Амьд найдвар өгсөн Бурханыг магт
1 Петр 1:1-2:3
Гол эшлэл 1:3,4
1. Уг захидлыг хэн ямар хүмүүст бичсэн бэ(1,2)? Элч Петр итгэгчдийг яагаад түр суурьшигч нар, сонгогдсон хүмүүс гэсэн бол. Бурхан, Ариун Сүнс, Есүс гурвалын Бурхан сонгогсдын төлөө тус бүр юу хийсэн бэ?
2. Петр Бурханыг магтаж буй шалтгаанууд нь юу вэ(3-4)? Бурханы бидэнд өгсөн өв нь хэр нандин ба ертөнцийн өвөөс хэр ялгаатай вэ? Эзэний өгсөн өвийг яаж олж чадах вэ(5)?
3. Сонгогдсон хүмүүс янз бүрийн сорилт зовлонтой тулгарах боловч, улам баярлаж чадах шалтгаан нь юу вэ(6-9)? Бидэнд өгсөн авралын тухай эш үзүүлэгчид хэр их анхааран судлан хүлээж байсан бэ(10-12)?