Өдөр бүрийн хоол /2025.07.09/

Бурханы сүүлчийн илчлэл

Еврeй 1:1-14

“Энэхүү эцсийн өдрүүдэд өөрийн хүүгийн дотор бидэнд хандаж ярив. Бурхан хүүгээрээ ертөнцийг бүтээлгэсэн бөгөөд хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон билээ.” /2/

Бурхан Хүү Есүсээрээ дамжуулан ертөнцийг бүтээсэн талаар энд хэлж байна. Мөн эрт үеэс Бурхан зөнчдөөр дамжуулан айлдсанчлан хамгийн сүүлийн удаа Есүсээр дамжуулан айлдаж байна.
Есүсийг бүхний өвлөгчөөр томилжээ. Есүс бол Бурханы алдрын туяа ба Түүний мөн чанарын бодит илэрхийлэл юм. Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг. Есүс нүглийг ариусгаад Бурханы баруун талд заларсан. Есүс амилж, тэнгэрт заларсныг хэлж байна. Есүс тэнгэрэлчүүдээс илүү бөгөөд илүү эрхэм нэрийг залгамжилсан. Бурхан Есүсийг “Миний хүү” гэж хэлсэн мөртлөө тэнгэр элчүүдийн тухайд хүүгээ хүндэтгэж үйлчлэх үйлчлэгч гэж хэлсэн. Есүс нь салхи эсвэл галын дөлөөр тэнгэрэлчүүдийг хэрэглэдэг.
Бурхан Есүсийг тосолж тэнгэрэлчүүдээс илүү болгосон. Есүс бол эхэнд дэлхийг бүтээсэн Эзэн. Бүтээлүүд бол хувцас мэт хуучирч зөвхөн Есүс л мөхөхгүй үүрд мөнх ба жилүүд нь төгсөхгүй. Есүс Бурханы баруун талд заларч хамаг юмсийг удирддаг Эзэн гэвэл тэнгэр элч нь “Үйлчлэгч сүнсүүд” буюу итгэгчдэд үйлчлэхийн төлөөх оршин байгч юм. Есүс л Бурханыг бүрэн илэрхийлж, хүн төрлөхтөнийг аварч чадна.

Гуйлт : Эзэн минь ээ! Эзэн бол дэлхийг бүтээсэн буюу тэнгэр элчүүдээс илүү юм. Зөвхөн Эзэн л намайг аварч удирдаж чадна.

Нэг үг : Бурханы алдрын туяа

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.07.08/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 25-р номлол (07.06) Калеб Ганболд хн