Бурхан Эзнээс эмээгтүн!
1Самуел 12:1-18
“Хэрэв та нар Эзэнээс эмээж, Түүнд үйлчилж…”(14а)
1. Эзний өмнө ариунаар амьдарсан Самуел (1-5)
Самуел салалтын тунхагт өөрийн амьдралын тухай гэрчилж байна. Удирдагчдад янз бүрийн онцгой эрх олгогддог. Гэвч Самуел онцгой эрхээ ашиглан хүмүүсээс үхэр, илжиг гэх мэт хахууль аваагүй.(3,4) Тэрээр Бурхан ба ард түмний өмнө ичих зүйлгүй цэвэр ариунаар амьдарчээ. Сүнсний удирдагч хүн нь Бурхан ба ард түмний өмнө ариун амьдрах хэрэгтэй.
2. Израильчуудын гэмийг ухааруулж буй Самуел (6-18)
Самуел юуны өмнө Бурхан Израилийг хичнээн агуу их хайраар хайрласан бэ? гэдгийг гэрчилж байна. Эхлээд Бурхан Израилийн хашгирахыг сонсоод Мосэ ба Аарон хоёрыг босгож тэдний эцэг өвгөдийг Египетээс аварсан. Гэвч Израиль өөрийг нь аварсан Эзэн Бурханаа мартаж гэмд унасан.(9) Бурхан үүнийг ухааруулахын тулд Сисераг болон филистчүүд, мөн Моабын хааны гарт тушаав. Үүнээс болж ард түмэн гэмээ гэмшиж зөвхөн Эзэнд үйлчилнэ гэж хашгиран гуйсанд Эзэн Бурхан Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж Израилийг аварсан билээ. Харин тэд дахиад Аммоны хаан Нахашийг довтлон ирэхийг хараад өөрсдийн хаан болсон Бурханаас нүүр бууруулж, бусад улс шиг өөрсдөд нь хаан өгөхийг шаардав. Энэ нь Бурханд үл итгэн харь улсыг дууриах гэсэн гэм юм. Ийм учраас Самуел тэдэнд Бурханы тушаалыг эсэргүүцвэл Бурхан Эзэний мутар эцэг өвгөдийнх нь дээр буун цохисон шиг тэднийг ч бас цохино гэдгийг сануулав.(14,15)
Гуйлт: Эзэн минь, би Самуел шиг цэвэр ариунаар амьдран ард түмний гэмийг ухааруулдаг сүнсний удирдагч болно.
Нэг үг: Цэвэр ариун амьдрал, гэмийг ухааруулдаг сүнсний хүч чадал