Хүмүүсийн сэтгэлийг хулгайлсан гэм
2Самуел 15:1-12
“Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлгийг эзэмдэн авав.”(6)
1. Ард түмний зүрх сэтгэлийг хулгайлсан Абсалом (1-6)
Абсалом Израиль хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.(6) Эзэмдэн авсан гэдэг нь бусдын юмыг хулгайлаад, өөрийн болгосон гэсэн утгатай. Израиль ард түмний сэтгэл эхлээд Бурханых байсан бөгөөд дараа нь Давид хааных байв. Израильчууд бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, хүч чадлаараа Бурханыг хайрлах ёстой бөгөөд нэг сэтгэлээр Бурханы томилсон Давид хааныг даган үйлчлэх ёстой байлаа. Гэтэл Абсалом ард түмний зүрх сэтгэлийг өөр уруугаа хандуулан, Давид хаанд гомдоллох сэтгэлийг төрүүлсэн. Абсалом Бурханыхыг болон хааныхыг хулгайлсан том гэм үйлдсэн. Бид хүмүүсийн сэтгэлийг өөртөө татах замаар сэтгэлийн ханамж авах гэх нь амархан байдаг. Гэвч Бурхан уруу хандах учиртай хүмүүсийн сэтгэлийг булаан өөртөө татах нь том гэм гэдгийг мэдэх хэрэгтэй.
2. Өөрийгөө хаанаар өргөмжилсөн Абсалом (7-12)
Ард түмний сэтгэлийг булаан авсан Абсалом өөрийгөө хаан болгож, Давидын зөвлөх Ахитофелыг өөрийн талд оруулав. Хуйвалдаан улам хүчтэй болж, Абсаломтой нэгдэн нийлэх хүмүүс ч улам нэмэгдэв. Ард түмний сэтгэлийг хулгайлсан Абсаломын зорилго нь өөрөө хаан болохын тулд байсан гэдэг нь илэрхий болов. Тэр урвалтын гэмийг үйлдсэн ба ард түмнийг хүртэл өөрийн гэмд оруулсан. Хүмүүс бусдын эд хөрөнгө, эрх мэдэл мэт зүйлсийг хулгайлахыг ноцтой гэм гэж тооцдог хэрнээ хүмүүсийн сэтгэлийг хулгайлахыг гэм гэж үздэггүй. Гэвч хүний зүрх сэтгэлийг хулгайлах нь маш хүнд гэм нүгэл юм.
Гуйлт: Эзэн минь! Би хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлдаг муу зүйлийг үйлдэхгүй байхад туслаач. Хүмүүсийн сэтгэлийг Бурхан Тан уруу хандахад тусалдаг хүн болно.
Нэг үг: Хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлдаг гэм