Мефибошетэд энэрэл үзүүлсэн Давид
2Самуел 9:1-13
“Давид түүнд -Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно гэв.”(7)
Давид өөрийнх нь хаанчлал хүчирхэгжиж амар тайвныг эдлэх үедээ ч орхигдож үл тоомсорлогдохуйц хүмүүсийг санан энэрлийг үзүүлэв. Ялангуяа Давид Саулын ач хүү буюу Ионатаны хүү Мефибошетийг ордондоо урив. Тэгээд түүнд Саулын бүх эдлэн газрыг эргүүлэн өгч, Саулын зарц болсон Зибаг түүний өмчийг хариуцагч болгон томилсон. Үүгээр үл барам Мефибошетийг хааны ордонд амьдруулж, бусад ханхүү нартай адил хааны ширээнд хамт хооллодог болгов.(11) Хүний нүдээр харахад Мефибошет сүйрсэн хааны удам төдий л байсан ба хоёр хөл нь доголдог тахир дутуу хүн байлаа. Мефибошет өөрөө ч Давидын энэрлийг авах зохисгүй гэдгээ сайн мэдэж байв.(8) Гэсэн ч Давид түүнд энэрэл үзүүлсэн нь Ионатаны улмаас юм.(7) Ионатан ханхүү байсан ч өөрийн амь насыг зориулан Саулаас Давидын амийг хамгаалсан. Өнөөдрийн Давид бий болсон нь Ионатаны ач тус юм. Давид тэрхүү ивээл хайрыг мартаагүй. Хөөрхийлөлтэй Мефибошетэд энэрэл үзүүлснээр Ионатанаас авсан хайрын өрийг хариулсан.
Есүс ч ивээл авах зохисгүй үхсэн нохой мэт гологдмол, мөн Түүнийг эсэргүүцэн дайсагнаж байсан биднийг аврахын төлөө Өөрийн амь насыг золиослон хэмжээлшгүй их энэрлийг үзүүлсэн билээ. Бид Есүст хайрын өртэй хүмүүс юм. Бид энэ хайр ивээлийг мэдвэл Эзэний төлөө үйлчлэн тусламж хэрэгтэй хүмүүст энэрэл үзүүлэх нь мэдээж юм.
Гуйлт: Эзэн минь! Үхсэн нохой мэт байсан надад хэмжээлшгүй их хайр ивээлийг өгсөнд талархаж байна. Таны ивээлийг санан миний тусламж хэрэгтэй хүмүүсийг орхилгүй туслах болно.
Нэг үг: Хайрын өрийг хариулдаг хүн