МУУГ САЙНААР ЭРГҮҮЛДЭГ БУРХАН
Эхлэл 49-50-р бүлэг
Гол эшлэл 50:20
“Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм”
Өнөөдрийн номлолд хоёр үйл явдлын тухай гарч байна. 1-р Иаков 12 хөвгүүнээ ерөөсөн, 2-рт Иосеф ах нарыгаа хэрхэн уучилж чадсан тухай юм. Ариун Сүнс хүн нэг бүрийн зүрхийг нээлттэй байж, өнөөдрийн үгийг хүлээн авахад туслахыг хүсэн гуйж байна.
1. 12 хөвгүүнийг ерөөсөн Иаков(49-р бүлэг)
49:1б-р эшлэлийг үзвэл “Би та нарт ирэх өдрүүдэд юу болох тухай хэлж өгье”, Мөн 28-р эшлэлд “Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ” хэмээн хэлсэн. Эндээс харвал Иаков 12 хөвгүүд тус бүрд тохирох ерөөл болоод ирээдүйн тухай зөгнөж хэлсэн юм. Яагаад Иаков ийнхүү хэлж байна вэ? учир нь гэвэл эдгээр арван хоёр хүүхдүүд нь, ирээдүйд Израилийн арван хоёр овгийн өвөг дээдэс болох учраас юм. Ялангуяа тэдний одоогийн амьдралын хэв маяг, амьдралын зуршил, үйлдэл сонголт зэрэг нь хой ч үеийнхэд нөлөөлнө. Тиймээс Иаков тэднийг одоогийн үнэн төрхөө хүлээн зөвшөөрч, өөрчлөгдсөнөөр Бурханы өршөөл, нигүүсэлийг гуйгаасай гэснийх юм. Ялангуяа Иудагийн жишээгээр дамжуулан нэг гараанаас гарсан, нэг хувь заяатай байсан Иуда чинь сэтгэлээсэй гэмшиж, өөрчлөгдсөнөөр дараагийн ерөөлийн үндэс болж, цоо шинэ хувь тавилантай болсон гэдгийг бусад хүүхдүүдээ ойлгуулахыг хүссэн. Өнөөдөр бидний хувьд ч гэсэн ижил. Одоогийн миний амьдралын хэв маяг, зуршил, үйлдэл, сонголт зэрэг нь дараа дараагийн үеийнхэн, миний үр удамд нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ зарчим итгэгч байна уу? Итгэгч бус байна уу? Хамаагүй бүх хүнд хэрэгжинэ. Тиймээс бид Иаковын арван хоёр хөвгүүдийн амьдралаас сургамж аван, өөрчлөгдсөнөөр Бурханы дотор цоо шинэ, дараагийн ерөөлийн үндсээр өөрчлөгдөн амьдарч чадахыг гуйж байна.
1.1 Ерөөл авч чадааргүй Реубен, Симон, Леви (3-7)
3,4-р эшлэлийг үзээрэй “Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч, Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм” Реубен бол Легаас төрсөн Иаковын ууган хүүхэд юм. Тиймээс Реубен Иаковын гэрийнхний тэргүүн болж, хүч чадалтай, сүр хүчтэй, сүнсний онцгой ерөөлийг эдлэх гэх мэт маш их ивээл авах байсан. Гэвч Иаков Реубенийг Бурханы түүнд өгсөн энэ бүх ерөөлийг авах боломжгүй хэмээн хэлсэн. Түүний ийм болсон шалтгааныг Иаков “Ус шиг бургилж байсан учир” хэмээн хэлсэн. Тэгвэл “ус шиг бургилна” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? KJV-г үзвэл “ус шиг тогтворгүй” хэмээн орчуулсан байдаг. Тэгэхээр “бургилна” гэдэг нь тогтворгүй гэсэн утгатай. Реубен өөрийн бүх ерөөлийг алдах, өөрийг нь мохоосон зүйл нь ус шиг тогтворгүй зан чанартай нь холбоотой. Өөрөөр хэлбэл тэрээр тогтворгүй ус мэт хэр хэмжээнээс давсан гэмийг үйлдсэн учраас юм. Эхлэл 35-р бүлгийг харвал эцгийнхээ тавар эм Билхатай унтаж завхайрсан байдаг(Эх 35:22).
