2017 оны Үйлс 30-р хичээлийн асуулт (05.28)

Би Бурханд итгэж байна

Үйлс 27-р бүлэг
Гол эшлэл 27:25

1. Паул болон хоригдлуудыг хэн хариуцан Итали уруу хүргэх болсон бэ(1-3)? Энэ аяллын байдал эхнээсээ ямар байсан бэ(4-9)? Паул тэдэнд юу зөвлөсөн бэ(10)?
2. Зуутын дарга яагаад түүний зөвлөгөөг хүлээн аваагүй ба тэд юунд найдсан вэ(11-13)? Гэвч удалгүй хэр ноцтой, хүнд асуудалтай тулгарсан бэ(14-21)? Амьдралд тулгардаг хүчтэй шуурга нь бидэнд юуг сургадаг вэ?
3. Энэ үед Паул тэдэнд юу хэлсэн ба ингэж хэлж буй үндэслэл нь юунд байна вэ(22-24)?Паулын итгэж буй Бурхан хэн бэ(25,26)?
4. Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдоход энэ асуудлыг Паул хэрхэн шийдсэн бэ(27-32)? Мөн хүмүүсийг хэрхэн удирдсан бэ(33-38)?
5. Тэд үргэлжлэн юу хийсэн бэ(39-40)?Гэтэл ямар асуудалтай дахин тулгарсан ба тэд хэрхэн аврагдсан бэ(41-44)? Эндээс хархад авралын ажил нь ямар хүнээр дамжуулан хийгдэхийг мэдэж болох вэ?

өмнөх нийтлэл2017 оны Үйлс 29-р хичээл (05.21)
Дараагийн нийтлэл2017 оны Үйлс 29-р номлол Ц.Эрдэнэбулган (5.21)