026.09.30/

ЭЗЭНИЙ ҮГ ТҮГСЭН НЬ

Үйлс 12:18-25

“Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа.”(24)

Петрийг шоронгоос гарсныг сонссон Херод хаан маш их уурлан, харуулуудыг байцаагаад, цаазлахыг тушаав. Түүгээр ч үл барам, өөрийгөө Бурхан гэж бардамнаж байв. Ийм түүний төгсгөл нь ямар байсан бэ?

1. Өтөнд бариулж үхсэн Херод (20-23)

Херодын эрх мэдэл ба сүр хүч нь үнэхээр алдартай байв. Харин цуглаан ямар ч хүчгүй, сүргүй байв. Гэвч эцсийн байдал нь шал эсрэг байв. Тир хийгээд Сидоны арлууд нь Херодын уур хилэгнэлийг хүртдэг байв. Тэд Херод хааны эзэмшил газраас тэжээл авдаг байсан учраас эвлэрэхийг хүсэхээс өөр аргагүй байсан. Тэд Херод хааны түшмэл Бластаар дамжуулан эвлэрэхийг гуйлгахын зэрэгцээ түүнийг хүлээж авах баярын ёслолыг зохион байгуулав. Тэгээд товлосон өдөр Херод ирж ард олонд үг хэлсэнд тэд нэгэн дуугаар “Хүний дуу биш, бурханы дуу байна” гэж бялдуучилцгаав.(22)Энэ үед Херод өөрийгөө Бурхан болсон мэт андуурч, Бурханд очих алдрыг өөртөө авсан. Ийм тэр өтөнд бариулж амьсгал хураажээ. Бид цаг ямагт бүх алдрыг зөвхөн Бурханд өргөх хэрэгтэй.

2. Эзэний үг түгэн түгсэн нь (24-25)

Бурханы ажлыг хавчиж байсан хүмүүс эцэст нь сүйрчээ. Харин Бурханы цуглаан ямар байсан бэ? 24-р зүйлийг үзээрэй. “Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа.” Дэлхийн эрх баригчид хичнээн хүчтэй харагдавч Бурханы зарлиг дэлгэрэх ажлыг саатуулж чадахгүй. Харин ч эсрэгээр хавчигдах тусам Эзэний үг улам хүчтэй дэлгэрэх болно.

Залбирал: Эзэн минь ээ! Та дэлхийн эрх баригчдад өөрсдийнх нь эрх мэдэл Бурханаас ирсэн гэдгийг мэдүүлж өгөөч. Намайг тэднээс айхгүйгээр сайн мэдээг дэлгэрүүлдэг зоригтой хүн болгож өгөөч.

Нэг үг: “Эзэний үг улам хүчирхэгжинэ.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.01/