Өнөөдөр ямар хүнийг Реубентэй зүйрлэж болох вэ? сэтгэл санаа тогтворгүй, огцом хэлбэлздэг, хэр хэмжээ ба хязгаарыг давдаг, мах бодийн хүсэлдээ хэт автдаг, хувирамтгай зан чанартай хүнтэй зүйрлэж болно. Мөн сүнслэг байдал ба сүнслэг бус байдал, ариун ба бузар муугийн хооронд буюу нэг хөлөө итгэлийн замд, нөгөө хөлөө дэлхийн зүйлс дээр тавьдаг халуун ч биш бүлээн ч биш амьдардаг хүмүүс бас орно. Реубений л үйлдэл нь ах дүүсийнхээ дунд эзлэх байр сууринд нөлөөлсөн шиг, тогтворгүй хүн нь бусдын итгэлийг олоход маш хэцүү бөгөөд өөрийн байр суурийг үргэлж унгадаг. Эсрэгээрэй тотвортой, тууштай зан чанар нь маш чухал бөгөөд бусадтай харилцаа гүнзгий тогтоож, Бурханыг үнэнчээр дагахад гол үндэс суурь болж өгдөг. Хэрэв бид Реубен шиг ус шиг тогтворгүй, хэм хэмжээ ба хязгаарыг давдаг хандлага ба зан чанартай байвал Христийн дотор эдэлж болох бүх ерөөлийг алдах болно.
Мөн Реубений алдсан ууган хүүгийн эрхийг сүнслэг удирдагч, сүнслэг манлайлалтай зүйрлэдэг. Тэгэхээр Реубен тогтворгүй байдлаас болж, ууган хүүгийн эрхийг алдсан шиг, тогтворгүй, хил хязгаарыг давдаг байдал нь биднийг сүнслэг удирдагч, сүнслэг манлайлагч буюу сүнслэг хоньчин, сүнслэг ахлагч болоход намайг мохоодог, эдгээр сүнслэг байр суурьт тохирохгүй хүн болгодог гэдгийг мэдэж болно.
Түүхийг харвал Реубений овог Мосегийн үед удирдагч нарын эсрэг бослого гаргахад нэгдэж, канаан нутгийн эзлэх үед Иорданы зүүн эргийг гуйж, Шүүгчдийн цаг үед тэдний овгоос нэгч шүүгч гарч байгаагүй. Тэгээд Ассирчууд Израильчуудтай дайн хийх үе Реубен овог хамгийн түрүүнд эзлэгдэж, энэхүү довтолгооноос болж тарж бутарсан байдаг. Энэ бүгдээс харвал нэг хүн Реубений үйлдэл нь хойч үедээ нөлөөлж, нэгч удирдагч гар ч ирээгүй бөгөөд тэд тэргүүлэх байр суурь байхгүй болсон гэдгийг мэдэж болно. Эндээс Нэг хүн Реубений үйлдэл, сонголт нь хаа хүртэл нөлөөлж байна вэ? гэдгийг хүн тунгаан бодоосой гэж хүсэж байна.
