Тахилаас илүү дуулгавартай дагахыг хүсдэг Бурхан
1Самуел 15:16-35
“Дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.”(22б)
1. Бурханы хүсэл (16-23)
Саул өөрийн дуулгаваргүй гэмийг хүлээн зөвшөөрөлгүй Бурханд тахил өргөхийн тулд сайныг нь үлдээсэн хэмээн өөрийгөө зөвтгөсөн. Тэр тахилаар шалтаглавал бүх юмс зүгээр өнгөрч болно гэж бодсон. Харин Самуел Саулыг уур хилэнтэйгээр зэмлэв. “Эзэний дуу хоолойг дуулгавартай дагах нь Эзэнд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү”. Бурхан тахилд бус, харин дуу хоолойгоороо дуулгавартай дагаж, зарлигийг нь сонсохыг хүсдэг юм.
Бид ч гэсэн Саул мэт Бурхан тахил авах дуртай гэж буруу ойлгох нь амархан байдаг. Тиймээс Эзэний төлөө янз бүрийн ажлыг хичээнгүйлэн хийдэг боловч чимээгүй Эзэний дуу хоолойг сонсон зарлигийг дуулгавартай дагадаг амьдралд анхаарал тавьдаггүй үе олон байдаг.
2. Саулын хүсэл (24-35)
Самуелийн хатуу зэмлэлийг сонссон Саул арай гэж өөрийн дуулгаваргүй гэмийг хүлээн зөвшөөрөв. Харин тэр ард түмний шахалтаас болж аргагүй байсан гэж өөрийгөө зөвтгөв. Үүгээр ч зогсохгүй ард түмнээр хүндлүүлэхийн тулд Самуелийн хормойноос зуурч, надтай хамт яваач гэж хичээнгүйлэн гуйв. Тэр Бурханы өмнө өөрийн дуулгаваргүй байдлыг гашуудан гэмших ёстой байсан боловч үүнээс илүү хүмүүсийн өмнө эрх мэдэл нэр төрөө хамгаалахад сэтгэл тавьсан.
Гуйлт: Эзэн минь, таны хүсдэг зүйл бол зарлигт бүх анхаарлаа, тавин дуулгавартай дагах явдал юм гэдгийг сурлаа. Би нүдэнд харагддаг тахилаас илүү Бурхан таныг сонсохыг хичээх болно.
Нэг үг: Тахил өргөхөөс илүү дуулгавартай дагах нь чухал.