Өдөр бүрийн хоол /2026.04.06/

Яагаад өөрсдийгөө хөгжин дэвжихгүй болгоно вэ?

2 Шастир 24:15-27
2 Шастир 24:20

“Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд —“Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчиж байна вэ? Ингэснээр та нар хөгжиж дэвжихгүй. Учир нь та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” гэж Бурхан айлдаж байна гэв”

Иехоиада тахилчийг өөд болсны дараа Иудагийн түшмэд ирж Иоаш хаанд ёрын муу зөвлөгөө өгөв. Хаан тэдний бялдууч үгийг сонсоод нэг л өдөр Бурханыг болон Эзэний өргөөг орхив. Тэрээр Бурханы үзэн яддаг хиймэл шүтээн болох Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилдэг хүнээр маш хурдан өөрчлөгдөв. Энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв. (18) Гэсэн ч Бурхан тэднийг Өөр руугаа авчрахын тулд тэдэнд эш үзүүлэгчдийг илгээн сануулсан. Харин тэд эш үзүүлэгчдийн олон удаагийн сануулгыг сонссон ч зүрхээ хатууруулан сонссонгүй. (19) Бурхан сүүлчийн удаа тахилч Иехоиадагийн хүү Зехариагаар дамжуулан анхааруулав. Зехариа Эзэний Сүнсээр дүүрч “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчиж байна вэ? Ингэснээр та нар хөгжиж дэвжихгүй. Учир нь та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” гэж Бурхан айлдаж байна гэв. (20) Энэ нь Эзэнээс орхигдолгүй хөгжин дэвжиж амьдарья гэвэл хурдан гэмшиж эргээрэй гэсэн утгатай юм. Бурханд үйлчилж Эзэний тушаалуудыг дагах нь хөгжин дэвжих зам юм. Тэгэхэд хэцүү нөхцөл дунд ч Бурханы тусламжийн гарыг биеэрээ мэдрэн урагшилж чадна. Гэвч хаан болон ард түмэн Зехариагийн үгийг сонсоод дургүйцэн хааны тушаалаар Эзэний өргөөний хашаан дотор Зехариа руу чулуу шидэн алав. Иоаш хаан Зехариагийн эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан хайр энэрлийг умартан зохисгүй авир гаргав. Тэгэхэд Зехариагийн сануулсанчлан хаан ба түүний хаанчлал Бурханд орхигдон золгүй байдалд оров.
Дараа жил нь Эзэнийг умартсан тэдний гэмийн улмаас арамчуудын цэргүүдээр дамжуулан шийтгэл амсав. Цөөхөн тооны арамын цэргүүд үлэмж их Иудагийн цэргүүдийг хороож, олзлов. Иуда нь яах ч аргагүй тулаанд ичгүүртэйгээр бут ниргүүлэн ялагдав. Дөчин жил хаанчилсан Иоаш ч хүнд шархдав. Мөн зарц нарынхаа урвалтаар алуулсан анхны хаан болсон юм.
Хэрэгжүүлэлт: Энэ дэлхийн хиймэл шүтээнүүдэд үйлчилснээр бүтэлгүйтэж байна уу?
Нэг үг: Эзэн Бурхан уруу эргээрэй.

өмнөх нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /26.04.04/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.07/