Одоо 5,6-г үзээрэй “Симон, Леви хоёр ах дүүс. Тэдний илд бол харгислалын зэвсэг юм. Сэтгэл зүрх минь тэдний чуулганд бүү оролцог. Алдар хүнд минь эдний чуулганд үл нэгдэг. Уурынхаа эрхээр тэд хүн алжээ Өөрийнхөө зоргоор эд үхрийн шөрмөс тасалжээ. ” Симон, Леви нар охин дүү Динагийн хэргээс болж, Шехемийн хүмүүсийг алж өршөө авсан байдаг. Эцэг Иаков нь тэд үүнийг үйлдэх болсон шалтгаан нь “Уурынхаа эрхээр тэд хүн алжээ” хэмээн хэлсэн. Тиймээс тэд уурынхаа улмаас мөн адил Реубен шиг өөрсдөд нь оноогдох байсан ууган хүүгийн эрхийг өвлөж чадаагүй. Колоссай 3:8-д “Харин эдүгээ та нар бас уур хилэн, хорон санаа, гүтгэлэг, болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун” хэмээн хэлсэн. Тэгэхээр бид өөрсдийн дотор төрдөг, өөрийн эрхгүй бий болдог уурыг захирч, даван туулж сурах хэрэгтэй гэдгийг мэдэж болно. Хэрэв бид тэгж чадахгүй бол Симон Леви нар шиг өөрсөө ерөөл ба ивээлийг зайлуулдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ер нь ямар ч хүнийг уурлуулах, уурыг нь хөдөлгөх олон шалтгаан байдаг. Симон, Леви хоёрт гэсэн уурлах маш том шалтгаан байсан. Гэвч бид энэ мэт уур хилэнг хөдөлгөх, өдөөх зүйлстэй нүүр тулж, доторх ур хилэн ба бухимдлаа тэмцэж, ялж сурах хэрэгтэй. Хэрхэн чадах вэ? Бид Бурханы үг ба Ариун Сүнсээр дүүрэн байвал, сүнслэг дасгалаар дамжуулан ялж чадна.
Дээрх Реубен, Симон, Леви нарын амьдрал бидэнд ямар сургамж өгч байна вэ? Бурханы сүнслэг ивээл ба ерөөлийг авахад саад болдог, Есүсийн дотор эдэлж болох бүх ерөөлийг надаас холдуулдаг, тэдгээр тохирохгүй болгодог зүйлсийн нэг бол 1-рт тогтворгүй байдал, хэр хэмжээнээс хэтрэх, мах бодийн хүсэл тачаал, 2-рт уур хилэн гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийгөө захиран сурахгүй бол өөрийн амьдралд арилшгүй зүйл авчирдаг гэдгийг мэдэж болно. Хүн бүрийн дотор бургилах ус шиг, дэлбэрэх гэж буй галт уул мэт гэмт чанар, гэмийн мөн чанар байдаг. Тиймээс бид өдөр бүр өөрийн доторх гэмт чанар ба уур хилэнтэйгээ нүүр тулж, сүнсний тэмцэл ба дасгалжуулалтаар дамжуулан өөрөө өөрийгөө захирч, ялж, сурах хэрэгтэй. Хэрэв би өөрийгөө хянан захирахыг сурахгүй, гэмт чанарын дагуу амьдарвал Реубен, Симон, Леви нарын түүхийг давтах болно. Энэ нь миний амьдралд төдийгүй миний үр удам, хойч үед хүртэл нөлөөлдөг гэдийг мартаж болохгүй. Тиймээс өдөр тутмын хувийн сүнслэг дасгал, чуулганы үйлчлэл, хоньчны амьдрал гэх мэт зүйлсэд өөрийгөө зориуд, албадлагаар, тогтмол дасгалжуулбал бидний дотор буй гэмт чанар ба уурыг ялсан дийлснээр өөрийгөө захирч суран, Бурханы хэргэлэх надин сав болон өөрчлгөдөх болно.
