ХЕЗЕКИАГИЙН СҮЙРЭЛ
Исаиа 39:1-8
“Хезекиа түүнд ихэд хөөрч, …” (2)
1.Хааны ордны бүх үнэт зүйлсээ үзүүлсэн Хезекиа (1-2)
Вавилоны хаан Меродах-баладан Хезекиаг эдгэрсэн мэдээг сонсоод баяр хүргэж, захидал болон бэлэг илгээв.(1) Энэ үед Хезекиа яасан бэ? Тэрээр хүчирхэг улсын хааны дэмжлэгийг аваад зүрх нь бардам болжээ. Тэгээд өөрийн баян амьдрал, сүр жавхлан, эрх мэдлээ харуулахын тулд эрдэнэсийн сангийн бүх юмс болон цэргийн нууц болсон зэр зэвсгийн агуулахаа хүртэл бүгдийг нь үзүүлэв. Энэ нь маш хөнгөмсөг үйлдэл байв.
2.Бүх эрдэнэсийг Вавилон уруу аваачих Бурхан (3-8)
Бардам болсон Хезекиаг Бурхан таалсангүй . Тэгээд Исаиагаар дамжуулан хааны ордонд буй бүх юмс нь Вавилон уруу аваачих болно гэв.(6) Мөн түүний үр удам ч баригдан Вавилоны хааны тайган түшмэд болно гэв. Хезекиа хаан уг нь насаараа Бурханыг хүндлэн, бүх ард түмнийг Бурхан уруу буцан ирэхэд нь тусалсан. Мөн гуйлтаараа Бурханы хайр ивээлийг хүртэн амьдрал нь ч уртассан билээ.(38:5) Гэвч өөрийн авсан ивээлээ зөвөөр эдэлж чадалгүй (Шастирын дэд 32:25 ) Бурханы алдрыг булааснаас болж шийтгэлээс зайлж чадахгүй болов. Сүйрлийн өмнө бардам зан байдаг.(Сургаалт үгс 16:18) Бидэнд олдсон эд зүйлс, ялалт, амжилт зэрэг бүх ивээл нь Бурханы зөвшөөрсөн зүйл юм. Иймээс бид бүхэн энэ бүх ивээлд талархан идэвхтэйгээр Бурханд алдрыг өргөдөг амьдралаар амьдрах хэрэгтэй. Энэ нь Бурханы ивээлийг зөв эдлэх арга зам билээ.
Залбирал: Эзэн минь, Таны ивээлийг авсан үедээ талархал ба алдрыг өргөн төлөв даруугаар амьдрахад туслаач.
Нэг үг: Талархал ба алдрыг Бурханд