Өдөр бүрийн хоол /2025.04.07/

Айлган сүрдүүлэгч Голиат

1Самуел 17:1-11

“Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, ихэд айв.”(11)

1. Израилийг заналхийлсэн Голиат
Филистчүүд дахин Израильтай байлдахаар цэрэг цуглуулав. Израильчууд үүнтэй нэгэн зэрэг цэрэг цуглуулан Елагийн хөндийд буудаллав. Тэгэхэд Филистчүүдийн талаас байлдааныг өдөөгч дайчин гарч ирсэн бөгөөд нэрийг нь Голиат гэдэг байв. Голиатын өндөр 2м 70см, өмссөн хайрсан хуягны жин нь 58 кг, мөрөндөө бамбай барьсан бөгөөд зөвхөн жадны үзүүр нь гэхэд л 7 кг байв. Ийм Голиат дөчин өдрийн турш өглөө, орой бүр гарч ирэн Израилийг заналхийлж доромжлов.(16) Яагаад Голиат довтлолгүй зөвхөн сүрдүүлж байна вэ? Энэ нь Голиатын сүрдүүлгээр Израильчуудад айдас суулгах гэсэн тактик байв. Айлгаж сэтгэлээр унагаад байлдалгүй буулгаж авах гэсэн тактик байжээ. Саул болон бүх Израильчууд энэ заль мэхэнд автагдаж зориг нь мохож ихэд айв.(11) Сатан ч бас энэ Голиат шиг бидэнд айдас суулгаж хүчгүй болгодог. Сатан хүмүүсээр дамжуулан мөн ирээдүйн төлөө зовнил төрүүлэн байнга биднийг зовоодог. Голиат зөвхөн сүрдүүлдэг бөгөөд энэ нь цаасан бар төдий зүйл юм. Тиймээс мэхлэгдэхгүй байж, зоригтой байлдах хэрэгтэй.

2. Израилийг боолчлох гэсэн Голиат
Израилийг сүрдүүлж буй Голиатын эцсийн зорилго нь өөрийнхөө боол болгохын тулд юм.(9) Сатаны зорилго ч бас биднийг айдаст унагаж, хүмүүсийн болон шуналын боол болгоход байдаг. Харин хүн юуны ч боол болж бололгүй зоригтой байлдах ёстой.

Гуйлт: Эзэн минь, би Голиатын доромжлол ба сүрдүүлгэнд амархан автдаг. Эзэний өгдөг хүч чадлыг өмсөн Сатантай байлдан тэмцэж, ялалт байгуулахад туслаач!

Нэг үг: Айлгүй байлдагтун!

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.05/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 15-р хичээлийн асуулт(04.13)