1.2 Ерөөл авсан Иуда (8-12)
8-12-д “Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн мөргөх болно. Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ? 10 Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно. 11 Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана. Дарснаас болж нүд нь улайж Сүүнээс болж шүд нь цайх болно”
Иаков өөрийн 4 дахь хүү болох Иудаг арслантай зүйрлэж байна. Арслан бол маш хүч чадалтай, чин зоригтой учир амьтадын хаан, тэргүүн хэмээн тооцогддог. Үүн шиг Иуда болон түүний үр удам арслан шиг хүч чадалтай, бусдыгаа тэргүүлэн амьдарна гэсэн утгтай. Яагаад Иуда ингэж амьдрах болсон бэ? Уг Иуда ууган хүүхэд биш. Яагаад гэвэл Иуда хүнд хэцүү цаг үед гэр бүлийн авралын төлөө, өөрийгөө золиослох хүртэл сонголт ба шийдвэр, үйлдлийг бодитоор гаргаж байсан. Тиймээс Иаков иудагийн ах дүү нарынхаа төлөө харуулсан хайр ба шийдвэрийг нь өндрөөр үнэлсэн. Энэ нь мөн Бурханы Иудаг үнэлсэн үнэлгээ байсан юм. Тиймээс Иудагийн үр удмаас Давид хаанаас авхуулан олон хаадуул төрж, цаашлаад хүн төрөлхтнийг аврах Мессиа Есүс хүртэл төрөх сүнсний маш онцгой ерөөл эдлэх болсон. Мөн 11,12-с харвал эд баялгийн дүүрэн ерөөл буюу бодит энэ дэлхийн ерөөлийг хүртэл эдэлнэ хэмээн Иаков амалсан.
Уг нь Иуда бол Реубен, Симон, Леви нараас дутахааргүй гэмийг үйлдсэн. Тэрээр харь эмэгтэй Шуатай гэрлэсэн, хүүхдүүд нь Бурханы мэлмийд ёрын муу хэмээн цохиулсан, амлалтайндаа хүрдгүй, бэр тамартайгаа завхайрсан, Иосефыг боол болгон зарах саналыг гаргасан гэх мэт олон гэм алдаа дутагдлаар дүүрэн байсан. Гэвч Иуда энэ бүх өөрийн гэмийг чинь сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдсөн юм. Түүний энэ л чинь сэтгэлийн гэмшил ба өөрчлөлт нь Иудагийн үйлдэл ба сонголт, шийдвэрээр бодитоор харагдсан. Үүнийг нь эцэг Иаков төдийгүй, Бурхан харсан учраас ийнхүү ерөөгдөж, авралын дараагийн ерөөл өвлөгч буюу ууган хүүгийн эрхийг өөртөө авчирсан. Энэ л ерөөл нь Иудагийн амьдралд төдийгүй, түүний хойч үр удамд дүүрэн бялхсан. Энэ л Иудагаас бид юу сурч болох вэ? бид Иуда шиг өмнө нь хэн ч байсан болно, адгийн гэмтэн, нүглийн боол, алдаа зөрчлөөр дүүрэн байсан ч болно. Харин бид Иуда шиг өөрийн үйлдсэн өмнөх гэм алдаа зөрчлөө чинь сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдвөл, Бурхан үүнийг өндрөөр үнэлж, өөрийн ажилдаа нандинаар хэрэглээд зогсохгүй, сүнс болоод бие мах бодийн онцгой ерөөлүүдээр дүүрэн ерөөх болно.
Үргэлжлүүлэн Иаков бусад хүүхдүүддээ хүн бүрд тохирох ерөөлийг хайрласан. Зебулун далайн эрэгт амьдарч, усан онгоцоор худалдаа наймаа эрхлэн амьдрах болно(13). Иссахаар илжиг шиг яс сайтай шударгаар ажиллан амьдарна(14,15). Дан нь ард түмнээ шүүх шүүгчийн үүрэг гүйцэтгэх болно(16). Гад нь чинь зоригтой цэрэг болж, дайснуудыг довтлон ялж амьдарна(19). Ашер нь газрын дундах тэнгисийн эргийн дагуу баялаг шимтэй газар хол хүнс ба тосоор дүүрэн амьдран(20). Нафтали нь уянгат дуулах авястай бөгөөд согоо шиг дайсныхаа довтолгоонд маш шалавхан арга хэмжээ авснаар өөрсдийг нь хамгаалах чадвартай амьдарна(21). Бенамин нь олзоо үүрч тастагч чоно шиг дайчинд болно(27) гэв.
