Христийн илчлэлтээр хүлээн авсан сайн мэдээ
Галат 1:11-24
“Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ”
1. Паулын зохиосон зүйл биш(11-15)
Сайн мэдээ бол хүн санаанаасаа зохиосон зүйл огт биш бөгөөд ялангуяа Паул бол бүр ч зохиогоогүй юм. Харин сайн мэдээ нь зөвхөн Есүс Христийн илчилсэн зүйл юм. Паул уг нь хуулийг хэтэрхий чанд сахин биелүүлж, Бурханы цуглаануудыг хавчиж, итгэгчдийг устгадаг хүн байсан. Нэг үгээр хэлэхэд тэрээр хуулийн сэтгэлтэй хүн байсан. Ийм Паул яаж Есүсийг Аврагч гэж гэрчилж, хайр ивээлийн сайн мэдээг зохиож чадах вэ? Тиймээс сайн мэдээ нь зөвхөн Христийн илчилсэн зүйл юм.
2. Хүнээр заалгасан зүйл биш(16-24).
Мөн түүний дэлгэрүүлсэн сайн мэдээ нь хүнээр заалгасан зүйл биш юм. Тэр анх Бурханы дуудлагыг хүлээн авахдаа хамаатан садан, ойр дотныхоо хүмүүстэйгээ зөвлөлдөөгүй(16). Бас Иерусалимд очиж элч нараар ч заалгаагүй(17). Тэр Арабд очоод сан мэдээний тухай Бурханы илэрхийллийг төгс бүрэн мэдэхийн тулд гурван жилийн турш Библи судалж, Бурханаас гуйсан. Ингээд дараа нь Кеф(Петр)-тэй уулзахын тулд арван тав хоног Иерусалимд байсан боловч элч Иаковаас өөр хэнтэй ч уулзаж чадаагүй. Цуглааны итгэгчид “Урьд нь Есүст итгэгчдийг хавчдаг байсан Паул одоо сайн мэдээг дэлгэрүүлж байна” гэдгийг сонсоод Бурханыг магтсан боловч үнэн хэрэг дээрээ Паултай нүүр тулан уулзаагүй байв. Тэрээр хэнээр ч заалгаагүй бөгөөд сайн мэдээ нь хүнээр биш, харин Христээр л илчлэгдсэн билээ.
Түүнийг тэмдэглэсэн зүйл нь Библи юм.
Залбирарл: Эзэн минь! Надад ч Библиэр дамжуулан сайн мэдээг илчилж өгсөнд баярлалаа. Би энэ сайн мэдээг төгс бүрэн танин мэдэж чадахыг хүсэн гуйж байна.
Ганц үг: “Сайн мэдээ бол хүний зохиосон зүйл биш”