ЦУСААР БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
Матай 26:17-30
Чухал зүйл 26:28
“Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус (28)”
1. Дээгүүр өнгөрөх баярын (ДӨБ) зоогон дээрх урвагч (17-25)
Есүс шавь нараа хайрлан, дахин нэг удаа ДӨБ-ын зоог барихыг хүссэн. Иерусалим дахь энэхүү зоог нь гайхамшигтай байдлаар бэлтгэгдсэн. Хамтдаа зооглон байх энэ үед тэдний дунд урвагч нэгэн байгаа учир Есүсийн сэтгэл зовж байлаа. Есүсийг урвалтын талаар сануулах үед 12 нь тус бүрдээ урвах боломжтой байдлаа ухаарсан. Тэдний дунд Иудас урвагч байсан. Эцэс хүртэл Есүс Иудаст ирээдүйн сүйрлээсээ эргээсэй хэмээн туслахыг хичээсэн.
2. Гэмийн уучлал (26-30)
Есүс талх, дарс ашиглан шавь нартаа Өөрийнхөө үхлийн утга учрыг тайлбарласан. Талх нь Түүний биеийг, дарс нь Түүний цусыг төлөөлж байна. Бидний гэмийн уучлалын төлөө Түүний бие урагдаж, цус нь урссан. Есүсийг хүлээн авсан хүн бүрийн гэм нь уучлагдаж, шинэ гэрээний дагуу Бурхантай харилцаатай болсон. Мөн Есүс шавь нарынхаа зүрх сэтгэлд Бурханы хаанчлалын шинэ хүсэл найдварыг суулгаж өгсөн. Бид ч бас Есүсийг хүлээн авах үед ийм хүсэл найдвартай болдог.
Залбирал: Эзэн минь, гэмийн уучлалын төлөө талархаж байна. Есүсийн цусаар дамжуулан Таньтай шинэ гэрээ байгуулсанд талархаж байна.
Нэг үг: Есүсийн цусаарх шинэ гэрээ.