Иаков хөвгүүдээ ерөөх үед, Иосефыг онцгойлон ерөөсөн. 22-г үзвэл булгийн дэргэдэх үржил шимтэй мөчир гэсэн. Энэ нь булгийн дэргэдэх мод шиг нөхцөл байдлаас үл хамааран байнга үр жимсээр дүүрэн амьдрах болно. Өөрөөр хэлбэл Иосеф ямар ч хүнд хэцүү бэрхшээл тохиолдсон ч үргэлж дэвжин дээшилж хөгжсөнөөр үр жимсээр дүүрэн амьдран гэсэн утгатай. Түүний ийнхүү амьдарч байгаа нь Төгс хүчит Бурхан хамт байгаа учраас хэмээн Иаков хэлсэн. Эцэст нь Иосефын тэргүүн дээр нь хязгааргүй ерөөл ирэх болно гэсэн нь түүнийг ууган хүүгийн үүргийг гүйцэтгэсэн хэмээн зааж байна. 1 Шастир 5:2-т “Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм” хэмээн хэлсэн. Үүнээс харвал Иосеф үнэндээ ууган хүүгийн үүргийг гүйцэтгэсэн. Иосеф хүн хэцүү цаг үед ах нарыг уужим хайраар хүлээн авч, тэдэнд тусалсан. Иаков Иосефын итгэл ба хайр гавьяаг өндрөөр үнэлэн бусад хүүхдүүдээс онцгойлон сэтгэл дүүрэн түүнийг ерөөсөн.
Дээрхээс үзвэл Иаков хүүхдүүдээ хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрласан. Иаковын зөгнөсөн ерөөл нь хожим Израилын арван хоёр овгийн үр удамд яг биелэгдсэн. Тиймээс бид Иаковын арван хоёр хөвгүүний амьдралаас сургамж аван, өнөөдрийн амьдралын хэв маяг, зуршил, үйлдэл зэргээ анхаарч, өөрчлөгдсөнөөр Бурханы сүнслэг ерөөлийг хойч үедээ дамжуулдаг энэ цаг үеийн Иудагаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Иосефын уучлал ба хайр (50-р бүлэг)
50:1-14-д Иосеф эцэг Иаковоо хэрхэн оршуулсан тухай гарч байна. Иосеф эцэг Иаковоо маш их хайрлан, хүндэлдэг байсан. Тиймээс Иосеф хайр ба хүндлэл дотор эцгийнхээ оршуулгыг улсын хэмжээнд хийсэн. 40 хоногийн турш эцгийнхээ биед гүгэл хийлгэхийг тушаан, оршуулганд нь бэлдсэн. Египетчүүд түүний хойноос 70 хоногийн турш гашуудсан. Тухайн үед египетчүүд Фараон хаан үхүүл түүний хойноос 72 хоногийн турш гашууддаг байсан. Мөн Иаковын ёслолд египетийн өндөр албан тушаалтнууд оролцож байгааг харвал Иаковыг хэр хэмжээнд хүндэтгэлтэй хандаж байгааг харуулж байна. Иосеф Фараоноос эцгийгээ Канаан нутагт оршуулах зөвшөөрөл авч, эцгийнхээ тушаасан ёсоор Махпелагийн агууд түүнийг оршуулсан.
15-г үзээрэй Иаковыг нас барсны дараа Иосефын ах нар өөрсдийнх нь үйлдсэн муу зүйлийн хариу болох өс хонзон авбал яана хэмээн айх болсон. Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж аавынхаа хэлсэн үгэнд үндэслэн өөрсдийг нь ууллахыг гуйдаг(16-17). Үүнийг сонссон Иосеф аль хэдийн уучилсан боловч, гэмээс болж айдаст автаж буй ах нарыгаа хараад сэтгэл нь өвдөн уйлдаг. Үүнийг сонссон ах нь өөрсдийн биеэр Иосефын өмнө эрэн өвдөг сөгдөн, бид таны зарц нар хэмээн хэлдэг.
Энэ үед Иосеф ах нартаа юу гэж хэлсэн бэ?
