Өдөр бүрийн хоол /2026.08.31/

НЭГ СЭТГЭЛЭЭР ЗАЛБИРСАН ЭЛЧ НАР

Үйлс 1:12-26

“Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.”(14)

Есүсээр туйлын дээд тушаалыг авсан шавь нарын хамгийн түрүүнд хийсэн зүйл нь юу вэ?
1. Залбиралд өөрсдийгөө зориулсан шавь нар (12-14)

Иерусалим хотыг бүү орхи гэсэн зарлигийг дагаж шавь нар Иерусалим уруу буцаж ирэв. Тэд орж ирээд буудаллаж байсан өрөөндөө  орохоор дээшээ гарцгаав. Энэ үед Петр, Иохан, Иаков гэх мэт арван нэгэн элчээс гадна Есүсийн эх Мариа, түүний дүү нар ч хамт байв.Тэд өрөөндөө ороод юу хийсэн бэ? Юуны өмнө тэд сэтгэл нэгдэн үргэлж залбирсан билээ.(14) Тэд Эзэний тушаалыг хүлээн авч, хичээнгүйлэн гуйжээ. Дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг зөвхөн хүний хүчээр хийж чадахгүй юм. Харин Ариун Сүнс өөрөө биелүүлэх үйлс юм. Тийм ч учраас бид Ариун Сүнсний хүчийг олохын тулд, мөн Түүгээр байнга удирдуулахын тулд гуйх хэрэгтэй.

2. Маттиаг сонгосон элч нар (15-26)

Элч нар тийнхүү нэг сэтгэлээр үргэлж залбирч байхад тэдний дундаас Петр босоод Иудагийн тухай өгүүлжээ. Үүний учир нь гэвэл урвагч Иудагаас болж шавь нар айдас түгшүүр, эргэлзэх сэтгэлээр дүүрэн байсан учраас юм. Энэ нь тэдний зүрх сэтгэлийг зовоосон ноцтой асуудал байлаа.Харин энэ үед элч Петр Библид үндэслэн Иудагийн асуудлыг ярьсан ба мөн түүнд үндэслэн шийдвэр гаргажээ.(16-20) Тэд Маттиаг сонгож, Иудагийн оронд элчийн үүргийг хүлээлгэж өгөв.
Залбирал: Эзэн минь ээ! Би дэлхий даяар сайн мэдээг дэлгэрүүлэх ажлын төлөө хамтран зүтгэгчидтэй нэг сэтгэлтэй болоход туслаач. Тэгээд хамтдаа өөрсдийгөө залбиралд зориулснаар Ариун Сүнсний ажилд бэлтгэгдэхийг гуйж байна.
Нэг үг: “Нэг сэтгэлээр”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.29/