Өдөр бүрийн хоол /2026.08.21/

Бусдыг бүү алагчил

Иаков 2:1-13

“Өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.”(13)

1. Баян ба ядуусыг бүү ялгаварла. (1-7)

Энэ дэлхий дээр хүнийг гаднах байдлаар нь ялгаварлан хандах байдал түгээмэл болсон. Тиймээс ч хүмүүс гаднах нөхцөл байдлаа дээшлүүлэх гэж янз бүрийн хичээл зүтгэл гаргадаг. Гэвч алдрын Эзэн Есүс дотор гаднах төрх, нөхцөл байдал зэрэг нь ямар ч хамаагүй бөгөөд гагцхүү хүний дотоод байдлаар нь үнэлгээ өгдөг. Цуглаан дотор мөнгөтэй хүнийг илүүд үзэж, ядуу хүнийг дорд болгодог явдал гарах ёсгүй. Яагаад гэвэл Бурхан энэ ертөнцөд ядуу хүмүүсийг сонгож, итгэлээр баян болгодог билээ. Эзэн ба үр хүүхдүүдийнхээ төлөө сайн дураараа ядуу амьдралыг сонгож, зөвхөн Бурханыг түшиглэсэн итгэлээр амьдрах гэж буй хүн нь хичнээн нандин бэ? Бурхан ийм хүмүүст “Тэнгэрийн хаанчлалын өв”-ийг өгөхдөө баяртай байдаг.

2. Чи хөршөө өөрийн адил хайрла. (8-13)

Бурханы өгсөн тэргүүн хууль бол “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн зүйл юм. Бидний хөрш гэдэг нь миний тусламж хэрэгтэй хүнийг хэлж байна. Хэцүү байдалд орсон хөршөө санан, бодит зүйлээр туслахыг Бурхан хүсдэг. Энэ хууль нь ямар ч үед, ямар ч нөхцөл байдлын дунд хувирч өөрчлөгддөггүй. 12-р зүйлийг үзвэл “Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд” гэжээ. Эрх чөлөөний хууль гэдэг нь биднийг Сатан болон гэм нүглүүдээс нигүүлсэл, өршөөлөөр чөлөөлсөн Христийн сайн мэдээг зааж байна. Энэ өршөөлийн сайн мэдээгээр аврагдсан итгэгчид нь Хуучин гэрээний хуулийн дотор байгаа хүмүүсээс илүү өршөөнгүй хайраар идэвхтэй хайрлан амьдрах хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь! Би хүмүүсийг гаднах байдлаар нь алагчилдаг байсандаа гэмшиж байна. Та надад өршөөнгүй ханддаг шиг би ч бас бусдыг өрөвдөн хайрлаж амьдрахад туслаач.
Нэг үг: “Бусдыг өрөвдөн хайрлацгаая.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.20/