19,20-р эшлэлийг хамтдаа уншицгаая! “Иосеф тэдэнд- Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ? Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үйл олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм ” гэв. Энд Иосефын хувьд өөрт нь хор хохирол учруулж, мууг үйлдсэн ах нарыгаа хэрхэн уучилж чадсан шалтгааныг сурч болно. Эндээс бид ч гэсэн намайг хорлож, надад хохирол учруулж, миний эсрэг гэм нүгэл, бузар мууг үйлдсэн хүмүүсийг Бурханы дотор уучлахад туслах хоёр шалтгааныг сурч болно.
1-рт Иосеф өш хонзон авах буюу бусдад хариу барих нь өөрийнх нь хийх зүйл биш, харин Бурханых гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас ах нарыгаа уучилж чадсан.
19-р эшлэлд Иосеф “Би Бурханыг орлож яахан болох билээ?” хэмээн ах нартаа хэлсэн. Үүнээс харвал Иосеф өөрт нь мууг үйлдсэн хүнээс өс хонзон авах, мөн хариу барих хүн нь би биш гэж үзсэн. Учир нь Иосеф Бурханы өмнөх өөрийн байр суурийг маш сайн мэдэж, ойлгож хүлээн зөвшөөрсөн учраас тэр юм. Өөрөөр хэлбэл Иосеф зөвхөн Бурхан л өс хонзон авдаг, Бурхан л бусдыг шүүн буруутгадаг, тиймээс энэ л Бурханы суудалд суугаад бусдыг шийтгэдэг, шийтгэл өгөх эрхтэй хүн нь өөрөө биш учраас ийнхүү хэлсэн юм. Ром 12:19-д “Хайртууд минь, өшөө хонзонгоо хэзээ ч бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь <Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө гэж Эзэн хэлэв > гэж бичигджээ” Иосеф үүнийг мэддэг байсан учир ах нарыгаа шийтгэж, өс хонзонг авахгүй гэж хэлсэн. Хэдийгээр Иосеф Египетийн хамгийн хүчирхэг хүн байсан ч, тэр энэ байр суурийг, энэ хүчийг бусдыг шийтгэх, ур хилэнг үзүүлэх, өс хонзон авах гэх мэт зүйлсэд ашиглахгүй гэж үзсэн.
Гэвч өнөөдөр бид бусдын өчүүхэн алдаа, дутагдал, өөрийн минь эсрэг санаатай, санамсаргүй муугийн хариуд бусдаас өс хонзон авч, хариу барьж, шийтгэхийг хүсдэг. Намайг шархлуулсан, гомдоосон, үзэн ядсан хүмүүст хариу барихыг хүсдэг. Тэгээд тэднийг шийтгэж, өөрт учруулсан хор уршгийг нь төлүүлэхийг хүсдэг. Гэвч бид энэ л үйлдээрэй бид шүүгчийн байр суурь буюу зөвхөн Бурхан л суух ёстой, тэр суудалд суусан учраас юм. Симон, Леви хоёр зөвхөн Бурхан л суух ёстой шүүгчийн суудалд суугаад, бусдаас хариу авснаараа өөрсдийн амьдрал том алдаа гаргасан. Энэ л үйлдлийг нь Бурхандч гэсэн таалагдаагүй. Тиймээс бид бусдаас өс хонзон болоод хариу авах би биш, энэ нь Бурханых гэдгийг хүлээн зөвшөөрвөл, надад хэчнээн их өвдөл, болоод хорон мууг авчирсан хүнийг Бурханд даатгаж, Иосеф шиг уучилж хариу авахгүй байж чадна.
2-рт Иосеф Бурхан мууг сайнаар эргүүлдэг гэдгийг амьдралаа амссан учраас өөрт мууг үйлдсэн ах нараа уучилж чадсан.
