Өдөр бүрийн хоол /2026.07.09/

Ерөөлтэй хүн

Дуулал 1:1-6 (1, 2)

Дуулалч хүн Бурханы өмнө ямар хүн ерөөлтэй нэгэн бэ гэдгийг дуулж байна (1, 2). Ерөөлтэй хүн бол бузар муу хүмүүс буюу Бурхангүй хүмүүсийн бурхангүй үзэл суртал, нүгэлт зам болон бардам зан чанарыг дуурайдаггүй. Тэрээр гагцхүү ЭЗЭНий хуулийг бахдан баясдаг. Бурханы үгийг баяр баясгалангийнхаа эх ундарга болгодог. Тиймээс үүнийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Ийм хүн нь урсгал усны дэргэд суулгасан мод цагтаа үр жимсээ өгч, навч нь хатдаггүйтэй адил юм (3а). Бурханы үгээс ирэх шинэ хүч чадлыг өмсөж, түүний сүнс нь Бурханы амиар бялхдаг. Ийм хүний хийсэн бүх үйлс нь бүтэж хөгжих болно (3б).

Харин бузар муу хүмүүс тийм биш юм (4,5). Тэд бол зөвхөн салхинд хийсэх хальс шиг ажээ. Хальс бол дотроо хоосон хальс төдий зүйл юм. Түүний сүнсэн дотор Бурхан байхгүй бөгөөд түүний зүрх сэтгэлд Бурханы үг байхгүй. Тиймээс бурхангүй үзлийг даган, Бурханы үзэн яддаг нүгэлт замаар алхаж, бардам зан чанарыг өөртөө бүрдүүлдэг. Ийм бузар муу хүмүүс Бурханы шүүлтийг тэсвэрлэж чадахгүй. Тэд зөвт хүмүүсийн цуглаан буюу Бурханы ерөөлт хамт олны дунд багтаж чадахгүй. Учир нь зөвт хүмүүсийн замыг ЭЗЭН мэддэг (хүлээн зөвшөөрдөг) боловч бузар муу хүмүүсийн зам мөхөх болно (6).

Амьдралд хэрэгжүүлэх нь: Ямар хүн ерөөлтэй хүн бэ?
Нэг үг: Гагцхүү ЭЗЭНий хуулийг бахдан баясдаг хүн

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.08/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.10/