Үнэндээ Иосеф ах нарын атаархлаас болж египетэд зарагдан маш их хохирол, зовлон амссан. Гэвч Бурхан энэ л ах нарыг муу үйлдлийг хожим үй олон хүнийг аврахын төлөө энэ бүхнийг удирдсан гэдгийг ойлгосон. Эндээс Иосеф Бурхан хүний хорон муу үйлдлийг Өөрийн сайн талаахыг хэрэгжүүлэхэд ашигладаг гэдгийг ухаарсан. Энэ л Бурханыг ухаарч, ойлгохдоо Иосеф ах нарыгаа уучилж чадсан.
Ром 8:28-д “Бурханыг хайралдаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” хэмээн хэлсэн. Бид ямар ч үед Бурхан хамгийн сайнаар ажилдаг гэдэгт итгэвэл, итгэсээр байвал; итгэж чадвал миний амьдралд тохиолдож буй хохирол, зовлон, хүнд хэцүү байдал цаашлаад миний эсрэг үйлдсэн бусдын муу үйлдэл зэргийг хүртэл сайнаар даван туулж, Бурханы нигүүлсэл ба уучлалаар бусдад хандаж чаддаг. Өөрөөр хэлбэл миний амьдралд тохиолдож буй бүх зүйлсийг Бурхан миний сайн сайхны төлөө, эсвэл бусдын сайх сайхны төлөө, хэргэлдэг гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл Бурхан хэзээ ч биднийг муу муухайд уруу татдаггүй(Иаков 1:13). Магадгүй надад тохиолдож буй зүйл тэвчихэд хэцүү, даван тулхад хэцүү, зовлонтой, сайн зүйл нэг ч байхгүй мэт харагдаж болно. Гэвч Бурхан надад тохиолдож буй бүх зүйлийг миний сүнслэг байдал, эсвэл бусдын авралын төлөө, цаашлаад Бурхан өөрийн хаанчлалын төлөөх сайн сайхны төлөө зөвшөөрсөн байвал яах вэ?. Иосефын хувьд ах нараас болж зарагдах нь сайн зүйл биш байсан ч, энэ нь дараа бусдын сайн сайхны төлөө байсан гэдгийг харах үедээ тэднийг уучилж чадсан. Тиймээс бид бусдыг уучлах нэг шалтгаан бол Бурхан миний амьдралд хамгийн сайнаар ажиллаж байгаа гэдгийг мэдэж, итгэж, хүлээн зөвшөөрвөл надад мууг үйлдсэн хэнийг ч өршөөн уучилж чадна. (Еф 4:31-32). Хажууд хүндээ “Бурхан мууг сайнаар эргүүлэх чадалтай” гэж хэлээрэй.
Дүгнэлт: Бид нийт 30-н 7 хоногийн турш эхлэл номоор дамжуулан өвөг дээдэс буюу итгэлийн баатруудын итгэлийн тухай сурлаа. Энэ цаг үе бол Бурханыг хэн болохыг мэдэхгүй, бурханлаг, ариун, зөвт байдлаас илүү, энэ дэлхийн бодит зүйлс чухалчилдаг цаг үе амьдарч байна. Ийм цаг үед энэл номыг сурах боломжийг өгч, Бурханы мөн чанар болоод итгэлийн өвөг дээдсийн итгэлийн амьдралын талаар зааж өгсөн Бурханд талархаж байна. Бид хүнд хэцүү, зовлон бэрхшээлийг хараад, шантарч хэн нэг нэгэнд бурууг өгч амьдрах бус харин Төгс хүчит Бурхан ба Түүний сайн сайхан таалалд итгэснээр энэ цаг үеийн итгэлийн өвөг дээдэс ба ерөөлийн үндсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Мууг сайнаар эргүүлэх чадалтай Бурханд бат итгэн өдөр тутмын амьдралд тулгарах бүхнийг сайнаар даван туулж чадахыг хүсэн гуйж байна. Ялангуяа итгэлийн өвөг дээдэс нар шиг Бурханы амласан Канаан нутаг болох тэнгэрийн хаанчлалын хүсэл найдвараар дүүрэн, үргэлж Бурхантай хамт алхдаг хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН